1
Тарган дусал
Та амтат тараг болон иогуртаа үзүүртэй уут эсвэл саванд хийж, бага багаар шахаж, хавтгай тавцан дээр тавиарай. Үүнийгээ хөлдөөгчинд 1 цаг байлгах бөгөөд дараа нь хүүхдүүдэд өгч идүүлэх боломжтой. Энэ нь тэдэнд таалагдах нь гарцаагүй юм.
2
Сонгины аагийг арилгах
Сонгино хэрчихэд аагинд нь нүд тань хорсож, нулимс тань урсаад байвал сонгиноо 15 минут хөлдөөгчинд байлгаарай. Ингэснээр нүд хорсох асуудал мартагдах болно.
3
Өндөг хальслах
Чанасан өндөг хальслах үргэлж хэцүү санагдаж, хамаг цагийг тань хий дэмий үрээд байвал өндөг чанахдаа тал зүсэм нимбэг цуг хийж байгаарай. Хэрэв нимбэг байхгүй бол өндөг чанахдаа 1/2 халбага хүнсний сода хийж болох юм. Энэхүү аргууд нь адил нөлөө үзүүлж, өндөг хальслахад хялбар болгодог гэнэ.
4
Өндөггүйгээр жигнэмэг хийх
Хэрвээ гэрт тань өндөг байхгүй боловч та жигнэмэг хийх хэрэгтэй байгаа бол гадил ашиглаж болно. 1 өндөг нь 1/2 гадилтай тэнцдэг бөгөөд амт чанарын тухайд онц ялгаа гардаггүй аж.
5
Төгс амтат кофе
Та өглөө амтат кофе чанахдаа чимх давс, шанцай хийгээрэй. Энэ нь кофег улам бүр амттай болгох бөгөөд танд таалагдана гэдэгт итгэлтэй байна.
6
Хутга ашиглахгүйгээр алим хуваах
Хутга ашиглахгүйгээр алимыг хоёр хуваах бүрэн боломжтой. Эхлээд хоёр гараараа алимыг барьж, эрхий хуруунуудаа гол хэсэгт тааруулаарай. Дараа нь эрхий хуруундаа илүүтэй даралт өгч, алимаа хоёр тийш нь чангаах хэрэгтэй.
7
Сармис арилгах
Сармис хальслах хэцүү санагдаж, бухимдаж байгаа бол богино долгионы зуухыг ашиглаарай. Та сармисаа 15 секундын турш богино долгионы зууханд халаахад хангалттай бөгөөд ганцхан хормын дотор хальсыг нь авч чадах юм.
8
Амттай чинжүүг ялгах
Та чинжүү сонгож авахдаа ёроолыг нь харж байгаарай. Гурван хэсэгтэй буюу "эрэгтэй" чинжүү нь хатуу биетэй, чанга амттай байдаг. Харин дөрвөн хэсэгтэй, "эмэгтэй" чинжүү нь зөөлөн чихэрлэг амттай, шинэхэн байдаг юм.
9
Хутга ашиглахгүйгээр зүсэх
Та хутганы оронд шүдний утсыг ашиглаж, аливаа зүйлсийг зүсч болно. Энэ нь гэрээсээ хол, амралт, аялал зэрэгт явахад хамгийн их хэрэг болдог арга билээ.
10
Шарсан төмснөөс илүү амттай
Та зүгээр ч нэг шарсан төмс идэхийг хүсэхгүй бол энэхүү аргыг туршаад үзээрэй. Төмсөө нарийн зүсэх бөгөөд ёроолд нь тулгаж болохгүйг анхаар. Зүссэн засвар бүртээ давс, перец, ургамлын тос хийж, голоор нь нимгэн хэрчсэн бяслаг хавчуулж шарах шүүгээнд 220 хэмд 40 минут байлгахад хангалттай юм.
11
Төмс арилгах
Төмснүүдээ халуун усанд хийж чанаж, буцалгаарай. Дараа нь төмсөө авч хүйтэн усанд хийгээд хальслаад үзээрэй. Урьдныхаасаа хамаагүй амар хальслагдаж таны ажлыг хөнгөвчлөх болно.