1
17 настай Жан Рөүз Кашмир хэмээх охин эсэргүйцлийн жагсаалын үеэр засгийн газрын цэргүүдэд энх тайвныг бэлгэдэн, цэцэг өгч байна, 1967 он.
2
Өөрөөсөө үе мултарсан хөгшин нөхрөөсөө салсны дараа нүүрэндээ мишээл тодруулан баярлаж байгаа 10 настай бяцхан охин.
3
Лам хүү өөрийн өдрийн хоолоо Бартай хуваалцана. Энэхүү зурагнаас хүний сайхан сэтгэлийг харж болно.
4
Гурван долоо хоногтой "Албинос" (цагаан арьстай өнгөт арьстан хүн) хүү үеэлийнхээ хамт амар тайван унтаж байна.
5
Хөгжлийн бэрхшээлтэй хүүдээ хулсан бишгүүрээр сайхан аяс тоглож өгч буй хөгшин эр. Тэдний царайнаас аз жаргал, хайр, халуун дулаан уур амьсгалыг мэдрэх боломжтой юм.
6
Энэ эмч өвчтөндөө 23 цагийн турш зүрх шилжүүлэн суулгах мэс ажилбарыг амжилттай хийсний дараа амарч байгаа нь... Цаана нь суугаагаараа унтах сувилагчийг харахад л тэд хичнээн их ядарсан болох нь мэдрэгдэнэ.
Зүрх шилжүүлэн суулгах мэс ажилбар амжилттай болж дууссан төдийгүй өвчтөн олон жил эрүүл саруул амьдарчээ. Тэрээр өөрийн амь насыг уртасгаж өгсөн ачтаныхаа гэрэл зургийг барин сууна.
7
Хуримын ойгоо болохоос ердөө ганцхан хоногийн өмнө нас барсан нөхрийгөө дурсан гашуудах бүсгүй.
8
Испаний иргэний дайны үеэр сэтгүүлч эр бяцхан хүүг тэврэн яаран гүйж байна, 1936 он.
9
Солонгосын дайны үеэр ор сураггүй болсон нөхрийнхөө цогцсыг 60 жилийн дараа харж байгаа эмэгтэйн сэтгэл өвтгөм агшин...
10
Аймшигт хорих лагераас амьд гарч чадсан Руанда улсын иргэн...
11
Амиа хорлох гэж оролдсон Хятад бүсгүйг хүмүүс аврах гэж хичээж байна.
12
Бээжин хотын Тяньаньмэний талбайд бослого гаргаж байгаа эр, 1989 он.
13
АНУ-ын түүхэнд хараар тэмдэглэгдэн үлдсэн 9-р сарын 11-ны халдлагын үеэр амиа алдсан хүмүүст зориулсан гашуудлын аяыг тоглож буй хийлчин бүсгүй.
14
Африкийн Ерборе омгийн хүүхэд...
15
Хятад улсад тархины хорт хавдраар өвчилсөн 11 настай хүү өөрийн элэг, бөөр болон бусад эрүүл эрхтнээ өвчин зовлонтой хүмүүст хандивлаж, амийг нь аварч, өөрөө бурхны оронд заларчээ. Түүнийг нас барсны дараа эмч нар хүү болон түүний ээжид хүндэтгэл үзүүлж байна.
16
Руандагийн баллетийн сургуулийн өхөөрдөм бяцхан бүжигчид...
17
100,000 лам дэлхийн энх тайвны төлөө залбирал үйлдэж байна.
18
Ирландад болсон үймээний үеэр Англи цэргүүдийн өмнөөс хашгирч, эсэргүүцэлээ илэрхийлж буй өсвөр насны хүү.
19
Агим Шала гэх уг хоёр настай хүү өөрийн гэр бүлийнхэнтэйгээ цуг хилийн төмөр торон утсаар татсан хашааны завcраар дөрвөх гэж буй агшныг гэрэл зургийн хальснаа ийнхүү буулгажээ.
20
Солонгосын дайны үеэр Америк цэрэг бяцхан муурны зулзагыг хооллож байна.
21
Бяцхан Афган охин, Америк цэрэг бүсгүйн гараас хөтөлж, өөрийг нь хамгаална гэдэгт итгэж өрөвдөлтэй нь аргагүй ширтэнэ.
22
Задгай сансарт хөл тавьсан анхны эмэгтэй, одон орон судлаач, сансрын нисгэгч Анна Ли Фишер (Anna Lee Fisher) "Life" сэтгүүлийн нүүрэнд, 1985 он.
23
Дэлхийн алдарт "Vogue" сэтгүүлийг анх удаа үзэж байгаа Этиоп бүсгүй.
24
Ираны өсвөр насны охид...
25
Америкийн гал сөнөөгч шатаж, нурсан барилгаас угаартаж ухаан алдсан бяцхан охиныг аварч байна.
26
Орос улсын хойд хэсэгт амьдардаг цаатан хүүхдүүд.
Эдгээр зураг бүхэн өөр өөрийн түүхийг өгүүлнэ. Үзсэний дараа сэтгэл хөдөлж, баяр, гунигийн мэдрэмж хослон төрөх нь гэрэл зураг ямар хүчтэйг илтгэх шиг...