Бидний амьдралыг хөнгөвчлөх гайхалтай аргууд

2017-01-06, 14:20
23,024

Одоогийнх шиг завгүй нийгэмд бид үргэлж яарч, сандарч, цагандаа баригдан амьдардаг болсон. Хурал цуглаан, уулзалт зөвлөгөөн, үдэшлэг цэнгээн, хичээл сургууль гээд л бидэнд амжуулах ажил мундахгүй их байдаг билээ. Тэгвэл эдгээр чухал мөчүүддээ санаандгүй тохиолдлоор хүний нүдэнд эвгүй харагдахаас сэргийлэхийн тулд та доорх хялбархан хэрнээ тустай аргуудыг туршиж үзээрэй. 

Бидний амьдралыг хөнгөвчлөх гайхалтай аргууд

1 Жинсийг өмсөлгүйгээр таарах үгүйг нь мэдэх арга

Жинснийхээ хэмжээг мэдэх хоёр арга бий. Нэг бол өмднийхөө бүсэлхийг хүзүүгээрээ уяж үзнэ. Үгүй бол гараа зангидаж байгаад өмднийхөө бүсэлхийнд хийж үзээрэй.

Жинсийг өмсөлгүйгээр таарах үгүйг нь мэдэх арга

2 Илгэн гутал цэвэрлэх

Хатсан талхаар арчвал илгэн гутлан дээрх толбо алга болдог. 

Илгэн гутал цэвэрлэх

3 Хувцсаа толийлгох

Хувцсаа индүүдсэнийхээ дараа хөргөх хэрэгтэй. Шууд эвхчихвэл дахиад үрчийж орхино. 

Хувцсаа толийлгох

4 Индүү эвдэрвэл...

Шүршүүрт орж байхдаа хувцсаа угаалгын өрөөндөө өлгөчихвөл уур хувцасны атираа, хуниасыг тэнийлгэж өгнө. 

Индүү эвдэрвэл...

5 Арьсан гутал

Шил арчигчаар арьсан гутал, цүнхээ арчвал өнгө орж, гялалздаг ажээ. 

Арьсан гутал

6 Жинс ба гутал

Шагайгаар татсан түрийтэй гутлан дотуур жинсэн өмдөө чихэх хэрэггүй. Харин зурагт үзүүлсэн шиг нугалж өмсвөл илүү дэгжин харагдана. 

Жинс ба гутал

7 Цоорхой жинс

Жинс цоорсон үед хаяхаас өөр аргагүй болдог. Харин зурагт үзүүлсэн аргуудыг ашиглавал хэн ч урагдсаныг нь олж харахгүй бөгөөд шинэ загварын хувцас шиг л харагдана гээд бод доо?

Цоорхой жинс

8 Цахилгаан гацвал...

Цахилгаанаа гүйлгэж чадахгүй байвал саван юм уу, вазелин түрхээрэй. Тэгвэл саадгүй гүйдэг болно. 

Цахилгаан гацвал...

9 Гогцоорсон утас...

Ноосон хувцасны нэг утас сөрдийгөөд гараад ирсэн үед нэхмэлийн дэгээ, зүүгээр доош нь татвал, гогцоо алга болдог ажээ. 

Гогцоорсон утас...

10 Даашинз болон хөхөвч

Гайхалтай үдшийн даашинз аваад, гоёл чимэглэл, цүнх, гутлаа зохицуулчихсан байтал хөхөвч харагдаад байвал яах вэ? Тэгвэл хуучин хөхөвчнийхөө бүслүүрийг авч зүүх гэж байгаа хөхөвчнийхөө бүслүүрт залгаж оёод л ямар ч задгай даашинзан дээр өмсөх хөхөвчтэй болох юм. 

Даашинз болон хөхөвч

11 Бугуйвч

Бугуйвчийг тань зүүхэд туслах хүн байхгүй бол шархны лент ашиглаж болох нь ээ. 

Бугуйвч

12 Резинэн гутал цэвэрлэх

Кэтнийхээ резин хэсгийг хумсны будаг арилгагчаар цэвэрлэж болох юм. 

Резинэн гутал цэвэрлэх

13 Гутлын эвгүй үнэр

Дүрдэг цайг гутландаа хонуулчихвал эвгүй үнэрийг нь шингээн авдаг ажээ.

Гутлын эвгүй үнэр

14 Ноосон цамц

Ноосон цамц хүнд байдаг тул ердийн өлгүүрэнд өлгөвөл мөр гарах аюултай. Тиймээс шүүгээнд юм уу, дугуй өлгүүрэнд өлгөж байгаарай. 

Ноосон цамц

15 Гутлын өсгий

Халцарсан өсгийтэй гутал өмсөх хичнээн ичмээр байдаг билээ дээ. Тэгвэл та нэг аяганд цавуу, саа хольж байгаад өсгийндөө түрхэж болдог ажээ. Ингээд зурагт үзүүлсэн шиг ганган гуталтай болох юм. 

Гутлын өсгий

Та дээрх аргуудыг туршиж үзээд сэтгэгдэл үлдээгээрэй. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()