Шоколадтай амттан 10 минутын дотор хийж сурцгаая!

Аманд ороод л хайлж урсах амтат шоколадтай бялуу, кекс зэргээр баярын ширээгээ чимэглэвэл ямар вэ? Заавал мөнгө гарздан дэлгүүрээс бялуу худалдаж авалгүйгээр гэртээ амтат бялуу, кексээ бэлтгэж, баярын өдөртөө өнгө төрх, аз жаргал нэмээрэй. Тус амттангуудыг бэлтгэхэд танд ердөө 10 минут шаардагдах тул цаг зав болон мөнгийг тань хэмнэх тустай юм. 

Шоколадтай амттан 10 минутын дотор хийж сурцгаая!

1 Аягатай кекс

Орц:

  • Гурил - 3 хоолны халбага
  • Нунтаг кофений үр - 1 цайны халбага
  • Нунтаг какао - 2 хоолны халбага
  • Элсэн чихэр - 2.5 хоолны халбага
  • Хөөлгөгч - 1/4 цайны халбага
  • Сүү - 2 хоолны халбага
  • Өндөг - 1 ширхэг
  • Ургамлын тос - 2 хоолны халбага
  • Ваниль - 1/2 цайны халбага 

Хийх арга:

1. Гурил, кофены үр, нунтаг какао, элсэн чихэр, хөөлгөгч зэргээ хамтад нь аяганд хийж хутгаарай.

2. Үүндээ сүү, өндөг, ургамлын тос болон ванилиа хийх бөгөөд сэрээгээр хутгаж, өтгөрүүлэх хэрэгтэй.

3. Зуурмагаа аяганд хувааж хийгээд богино долгионы зууханд тавьж, 90 секунд хамгийн өндөр хэмд халаагаарай. Ингээд л таны амтат аяганы бялуу бэлэн болох юм. 

Аягатай кекс

2 Шоколадтай кекс

Орц:

  • Масло - 150 гр
  • Нунтаг какао - 65 гр
  • Элсэн чихэр - 200 гр
  • Өндөг - 2 ширхэг
  • Ваниль - 1 цайны халбага
  • Гурил - 100 гр

Хийх арга:

1. Аягатай маслоо богино долгионы зууханд хийж, 30 секунд байлгаж хайлуулна. Үүндээ элсэн чихэр, нунтаг какао, ванилиа нэмээд сайтар хутгаарай.

2. Дараа нь өндөг, гурилаа хийгээд хутгаж бэлтгэнэ.

3. Үүнийгээ богино долгионы зууханд хийж, өндөр хэмд 4-5 минут халааж, кексээ бэлэн болгоорой. Та кексээ элдэв янзын саванд хийж, төрөл бүрийн хэлбэртэй болгож идээрэй. 

Шоколадтай кекс

3 Шоколадтай бялуу

Орц:

  • Гурил - 100 гр
  • Шоколад - 100 гр
  • Элсэн чихэр - 100 гр
  • Масло - 50 гр
  • Өндөг - 3 ширхэг
  • Хөөлгөгч - 1 цайны халбага
  • "Nutella" - 1 сав

Хийх арга:

1. Масло, шоколад хоёроо нийлүүлэн хайлуулна.

2. Өндөг, элсэн чихрээ шоколадандаа хийж, сайтар хутгаарай.

3. Үүндээ гурил, хөөлгөгчөө хийн ахин хутгаад, богино долгионы зууханд 5 минут байлгаж эргүүлээрэй. 

4. Бялуугаа бэлэн болмогц нь "Nutella"-гаар бүрж, түрхэж, амт болон өнгө үзэмжийг нь нэмэгдүүлж болно. 

Шоколадтай бялуу

4 Шоколадтай бөмбөлөг

Орц:

  • Шоколадтай жигнэмэг - 300 гр
  • Сүү - 2/3 аяга
  • Масло - 100 гр
  • Нунтаг какао - 3 хоолны халбага

Хийх арга:

1. Эхлээд шоколадтай жигнэмэгээ буталж, блендерт хийж, нунтаг болгоно.

2. Өөр нэг аяганд сүү болон нунтаг какаогоо нэгтгэж, хайлуулсан маслоо ч бас нэмэх аж.

3. Үүндээ жигнэмэгийн үйрмэгээ хийж зуурах бөгөөд бага багаар таслан авч бөмбөлөг болгон хэлбэрт оруулаад хэсэг хугацаанд хөргөгчинд байлгаж, биетэй болгоорой. 

Шоколадтай бөмбөлөг

5 Шингэн шоколад

Орц:

  • Шоколад - 200 гр
  • Крем - 100 мл
  • Жимс

Хийх арга:

1. Шоколадаа хайлуулж, кремтэйгээ холино.

