Хов жив зөөдөг хүмүүсийг хэрхэн зогсоох вэ?

Хов гэдгийг та юу гэж ойлгодог вэ? Хэн нэгний тухай хэн нэгнээс сонссоныгоо хэн нэгэнд дамжуулж байгаа гэм хоргүйхэн үйлдэл гэж та бодож байна уу? Эсвэл би хов ярьдаггүй, хүмүүс надтай хов ярьдаггүй гэж бодож байна уу? Гэхдээ хов жив, цуу яриа салхи шиг л хурдан тархдаг. Өөрөө ч мэдэлгүй та дунд нь орооцолдчихсон явж байхыг үгүйсгэх аргагүй тул та хэзээ нэгэн өдөр эвгүй байдалд орохгүйн тулд бидний бэлтгэсэн мэдээллийг уншаад үзээрэй. 

Хов жив зөөдөг хүмүүсийг хэрхэн зогсоох вэ?

1 Хүмүүс яагаад хов ярьдаг вэ?

Сэтгэл зүйчдийн үзэж буйгаар хүмүүс ердөө л бусадтайгаа ойртож, дотно харилцаатай болохын тулд хов ярьдаг ажээ. Үүнд дараах хүчин зүйлүүд нөлөөлдөг юм. 

  • Хоёроос дээш хүн дургүй зүйлийнхээ талаар ярих үедээ ижил сонирхлынхоо талаар ярьснаас илүү дотносдог
  • Бусдын нууцыг сонсохоороо хүний сэтгэл ихээр хөдөлдөг
  • Бүтэлгүйтсэн нэгний тухай сонсохоороо хүн өөртэйгээ харьцуулж, өөрийн эрхгүй баярладаг

Хүмүүс яагаад хов ярьдаг вэ?

2 Хов ярихыг яаж болиулах вэ?

Хов жив хаа сайгүй байдаг. Харин хүмүүсийг тус муу зуршлаас нь салгах тун амаргүй боловч сэтгэл зүйчид энэ явдлыг таслан зогсоох шалгарсан аргыг бодож олжээ. Хэн нэгэн хүн хов ярих гээд ирвэл та "Яагаад надад энэ тухай ярьж байгаа юм бэ?" гэж асуугаад үзээрэй. Хэтэрхий энгийн юм шиг санагдаж болох ч, маш үр дүнтэй байдаг гэнэ шүү. Учир нь дээрх асуулт нь доорх хоёр нөлөөг үзүүлдэг аж.

  • Хов ярих гэж буй хүний хүслийг унтрааж орхидог
  • Таныг тиймэрхүү ярианд оролцохыг хүсэхгүй мөн сонирхохгүй байгааг илтгэнэ

Эцэст нь хэлэхэд үгээр хүнийг алж ч болдог. Худал цуу, хов яриа нь хүнийг гомдоож, сэтгэлийг нь шархлуулдаг тул та хов яримаар санагдах үедээ өөр  нэгнийг зовлонд унагаж байгаагаа санах хэрэгтэй бөгөөд хүн цуу үг ярихаар ойртож ирэх үед "Яагаад надад энэ тухай ярьж байгаа юм бэ?" гэх хялбархан асуултыг тавьж, цаад хүндээ ч мөн туслаарай. 

Хов ярихыг яаж болиулах вэ?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()