1
Муудсан жимс
Ийм үнэр хүний биеэс ялгардаг тул үнэрлэхэд хүндрэлтэй байж мэднэ. Хэрэв таны ойр дотны хүн энэ тухай хэлбэл та яаралтай эмчид хандах хэрэгтэй. Илжирсэн жимс, муудсан махтай төстэй тус үнэр нь таныг хорт хавдартай байж болзошгүйг илтгэдэг аж. Учир нь хорт хавдар таны эд эсүүдийг идэж байгаагаас дээрх үнэр ялгардаг бөгөөд эмчилгээ хийлгэлгүй удаан явсан хорт хавдартай хүмүүсээс дэргэд нь байж суухын аргагүйгээр эл үнэр үнэртдэг байна.
2
Бохир усны хоолой
Бохир усны үнэртэй хүн цаг үргэлж тааралдаад байдаггүй ч, амьдралдаа ядаж нэг удаа ийм үнэр үнэртэж байсан биз ээ. Суултуурын үйл ажиллагаа гажсан ч бай, муу усны хоолойноос бохир гадагшилсан ч бай тун таагүй санагдах нь лавтай. Ямар нэгэн тохиолдлоор өвдгөө татсан муу усан дотор явж таарвал та өвчин тусна гэдэгтээ итгэлтэй байж болно. Зүйрлүүлж хэлбэл хүний хоол боловсруулах эрхтний тогтолцоо муудсан байгааг үнэртэж болдог бол яг ийм үнэр ялгардаг ажээ.
3
Голт борын цэцэг, сонгино болон гич
Дэлхийн нэгдүгээр дайнаас авахуулаад өдийг хүртэл цэргүүд гичний хий ашигласаар байгаа юм. Гичний хийд өртсөн тохиолдолд ихээхэн азтай тохиолдолд амьд үлдэх боломж байдаг хэдий ч, насан туршдаа өвчтэй болдог аж. Хийн баг зүүгээгүй тохиолдолд хүний нүүрний арьс хууларч, хайлдаг бөгөөд арьс, уушгинд цэврүү үсрэх аюултайн зэрэгцээ сохорч, арьс түлэгддэг ба үүнээс улбаалан амь насанд ч аюул учирдаг. Гичний хийг үнэртсэн зарим хүмүүс голт борын цэцэгтэй адилхан гэдэг бол зарим нь сонгино, гичтэй адил үнэртэй гэж тодорхойлжээ.
4
Гашуун бүйлс
Хоол хүнснээс гашуун бүйлс үнэртвэл та орц жороо сайтар нягталж үзээрэй. Гашуун бүйлс хүнийг тэр дор нь алах чадалтай цианидаас үнэртдэг бөгөөд түүхэн дэх олон алуурчид цианидаар хүн хордуулж хөнөөж байсан билээ. Хордуулагчид цианидыг ихэвчлэн бага хэмжээгээр хүнд өгдөг бөгөөд ингэснээр хүн аажим аажмаар тамир тэнхээгээ алдаж үхдэг байна. Хүмүүсийн 40% нь л цианидны үнэрийг ялгаж мэдэрдэг бол ухаалаг хордуулагч бүйлстэй хоолонд цианид хийж орхидог ажээ. Гэхдээ ингэлээ гээд бүйлс идэж болохгүй гэсэн үг биш. Цианид л хортой болохоосо бүйлс ямар ч хоргүй шүү дээ.
5
Утаа
Ямар нэгэн гай болж, байшин тань шатаж эхэлбэл танд хамгийн түрүүнд утаа үнэртэх нь гарцаагүй. Харин утаа үнэртсэн л бол та даруйхан байшингаасаа гарах хэрэгтэй. Учир нь утаа галаас илүү аюултай бөгөөд түлэгдэж үхэхээсээ өмнө угаартаж үхэх аюултай ажээ. Утаанаас болж хоолой загатнах бөгөөд цагтаа амжиж гарсан ч, удаан хугацааны турш хүний биед хор нөлөө нь хадгалагдан үлддэг юм. Ихэнх тохиолдолд хүчилтөрөгчийн дутагдлаас болж хүн ухаан алдаж орхидог тул галаас зугтаж чаддаггүй байна. Шөнө гарсан гал түймрийн үеэр ийм зүйл тохиолдох нь элбэг байдаг ба хүн нойрноосоо сэрэхээс өмнө угаартаж, ухаангүй болдог ажээ.
