Хэдэн насандаа хүүхэд төрүүлэхэд хамгийн тохиромжтой вэ?

Жирэмслэлт, хүүхэд төрүүлэх гэдэг эмэгтэйчүүдийн хувьд хамгийн эрхэм, нандин зүйл билээ. Тэр ч үүднээсээ энэ асуудалд өнгөцхөн хандаж болохгүй бөгөөд сайн эцэг, эх байж чадах уу гэдгээ хамгийн түрүүнд ухамсарлах хэрэгтэй юм. Тэгвэл АНУ-ын Калифорнигийн их сургуулийн эрдэмтэн, багш нар нэгэн сонирхолтой судалгаа хийж, эмэгтэй хүний жирэмсэлж, хүүхэд төрүүлэхэд хамгийн тохиромжтой нас хэд болохыг олж тогтоожээ.

Хэдэн насандаа хүүхэд төрүүлэхэд хамгийн тохиромжтой вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1

Эмэгтэйчүүдийн дунд 35 наснаас хойш жирэмсэн болбол хойшдын ажил хөдөлмөр, амжилт бүтээлд нь сөргөөр нөлөөлнө гэсэн бодол байдаг. Тэгвэл "University of Southern California"-ийн дэлхийн олон улс орнуудын эмэгтэйчүүдэд хийсэн судалгааны үр дүнд дийлэнх эмэгтэйчүүд 30-40 насандаа жирэмсэн болохыг илүү эрхэмлэж байгаа нь тогтоогдсон байна. Энэ нь тэдний карьер, амжилт болон хувь хүний хүсэл мөрөөдөл, зорилгоо эхлээд юун түрүүнд биелүүлэхийг чухалчилж байгаатай холбоотой гэнэ.

2

Судалгаанд нийт 830 гаруй эмэгтэйчүүд хамрагдсан байна. Тэднээс ур чадварын болон сэтгэн бодох төрөл бүрийн асуултууд асуусан бөгөөд үр дүнд нь 35 наснаас хойш жирэмсэн болсон эмэгтэйчүүд хамаагүй илүү өндөр оноо авчээ. 

3

Үүний гол шалтгаан нь сүүлийн үед хүмүүс амьдрах байр сав, унах унаа, үр хүүхдээ тэжээх чадамжтай болсныхоо дараагаар гэр бүл болох, үр хүүхэд төрүүлэх асуудлыг шийдвэрлэдэг болсонтой холбоотой бөгөөд "University of Southern California"-ийн зүгээс судалгааны үр дүнд эмэгтэй хүний жирэмслэхэд хамгийн тохиромжтой насыг 35 гэж үзжээ.

Та үүнтэй санал нийлэх үү?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()