Хурхиралтаас хэрхэн ангижрах вэ?

2016-12-24, 17:48
16,166

Хурхиралт ямар муу нөлөөтэй вэ? Мэдээж хажууд унтаж байгаа хүндээ төвөгтэйгээс гадна та өөрөө ч сайтар амарч чадахгүй байх тохиолдол бий. Харин бид танд энэхүү хүндхэн бэрхшээлийг шийдэхэд туслах 10 аргыг санал болгож байна. Хурхиралтын шалтгааныг мэддэг болчихвол зогсооход хамаагүй амархан биз дээ?

Хурхиралтаас хэрхэн ангижрах вэ?

1 Хажуу талаараа унтах

Дээшээ харж унтахаар хэл тагнаа, хоолойнд наалдаж, амьсгалахад саад учруулдаг тул хүн хурхирдаг ажээ. Тиймээс хажуу тийшээ харж хэвтсэнээр хоолойнд саад учрахгүй болж хурхирахаа больдог. 

Хажуу талаараа унтах

2 Жин хасах

Жин нэмснээр хүний уушги, хүзүүнд очих агаар боогдож хүн хурхирч эхэлдэг бөгөөд түүгээр ч зогсохгүй унтаж байхад амьсгаа тасалддаг болдог муу нөлөөтэй юм.

Жин хасах

3 Гэрээ цэвэрлэх

Харшлаас болж хурхирах тохиолдол тун элбэг байдаг тул гэрээ ойр ойрхон цэвэрлэж байх хэрэгтэй. Хөшиг, орны даавуугаа байнга цэвэр байлгаарай. 

Гэрээ цэвэрлэх

4 Эрүүл аргаар эмчлэх

Хэрэв харшлаас болж та хурхирдаг бол байгалийн гаралтай харшлын эсрэг бүтээгдэхүүн олон байдаг билээ. Жишээ нь халгай буцалсан усанд хандалж, унтахын өмнө уувал хурхирахаа больдог аж. Гаатай цай ч мөн ижил үйлчилгээтэй гэнэ шүү. 

Эрүүл аргаар эмчлэх

5 Эмчид хандах

Хэрэв дээрх аргууд үйлчлэхгүй байвал та эмчид хандаарай. Ужиг өвчнөөс болоод та хурхирдаг байж магадгүй юм. 

Эмчид хандах

6 Хоолны дэглэм

Итгэхэд хэцүү ч хурхирахад хоол хүнс нөлөөлдөг байна. Унтахын өмнө хүнд хоол идэх хэрэггүй бөгөөд согтууруулах ундаа ууж ч болохгүй. Согтууруулах ундаа хоолойн булчингуудыг суллаж орхидог тул хурхирах магадлал өндөрсдөг ажээ.

Хоолны дэглэм

7 Хамраа цэвэрлэх

Амаараа амьсгалах нь хурхирахад хүргэдэг тул хамраараа амьсгаа авах нь чухал юм. Харин унтаж байхдаа хамраараа чөлөөтэй амьсгаа авахын тулд та хэвтэхээсээ өмнө хамраа сайтар цэвэрлээрэй. 

Хамраа цэвэрлэх

8 Хамрын наалт

Хамар битүүрснээс болж хурхирдаг бол та хамрын суваг нээж, чөлөөтэй амьсгалахад тусладаг зориулалтын наалт наагаарай. 

Хамрын наалт

9 Чихээ бөглөх

Хамтрагч тань хурхираад сайн амарч чадахгүй байгаа бол та зориулалтын чихний бөглөө хийж унтаарай. Гэхдээ шөнө бүр хэрэглэлгүй, чихээ амрааж байгаарай. 

Чихээ бөглөх

10 Ганцаараа унтах

Эвгүй, хачин санагдаж болох ч, ямар ч аргагүй болсон бол хурхирдаг хүнээс тусдаа өрөөнд унтах хэрэгтэй юм. Тэгвэл та хоёрт хоёуланд нь чөлөөтэй амрах боломж гарч ирэх бөгөөд нойр хичнээн чухал болохыг та хэлүүлтгүй мэдэх биз ээ. 

Ганцаараа унтах

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()