Оддын үнэнч нөхөрлөл

Найз, нөхрөө сонгоно гэдэг амьдралд хийх чухал сонголтуудын нэг яах аргагүй мөн билээ. Тэр ч үүднээсээ найз гэдэг хүний эзлэх байр суурь чухал байх нь бий. Тэгвэл хоорондоо найзлаж, нөхөрлөдөг олны танил эрхмүүдийг та хэр сайн мэдэх вэ? Тэд анх яаж танилцаж байсан юм бол? Ингээд хамтдаа нөхөрлөлдөө үнэнч байсаар ирсэн одуудтай танилцацгаая.

Оддын үнэнч нөхөрлөл
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Жастин Тимберлайк (Justin Timberlake) болон Райн Гослинг (Ryan Gosling)

20 жилийн өмнөөс бие биенийгээ таних болсон залуучууд 1990-ээд оны үед үзэгчдийг байлдан дагуулж байсан "The Mickey Mouse" ТВ-ийн шоуны үеэр анх танилцацгааж байжээ.

Жастин Тимберлайк (Justin Timberlake) болон Райн Гослинг (Ryan Gosling)

2 Лив Тайлер (Liv Tyler) болон Кэйт Хадсон (Kate Hudson)

2000 онд "Dr. T and the Women" кинонд цугтаа тоглосноосоо хойш сайн найзууд болцгоосон үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийг бусдад зөв үлгэр дуурайлал үзүүлдэг хэмээн үзэх хүмүүс олон байдаг аж.

Лив Тайлер (Liv Tyler) болон Кэйт Хадсон (Kate Hudson)

3 Леонардо ДиКаприо (Leonardo DiCaprio) болон Тоби Магир (Toby Maguire)

25 жилийн өмнө анх тэд танилцаж байсан бөгөөд энэ талаар нэрт жүжигчин Леонардо ДиКаприо (Leonardo DiCaprio) хэлэхдээ "Би Тобиг хараад, шууд л найзууд болохыг хүссэн. Би түүн дээр очоод, Тоби надад дугаараа өгөөч гэхэд тэр чи чинь хэн билээ гэж асууж билээ. Би хариуд нь Лео гэж хариулсан" хэмээн дурсамжаасаа хуваалцжээ.

Леонардо ДиКаприо (Leonardo DiCaprio) болон Тоби Магир (Toby Maguire)

4 Кира Найтли (Keira Knightley) болон Сьен Миллер (Sienna Miller)

Холливуудын үзэсгэлэнт бүсгүйчүүд анх "The Edge of Love" киноны үеэр танилцаж, өнөөдрийг хүртэл сайхан нөхөрлөцгөөж байгаа бөгөөд амралтаараа уулзалдаж, цугтаа дэлгүүр хэсч, кафед сууж, цагийг өнгөрөөдөг гэнэ.

Кира Найтли (Keira Knightley) болон Сьен Миллер (Sienna Miller)

5 Мел Гибсон (Mel Gibson) болон Роберт Доуни Жр. (Robert Downey Jr.)

Кино урлагийн салбар дахь томоохон одууд болох нэрт жүжигчид 1990 онд "Air America" гэх киноны үеэр танилцаж байсан бөгөөд тэдэн шиг нэгнийхээ эрүүл мэнд, бие организмд анхаардаг сайн найзууд тун ховор биз ээ.

Мел Гибсон (Mel Gibson) болон Роберт Доуни Жр. (Robert Downey Jr.)

6 Ким Кардашьян (Kim Kardashian) болон Николь Ричи (Nicole Richie)

Цахим ертөнцийг шуугиулагч Кимийг мэдэхгүй хүн гэж бараг байхгүй болов уу. Тэгвэл та түүний хамгийн сайн найз хэн болохыг мэдэх үү? Түүнийг Николь Ричи гэдэг бөгөөд тэд 12 настай байхаасаа эхлэн өнөөдрийг хүртэл найзлаж байгаа юмсанж.

Ким Кардашьян (Kim Kardashian) болон Николь Ричи (Nicole Richie)

7 Селена Гомез (Selena Gomez) болон Деми Ловато (Demi Lovato)

"Barney & Friends" шоуны үеэр танилцаж байсан үзэсгэлэнтэй бүсгүйчүүд нэг нэгэндээ анхаарал халамж тавьж, хүнд хэцүү зүйл тохиолдох үед нь үргэлж хамт байдаг гэнэ шүү.

Селена Гомез (Selena Gomez) болон Деми Ловато (Demi Lovato)

8 Кара Делевинь (Cara Delevingne) болон Рианна (Rihanna)

Дуучин Рианна болон загвар өмсөгч Кара нарыг дотны сайн найзууд гэдгийг та мэдэх үү? Төрөл бүрийн үдэшлэг, цэнгүүн, шоу, арга хэмжээнүүд дээр тэд байнга шахуу хамт явж харагддаг нь ямар сайн найзууд болохыг нь гэрчлэх биз ээ.

Кара Делевинь (Cara Delevingne) болон Рианна (Rihanna)

9 Роберт Паттинсон (Robert Pattinson) болон Том Старриж (Tom Sturridge)

Ахлах сургуульд байхаасаа авахуулаад өнөөдрийг хүртэл нөхөрлөлдөө үнэнч байсаар ирсэн тэднийг энэ дэлхий дээрх хамгийн сайн найзууд гэж фэнүүд нь үздэг байна. Энэ нь ч аргагүй бөгөөд тэд папарацичдын дуранд инээлдэж, хөгжилдөж байгаагаар буудаг аж.

Роберт Паттинсон (Robert Pattinson) болон Том Старриж (Tom Sturridge)

10 Сандра Баллок (Sanda Bullock) болон Райн Рейнолдс (Ryan Reynolds)

Эрэгтэй, эмэгтэй найзууд байдаг гэдгийг илтгэсэн гэлтэй Холливуудын алдартай жүжигчид маань үнэхээр сайн найзууд гэнэ шүү. Тэднийг зарим эх сурвалжаар хайр сэтгэлийн холбоотой гэж байсан ч, энэ талаар үгүйсгэцгээсэн юм.

Сандра Баллок (Sanda Bullock) болон Райн Рейнолдс (Ryan Reynolds)

11 Женнифер Анистон (Jennifer Aniston) болон Кортни Кокс (Courteney Cox)

Алдарт "Friends" цувралын үеэр дотно найзууд болсон тэдний хувьд цаг хугацааны эрхээр улам сайн найзууд болцгоосон бөгөөд ихэнх цагийг хамтдаа өнгөрүүлдэг гэнэ.

Женнифер Анистон (Jennifer Aniston) болон Кортни Кокс (Courteney Cox)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()