2. Үүнийгээ сайтар хутгаад аяганд хийж тавиарай.

3. Та энэхүү шингэн шоколаданд хүссэн жимсээ дүрж, тансаг амттай болгож идээрэй. 

Шингэн шоколад

6 Шоколадтай кекс

Орц:

  • Гурил - 3/4 аяга
  • Элсэн чихэр - 1/2 аяга
  • Давс - 1/4 хоолны халбага
  • Хөөлгөгч - 1 хоолны халбага
  • Нунтаг какао - 1/3 аяга
  • Масло - 50 гр
  • Сүү - 4 хоолны халбага
  • Ваниль - 1 халбага
  • Өндөг - 1 ширхэг

Хийх арга:

1. Гурил, хөөлгөгч, элсэн чихэр, давс, нунтаг какао зэргийг хольж, дээр нь өндөг, сүү, ваниль, маслоо хийгээрэй. 

2. Зуурмагаа 5 см-ийн өндөртэй саванд хийж, богино долгионы зууханд хийж, 5 минут эргүүлээрэй. Энэ хугацаанд таны кекс бэлэн болох юм. 

Шоколадтай кекс

7 Шоколадтай амтат бялуу

Орц:

  • Масло - 40 гр
  • Элсэн чихэр - 1/2 аяга
  • Өндөг - 1 ширхэг
  • Ваниль - 1 цайны халбага
  • Сүү - 1/4 аяга
  • Гурил - 1/2 аяга
  • Нунтаг какао - 3 хоолны халбага
  • Хөөлгөгч - 1/4 цайны халбага
  • Давс - чимх

Хийх арга:

1. Маслоо хайлуулж, элсэн чихэр, өндөг, ваниль, сүү зэргийг хийж холино. Үүндээ гурил, нунтаг какао, хөөлгөгч, давсаа хийнэ.

2. Зуурмагаа бялууны хэвэнд хийж, богино долгионы зууханд 2-3 минут байлгана.

3. Бялуугаа гаргаж, хэсэг хугацаанд хөргөгчинд байлгасны дараа идэж болно. 

Шоколадтай амтат бялуу

8 Амтат шоколадан жигнэмэг

Орц:

  • Самар - 1 аяга
  • Үзэм - 3/4 аяга
  • Овьёос - 1/4 аяга
  • Хар шоколад - 100 гр
  • Давс - чимх

Хийх арга:

1. Эхлээд шоколадаа хайлуулж бэлтгэнэ.

2. Үүндээ самар, үзэм, овьёосоо хийж, холиод бага зэрэг хүлээгээрэй.

3. Дараа нь чийгтэй гараар зуурмагаас таслан авч бөөрөнхийлэн амттанаа бэлтгэх юм. 

Амтат шоколадан жигнэмэг

9 Идэхэд бэлэн амтат бялуу

Орц:

  • Жигнэмэг - 300 гр
  • Масло - 150 гр
  • Нунтаг какао - 3-4 хоолны халбага
  • Кремтэй бяслаг буюу "Cream cheese" - 250 гр
  • Сахрын пүдр - 50-100 гр
  • Шоколад - 200 гр
  • Крем - 100 гр

Хийх арга:

1. Эхлээд маслоо блендэрдэнэ.

2. Дараа нь жигнэмэгээ нунтаг болгож, бялууны савны ёроолд жигд тараан түрхэж, хөргөгчинд хийнэ.

3. Шоколад, нунтаг какао, крем чис, сахрын пүдрээ нийлүүлэн блендэрдэж, нунтаг жигнэмэг дээрээ жигд түрхэнэ.

4. Бэлэн болсон бялуугаа хөргөгчинд 4-5 цаг байлгасны дараа идэж болох нь ээ. 

Идэхэд бэлэн амтат бялуу

10 Арааны шүлс асгаруулам шоколад

Орц:

  • Масло - 1 хоолны халбага
  • Сүү - 1 сав
  • Ваниль - 1 цайны халбага
  • Шоколад чипс буюу үрэл - 240 гр
  • "Nutella" - 1 аяга
  • Масло - 3 хоолны халбага

Хийх арга:

1. 20х20 хэмжээтэй бялуу жигнэх савыг маслоор тосолж бэлтгээрэй.

2. Сүү, ваниль, шоколад чипс, "Nutella", масло зэргийг нийлүүлж дунд зэргийн хэмжээтэй аяганд хийнэ.

3. Үүнийгээ буцалсан усны дээр тавьж, хайлуулах бөгөөд болсон гэж үзвэл бялуу жигнэх савандаа хийж, 2 цаг хөргөгчинд байлгаарай.

4. Тус шоколадандаа өөрийн дуртай амттан болон жимс нэмж болох юм. 

Арааны шүлс асгаруулам шоколад

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()