1
Бүү сандар
Магадгүй нохой тань руу хурц шүдээ арсалзуулан, чанга дуугаар хуцаж болох юм. Энэ үед аль болох айж, сандарч, ямар нэгэн үйлдэл, дуу чимээ гаргалгүй аль болох тайван байхыг хичээгээрэй. Учир нь нохойнд таны айж, сандарч байгаа нь өөр рүү нь дайрах гэж байна гэсэн бодлыг төрүүлдэг гэнэ.
2
Хажуугаар нь тайван алхаад өнгөр
Хэрвээ нохой тань руу дайрах гэж байгаа юм шиг санагдаж байвал түүний эсрэг зүг рүү юу ч болоогүй юм шиг тайван алхаж явах хэрэгтэй. Гэхдээ эргэн тойрноо ажиглах шаардлагатай бөгөөд тэр таныг дагаж байгаа эсэхийг анзаарах нь чухал юм. Энэ аргыг ашигласан нөхцөлд ихэнхдээ амжилттай болдог байна.
3
Харц тулгараад хэрэггүй
Догшин ааш авир гаргаж буй нохойтой харц тулгарах нь түүний уурыг улам дэвэргэж мэдэх юм. Ингэснээр тэр тань руу дайрах аюултай учраас аль болох харц тулгаралгүй, өөрөөр хэлбэл түүний нүд рүү харахгүй байхыг хичээгээрэй.
4
Анхаарлыг нь өөр зүйл рүү хандуул
Тэр бол амьтан, харин та бол оюун ухаантай хүн шүү дээ. Тиймээс түүнийг хөнгөхөн маллаж болно. Үүний тулд анхаарлыг нь өөр зүйлд сатааруулах хэрэгтэй. Энэ нь танд бага ч гэсэн хугацаа хожиж, амь насаа эрсдэлд оруулахаас зайлсхийх боломжийг олгох юм.
5
Хэрвээ дээрх аргууд хэрэгжихгүй байвал яах вэ?
Тэгвэл та түүнд "Ухар" гэж захирангуй хэлээд үзэх хэрэгтэй. Учир нь тэд хүний үгийг авахдаа хамгийн гаргууд амьтад юм. Бүр бүтэхгүй бол тань руу дайрч буй нохойн хүзүү, хамар, эсвэл толгой юм уу нуруу руу нь хүчтэй өшиглөөрэй. Хэрвээ та үнэхээр хүчтэй өшиглөж, түүнд бага зэргийн гэмтэл учруулж чадвал тэр таныг орхих болно.
"Би бага байхдаа нохойнд хазуулж байсан", "Нохой дайраад..." гэх мэт хүмүүсийн дунд золбин ноходын дайралтанд өртөж, эрүүл мэнд, тэр ч бүү хэл амь насаараа хохирч үлдсэн хүмүүс цөөнгүй байдаг. Хэнд ч гэсэн санамаргүй явж байхад ийм зүйл тохиолдож болно шүү дээ. Тэр ч үүднээсээ хожмын гэнэтийн эрсдлээс хэрхэн сэргийлэх аргуудыг мэдэж байхад буруудахгүй болов уу.