Гэрээ эмх цэгцтэй байлгах аргууд

2016-12-24, 18:24
32,756

Нөхөр тань цаг үргэлж, оймсоо хаана байгааг асуугаад байна уу? Эсвэл хүүхдүүд тань элсэн чихэр, давс хоёроо ялгахгүй байна уу? Тэгвэл эдгээр болон бусад асуудлыг маш хялбархан шийдэж болдог ажээ. Та бидний мэдээг уншаад амьдралдаа хэрэгжүүлээрэй. Таны амьдрал мянга дахин хөнгөрөх болно гэдгийг бид амлая. 

Гэрээ эмх цэгцтэй байлгах аргууд

1

Аяга тавагныхаа шүүгээг цэгцлэх тун амархан. Ердөө л хэдэн дэгээ хийгээд сэнжтэй аягаа өлгөж орхиход хичнээн их өөрчлөгдөж байгааг харж байгаа биз дээ?

2

Хувцсаа төрөл төрлөөр нь ангилж, сагсанд хийгээд дээр нь нэрийг нь биччихэд л таны ажлыг маш их хөнгөвчилж өгөх билээ. 

3

Хөргөгчөө цэгцлэхийн тулд эхлээд байх ёсгүй зүйлс болон хугацаа нь дууссан хүнсээ гаргаж хаях хэрэгтэй. Дараа нь төрөл төрлөөр нь салгаж, сагсанд хийгээрэй. 

4

Шургуулган доторх эд зүйлсээ цөөлж, таславч хийж өгвөл хамаагүй эмх цэгцтэй болох юм.

5

Угаалгын өрөөнийхөө шүүгээнд нэмэлт тавиур хийж, илүү багтаамжтай болгоорой. 

6

Замбараагүй хөглөрч байдаг эд агуурсаа тохирсон сав шүүгээнд хийж хадгалаарай. 

7

Үсний боолт, сам, хайчин дунд алх, бахь явж байгаа юм биш биз? 

8

Хэдхэн сагс хичнээн их өөрчлөлт авчирч байгааг та бэлхнээ харж байгаа биз ээ.

9

Тавиураа цэгцлэхийн тулд эхлээд бүгдийг нь буулгаж байгаад дараа нь буцааж өрөөрэй. Хэрэгтэй, хэрэггүй зүйлс нь тэр дороо л ялгараад ирэх болно. 

10

Хувцасны шүүгээнд хэдхэн тавиур, сагс нэмээд л...

11

Гал тогооныхоо шүүгээнд таславч нэмбэл хичнээн их зай хэмнэж болдог гээч. 

12

Гал тогооныхоо шүүгээнд бяцхан эргэдэг тавцан хийчихвэл эд зүйлээ давхарлаж өрөх шаардлагагүй юм. 

13

Шүүгээнийхээ хаалганд ийм нэмэлт шүүгээ хийж бас болох нь ээ... 

14

Бас нэгэн таславч...

15

Гарын дор байдаг материалаа ашиглан жижигхэн хайрцаг хийгээд төрөл төрлөөр нь ангилж болдог ажээ. Зураг дээр сальфетканы хайрцаг ашигласан байгааг та харж байгаа биз ээ. 

16

Хоолны савнуудынхаа хамгийн том хэмжээтэйд нь бусад жижгийг нь хийж заншаарай. 

17

Хэрэггүй эд зүйлээ гаргаж, зөв зүйтэй ангилснаар хичнээн эмх цэгцтэй болдог гээч... 

18

Дотуур хувцас, оймс зэрэг хувцсаа та хуйлж, жижиглэн тус тусад нь хийгээрэй. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()