1
Гоёл чимэглэл бага ашиглах
Хэрвээ та гялтганасан гоёл чимэглэлд төдийлөн дургүй бол багахан хэмжээний тоглоом, чимэглэлээр гацуур модондоо шинэ жилийн уур амьсгал оруулаарай. Ингэснээр илүү даруухан хэрнээ халуун, дулаан мэдрэмжийг төрүүлэх гэнэ.
2
Гоёл чимэглэл их ашиглах
Төрөл бүрийн өнгийн гоёл чимэглэлээр гацуур модоо гоёхыг ихэнх албан байгууллага, айл өрхүүд хүсдэг нь нууц биш юм. Энэ нь ч төдий чинээ гацуур модыг гэрэлтүүлж, үлгэрийн ордонд очсон мэт санагдуулдаг билээ.
3
Улаан өнгийн гоёл чимэглэл ашиглах
Ихэнх улс орнуудад улаан өнгийг шинэ жилийн өнгө хэмээн үздэг бөгөөд энэ нь санта клаусын хувцас улаан өнгөтэй байдагтай холбоотой байж ч болох юм. Тэгвэл та ч гэсэн гацуур модоо дан улаан өнгийн гоёл чимэглэлээр дагнан чимэглээд үзээрэй.
4
Гэрэл ашиглах
Гацуур модны гоёл, чимэглэлүүдээс хамгийн чухал нь гэрэл бөгөөдшөнө, оройн цагаар танай гэрийн гацуурыг илүү гайхалтай харагдуулах болно.
5
Төрөл бүрийн тоглоомууд
Янз бүрийн хэлбэр дүрстэй гоёл чимэглэлүүд ихээр үйлдвэрлэгдэн, хүмүүсийн хэрэгцээг хангах болсон энэ үед та ч гэсэн өөрийн болон гэр бүлийхнийхээ үзэх дуртай баатрууд юм уу, эсвэл өөр сонирхолтой гоёл чимэглэлүүдийг ашиглан гацуур модоо чимэглээрэй.
6
Нүсэр гацуур мод сүндэрлүүлэх
Шинэ жилийн баяраар зарим айл өрхүүд гацуур модоо чимэглэхдээ хамгийн ихээр ач холбогдол өгдөг байхад, зарим нь бэлэг сэлтэнд, харин үлдсэн нь баярын ширээгээ засахдаа ач холбогдол өгөх нь бий. Гэрийн тань шалнаас тааз хүртэл үргэлжилсэн нүсэр том гацуур мод худалдан авч, ямар ч сул зай үлдээлгүй чимэглэхийг танд зөвлөж байна.
7
Өвөрмөц гацуурууд
Гацуур модны хэв загвар ч гэсэн маш ихээр өөрчлөгдсөн бөгөөд төдий чинээ худалдан авалт хийхэд өргөн сонголттой болсон билээ. Тиймээс бусад айл өрхүүдээс онцгойрч, хамгийн өвөрмөц хэрнээ гайхалтай харагдах гацуур модыг сонгоорой.
8
Өөрсдөө сэтгэх
Магадгүй танай гэрт гацуур мод байж болно шүү дээ. Хэрвээ байхгүй бол ургамал маягаар гэрийн нөхцөлд арчилж буй гацуур модыг өөрсдийнхөө бүтээлч сэтгэхүйг ашиглан, энэ дэлхийн хаана ч байхгүй гайхалтай гацуур мод болгон урлаж, чимэглээрэй.