6
Түлэгдсэн талх
Бас нэгэн өөрт мэдрэгддэг үнэр бол түлэгдсэн талхны үнэр юм. Энэ тохиолдол нэлээд их бүртгэгдсэн байдаг бөгөөд түлэгдсэн талх үнэртэж эхлэх нь цус харвалтын эхний дохио болдог аж. Тиймээс даруйхан тусламж дуудаарай. Түлэгдсэн талх үнэртсэний дараа нүүрний булчин суларч, ярьж, гараа хөдөлгөхөд хүндрэл учирч эхлэх бөгөөд тэнцвэр алдан толгой эргэж, нүдний харц бүдгэрч, будилж, мэдээ алддаг. Эдгээр шинж тэмдгүүдээс болоод та түргэн тусламж дуудаж чадахааргүй болсон бол хамгийн ойр байгаа хүндээ яаралтай хандаарай.
7
Дарь
Буудсаны дараа агаарт удтал дарины эхүүн хурц үнэр үнэртдэг. Хэрэв танд дарь үнэртсэн бол гарцаагүй хэн нэгэн гал нээсэн гэсэн үг. Харин агуулах зэрэг газар байхад тань дарь үнэртэж байвал гал гаргахаас болгоомжлоорой. Учир нь оч авалцах төдийд дарь их хэмжээний гал гаргадаг, шатамхай бодис билээ.
8
Хумсны будаг арилгагч
Үхэл хэдийн ирсэн тохиолдолд эл үнэр үнэртдэг. Хүний биеийн үйл ажиллагаа зогсож, үхэлд бэлдэх үед бодисын солилцоо өөрчлөгдөж, арьс, биеэс гадагшлах шингэн, амьсгалаас ацетон буюу хумсны будаг арилгагчтай төстэй үнэр ялгарч эхэлдэг аж. Магадгүй үхэх өвчин туссан хайртай дотны хүнээсээ та эл үнэрийг мэдэрч байсан байж болох юм. Ялангуяа шулуун гэдэсний хорт хавдраар шаналж буй хүнээс ацетон тун хурц үнэртдэг бөгөөд тус үнэр ялгарч эхэлсэн л бол нэгэнт найдваргүй болсон гэж тооцож болох гэнэ.
9
Хий буюу газ
Бид хэдийн гичний хийний талаар мэддэг болсон билээ. Харин энэ удаад ахуйн хэрэглээний хийний талаар танилцуулж байна. Газан плитканаас хий алдах үед үнэр маш хурц байдаг ба хий өөрөө тун шатамхай бодис юм. Тэр дорхиноо байшинг бүхэлд нь дэлбэлэх тэсрэх бодис хувирч болох тул хий үнэртсэн л бол хаанаас үнэртэж байгааг нь тодорхойлох гэж оролдоорой. Хэрэв тодорхойлж чадахгүй бол байшингаасаа түргэхэн гарч, аль болох холдоод гал команд дуудах хэрэгтэй. Гэхдээ гэрийнхээ утсыг хэрэглэж болохгүй. Учир нь утаснаас оч авалцаж мэдэх бөгөөд ийм өчүүхэн очийг ч андахгүй хий дэлбэрэх аюултай байдаг ажээ.
10
Хүхэр
Хүхэрний нэг тод жишээ нь муудсан өндөгнөөс ялгардаг үнэр юм. Хүхэр үнэрлэх нь уушги, хамар, харааны эрхтэнд халтайгаас гадна шатамхай бодис билээ. Хүн хүхрийг үнэртсэн дороо ханиалгаж, амьсгалахад хүндрэл учирч эхлэх ба хүхэр их хэмжээтэй байвал арьс түлэгддэг. Та хүхрээр амьсгалж эхлэхээсээ өмнө холдож, эсвэл тусламж авч амжсан байсан ч, удаан хугацааны турш бөөрөнд хор нөлөөтэй байдаг байна.
11
Жүрж
Амнаас эвгүй үнэр үнэртэх нь хэн хүний хувьд асуудал болдог тул ихэнх хүмүүс амнаас нь жүрж үнэртэж байгаад талархдаг. Гэхдээ сүүлийн үед жүрж идээгүй л бол энэ тохиолдол нь чихрийн шижин өвчний шинж тэмдэг байх магадлалтай. Хүний бие инсулиний тусламжтайгаар энерги шатаадаг бөгөөд инсулин байхгүй болсон үед таргалж эхэлдэг ба ингэснээр тус чихэрлэг үнэр ялгарч эхэлдэг ажээ. Үүнийг хамгийн түрүүнд таны хамтрагч мэдэх тул та ийм зүйл сонсвол гомдохоосоо урьтаар эмчид үзүүлж, биеэ анхаараарай.
