Жуулчдыг очихыг хориглосон нууцлаг 5 газар

Бидний амьдарч буй дэлхий ертөнц сонин содон, өвөрмөц зүйлсээр дүүрэн байдаг билээ. Тэр ч үүднээсээ жуулчид тэдгээрийг үзэж, сонирхохоор дэлхийн өнцөг булан бүрт аялахаар хүлгийн жолоо залдаг. Тэгвэл хэний ч очиж үл болох, хориглосон газруудын тухай та өмнө нь сонсож байсан уу? Дараах 5 газруудад ямар нэгэн байдлаар хөл тавихыг хориглосон бөгөөд чухам яагаад хориглосон болохыг хамтдаа мэдэж авцгаая.

Жуулчдыг очихыг хориглосон нууцлаг 5 газар

1 Хойд Сентинел (Sentinel)-ийн арал - Уугуул иргэдийн догшин авир

Бенгалийн тэнгист орших Андаман арлуудын нэг болох Сентинелд ойролцоогоор 60.000 жилийн турш амьдарсаар ирсэн эртний гэж хэлж болох омгийнхон амьдардаг бөгөөд тэднийг "Sentinelese" буюу "Сентинелчүүд" хэмээн нэрлэдэг аж. Хачирхалтай нь уг омгийн хүмүүс одоог хэр нь хүй нэгдлийн үеийн эртний ёс заншил, уламжлалаа гээгээгүй бөгөөд маш харгис, хэрцгий, догшин зан авиртай хүмүүс байдаг гэнэ. 2004 онд Энэтхэгийн засгийн газрын нисдэг тэрэг түр Сентинелийн арал дээр саатах болоход нум сум агссан омгийнхон дайрч, цөөнгүй хүний амь насыг хөнөөж байжээ.

Хойд Сентинел (Sentinel)-ийн арал - Уугуул иргэдийн догшин авир

2 Изэ Гранд (Ise Grand)-ийн шүтээн, Япон - Зөвхөн язгууртан, дээдэс очих боломжтой

Япончууд бол дундрашгүй их арвин үүх түүх, өв соёлтой ард түмэн билээ. Тэр ч үүднээсээ тахиж, шүтэж, дээдэлдэг олон зүйл байдаг бөгөөд тэр дундаа Изэ Грандийн шүтээн хамгийн алдартай нь юмсанж. 1945 оныг хүртэл уг газрыг диваажинд хөтлөх ариун лагшин газар гэж үздэг байсан хэдий ч, сүүлдээ Мияагава голыг хамгаалдаг мичнүүд хүмүүсийг уг газар руу оруулахыг хориглосон хэмээн цуу яриа гарч байжээ. Харин өнөөдөр Изэ Гранд руу зөвхөн язгууртан, дээдсүүд л ордог гэнэ.

Изэ Гранд (Ise Grand)-ийн шүтээн, Япон -  Зөвхөн язгууртан, дээдэс очих боломжтой

3 Сөртсей (Surtsey) арал - Эрэл, хайгуулын ажил хийгдэж байгаа

Анх эрдэмтэн, судлаачид 1963 онд Исландын арлууд дунд 2.7 км газар үргэлжлэх галт уулыг байгааг олж, илрүүлж байжээ. Битүү усаар хүрээлэгдсэн уг газрыг одоог хэр нь нарийвчлан судалж байгаа бөгөөд тэр ч үүднээсээ жуулчдыг уг газар нутаг руу зорчихыг нь хориглоод байгаа юм.

Сөртсей (Surtsey) арал  - Эрэл, хайгуулын ажил хийгдэж байгаа

4 Груйнард (Gruinard)-ийн арал

1942 онд Их Британийн засгийн газраас Шотландад орших Груйнардын арлыг биологийн зэвсэг туршиж үзэх үүднээс худалдаж авч байсан бөгөөд 1980 оныг хүртэл дэлхий дээрх хамгийн аймшигтай газруудын нэгээр нэрлэгдэж байжээ. Харин 1986 онд эрдэмтэд хүн амьдрах боломжтой гэж үзсэн хэдий ч, одоог хэр нь биологийн зэвсгийн туршилтын хор хөнөөл байсаар байгаа хэмээн үзэх хүмүүс цөөнгүй байгаа аж. 

Груйнард (Gruinard)-ийн арал

5 Илха да Куймада (Ilha da Queimada Grande) - Хортой могой ихтэй

Бразилаас 35 км-ийн зайд орших энэхүү газрыг гаднаас нь харвал яг л газрын диваажин шиг гайхалтай харагдах боловч, дотор нь ямар аюултай зүйл байгааг мэдэхийн аргагүй юм. Итгэх эсэх нь таны мэдэх хэрэг ч гэлээ, энд нийт 4000 гаруй могой амьдардаг гэсэн судалгаа байдаг бөгөөд 0.43 км/кв газар тутамд дор хаяж, нэгээс хоёр хортой могойтой таарах гэнэ. Хамгийн аймшигтай нь эндэхийн могойнууд үхлийн аюул учруулдаг бөгөөд хэрвээ нэг л хатгуулсан бол ямар ч авралгүй амь насаа алддаг байна.

Илха да Куймада (Ilha da Queimada Grande) - Хортой могой ихтэй

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()