Орон дотроо хэзээ ч хийж болохгүй 6 зүйл

Бид заримдаа орыг унтаж, амрах зориулалтаас нь хэт гажуудуулж, өөр зүйл хийхдээ ашигладаг билээ. Гэвч энэ нь бидний эрүүл мэнд, амь насанд ямар халгаатай гэдгийг тэр бүр мэддэггүй. Иймд бид та бүхэндээ орон дотроо хэзээ ч хийж болохгүй 6 зүйлийг хүргэхээр зорьлоо. Та энэхүү мэдээллийг уншсаны дараа эрүүл мэндээ ямар их хохироодог байснаа мэдэх болно.

Орон дотроо хэзээ ч хийж болохгүй 6 зүйл

1 Тэжээвэр амьтантайгаа цуг унтах

Тэжээвэр амьтан тань магадгүй өхөөрдөм, хөөрхөн байж болох хэдий ч, биедээ асар их нян, бактери тээж явдгийг та мэдэх үү? Учир нь тэжээвэр амьтад тоостой, тоосгүй хамаагүй хэвтэхийг хүссэн газраа очиж хэвтдэг шүү дээ. Тиймээс тэжээвэр амьтнаа орондоо цуг авч, унтах нь тийм ч сайхан санаа биш болов уу. 

Тэжээвэр амьтантайгаа цуг унтах

2 Утсаа хажуудаа тавих

Мэдээж хэрэг интернет хаа сайгүй тархаж, хүмүүс цахим ертөнцийн боол болсонтой маргах хүн нэгээхэн ч үгүй. Тэр ч үүднээсээ үүнээс болоод олон мянган хүн эрүүл мэнд, бие организмаараа хохирч байгаа гэдгийг хүмүүс тэр бүр сайн мэддэггүй. Орондоо орчихоод гар утсаа ашиглах нь нойргүйдэлд хүргэхээс гадна утасны хурц гэрэл харааг муутгаж, тархи, толгойг маш ихээр ядраадаг байна. Тиймээс болж өгвөл орондоо орохдоо гар утсаа өөрөөсөө хол тавьж байгаарай.

Утсаа хажуудаа тавих

3 Ажлаа хийх

Орон дээрээ ажлаа хийнэ гэдэг шууд бодоход л ямар ч утгагүй санагдаж байгаа биз дээ? Хамгийн гол нь орон дээрээ ажлаа хийх нь ямар ч үр бүтээлгүй бөгөөд хий дэмий цаг өнгөрөөхөд хүргэдэг байна. Учир нь ор бол хүн унтаж амрахад зориулсан зүйл болохоос ажил, хөдөлмөрөө хийхэд зориулагдсан зүйл биш шүү дээ. Хүмүүс ихэнх үед зөөлнийг нь бодож, орон дээрээ гарч суугаад ажлаа хийхийг боддог ч, хүний оюун ухаанд "Орон дээрээ байна. Сайхан амардаг ч юм билүү?" гэх бодол өөрийн эрхгүй төрдөг байна. 

Ажлаа хийх

4 Эд хогшлоо тавих

Ор шиг сайхан том овор, зайтай зүйл магадгүй ховор байж болох юм. Тэр ч үүднээсээ хүмүүс орон дээрээ сууж байгаад, цүнхээ ухаж, хамаг эд зүйлсээ орон дээрээ гаргаж тавьдаг. Гэвч энэ нь таны эд зүйлсд хуримтлагдсан элдэв янзын нян, бактерийг ор руу чинь дамжуулах гүүр болдог байна. Улмаар төрөл бүрийн өвчин зовлон тусах сөрөг нөлөөтэй ажээ. Тэгэхээр хойшдоо энэ тал дээр анхаарч байсан нь дээр болов уу.

Эд хогшлоо тавих

5 Дотуур өмдөө тайлахгүй унтах

Итгэх эсэх нь таны мэдэх хэрэг ч гэлээ, эрдэмтэн, судлаачид үүнийг баталжээ. Учир нь дотуур өмдтэйгөө унтсанаар эрэгтэй, эмэгтэй хүмүүс ялгаагүй бэлэг эрхтнээ өвчлүүлэх үндэс болдог байна. Үүнээс болж эмэгтэйчүүдийн бэлэг эрхтэн хавиар загатнаж, өвчлөл үүсдэг гэнэ. Энэ нь дотуур өмдний материалтай холбоотой хэдий ч, шөнө унтахдаа ичимхий эрхтнээ амраах хэрэгтэй болохыг эмч нар зөвлөж байгаа юм.

Дотуур өмдөө тайлахгүй унтах

6 Сэрүүлгээ ойр тавих

Хэрвээ сургууль, ажил албанаасаа байнга хоцордог бол сэрүүлгээ ойрхон тавьчихаад, дуугарах үед нь тэр дор нь босолгүй 5, 5 минутаар ухраадаг хүмүүсийн нэг гэдэгтэй мөрийцөхөд ч бэлэн байна. Тиймээс сэрүүлгийг аль болох өөрөөсөө хол тавьж, анх тохируулсан цагтаа сэрж хэвшээрэй. Ингэвэл зарим нэг асуудал ядах юмгүй шийдвэрлэгдэх болно.

Сэрүүлгээ ойр тавих

Энэүү мэдээллийг бэлтгэж байхад өөрийн эрхгүй "Бид нээрээ л ингэдэг шүү" гэх бодол төрж байснаа нуух юун. Аюултай гэдгийг нь мэдэж авсан учраас хойшдоо анхаарч байхыг та бүгдээсээ хүсье.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()