12
Үнэрлэх чадвар
Хүний үнэрлэх чадвар амьдрах хугацаатай хамааралтай байдаг ажээ. Саяхан хийсэн нэгэн судалгаанд 3000 гаруй хүнийг хамруулж, перц, загас, жүрж, сарнай, савхи гэсэн таван зүйлийг үнэрлүүлж үзээд дараагийн 5 жилийн турш ажигласан байна. Тавууланг нь үнэрлэж чадаагүй хүмүүсийн 39% нь, 1-2 зүйлийг үнэрлэж чадсан хүмүүсийн 19% нь 5 жилийн дотор өөд болсон бол бүгдийг нь үнэрлэж байсан хүмүүсийн ердөө 10% нь нас баржээ. Тиймээс хүний үнэрлэх мэдрэмж шалтгаангүйгээр муудаж эхэлсэн бол ойрын 5 жилд нөгөө ертөнц рүү одох магадлалтай болсны шинж ажээ.
13
Үсний хярвас
Эрүүл мэндийн хувьд ямар нэг юм буруутсаныг илтгэх хэд хэдэн үнэр байдаг. Ялангуяа зөвхөн нэг хүнд үнэртэж байгаа тохиолдолд энэ нь бүр ч баталгаатай байдаг бөгөөд үс шатаж байгаа хярвас үнэртэж эхлэх нь тархины хавдрын шинж байх магадлалтай юм. Тархины хавдраас улбаалан бусад эд эртхэн гэмтдэг бөгөөд тус өвчнөөс болоод үхэлд хүрэх аюултайгаас гадна амьд үлдсэн хүн тун цөөн байдаг. Тиймээс ямар нэг бодит бус зүйл үнэртэж эхэлбэл яаралтай эмчид хандах хэрэгтэй билээ.
14
Шатсан резин
Нэгэн цэргээс дайн ямар үнэртэй вэ? гэж асуухад тэрбээр "шатсан резин" гэж хариулсан удаатай. Тэр Иракийн дайнд оролцож байхдаа байлдааны үеэр гал команд хамгийн түрүүн хаягдаж, эзэнгүй болдгийг анзаарсан бөгөөд байшин барилга шатах үед унтраах хүн байхгүйн улмаас гал зам дээрх машинуудад дамжин авалцдаг байна. Дараа нь хэдэн долоо хоногийн турш хотоос бүхэлдээ шатсан резин үнэртдэг бөгөөд хэрэв ийм үнэр үнэртэж байвал дайн тулаан болж байгаагийн илрэл тул цэргүүдийн амь насанд аюултай байдаг аж. Тиймээс цэргүүд аль нэг хот руу ойртож явахдаа шатсан резин үнэрлэвэл байнгын бэлэн байдалд биеэ авч явдаг гэнэ.
15
Сараана цэцэг
Олон янзын бэлгэдэлтэй хэрнээ үхлийг зөгнөдөг цэцэг бол сараана юм. Ялангуяа цагаан сараана үхэлтэй салшгүй холбоотой. Сараана бол оршуулгын цэцэг бөгөөд хэрэв бэлгэнд авсан бол буцааж өгөх нь зүйтэй. Тус цэцэгний үнэр аминд халгүй боловч сараана цэцэг тааралдсан газар саяхан үхэл тохиосныг илтгэдэг. Гэхдээ сараана цэцгээс болж үхэл тархдаггүй тул эдгээр жагсаалтан дундаас хамгийн бага хор хөнөөлтэй нь гэж бодож болох билээ.
Бидний бэлтгэсэн мэдээ танд хэрэг болсон гэж найдаж байна. Зөвхөн өөрт мэдрэгддэг хуурамч үнэрүүдийг уншигчид маань хэзээ ч бие дээрээ туулахгүй байгаасай гэж бид хүсч байгаа ч, сэрэмжлэх үүднээс мэдээд авчихсан байхад илүүдэхгүй биз ээ. Мөн ойр дотныхондоо ч санаа тавихад тустай тул тогтоож аваад найз нөхөддөө дуулгаарай. Эрүүл мэнд юунаас ч илүү чухал билээ.