20-р зуунд шинэ жилийг хэрхэн тэмдэглэдэг байсан бэ?

Шинэ жилийн баяр хаяанд ирсэн энэ үед бид та бүхэндээ энэхүү гайхалтай баяртай холбоотой үй олон дурсамжийг өгүүлэх түүхэн зургуудыг хүргэхээр бэлтгэлээ. Үнэн бүхний дуугүй гэрч болж, үг хэлэлгүйгээр бүх утга санааг илтгэх, шинэ жилийн өвөрмөц хэрнээ түүхэн ховор гэрэл зургуудийг үзэж сонирхоно уу.

20-р зуунд шинэ жилийг хэрхэн тэмдэглэдэг байсан бэ?

1

Зул сарын баярыг тохиолдуулан эдгээр бүсгүйчүүд хувцаслалтандаа анхаарахаас илүүтэй үс, гэзгэндээ анхаарч, ач холбогдол өгөхийг илүүд үзжээ. Тэд үсээ гацуур мод шиг чимэглэж, янзалсан нь өөрийн эрхгүй сонирхол татна, 1962 он.

2

АНУ-ын жазз хөгжмийн нэрт зүтгэлтэн, алдарт дуучдын нэг байсан Натаньел Эдамс Коул (Nathaniel Adams Cole) өөрийн шинэ дуугаа охиндоо дуулж өгч байгаа нь, 1955 он.

3

Зул сарыг тохиолдуулан Лондон хотын "Woolworths" их дэлгүүр урамшуулал зарласан бөгөөд худалдан авалт хийхээр ирсэн Англичууд дэлгүүрийг хөл гишгэх газаргүй болгожээ, 1955 он.

4

Нью-Йорк хотод орших "Macy"-ийн их дэлгүүр хаалгаа барьсны дараах агшин, 1948 он.

5

АНУ-ын 35 дахь ерөнхийлөгч Жон Кеннеди (John Kennedy) зул сарын баярыг гэр бүлийнхэнтэйгээ цуг тэмдэглэн өнгөрүүлж байгаа нь, 1962 он.

6

Залуухан хатан хаан Элизабет (Elizabeth) радио долгионоор дамжуулан ард иргэддээ шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэх гэж байгаа нь, 1952 он.

7

Франц болон Герман улсуудын дунд орших "Boulevard"-ийн зам хэдийн шинэ жилийн уур амьсгалыг бүрдүүлжээ, 1950 он.

8

Үндэсний хувцас болох Кимоногоороо гоёсон нэгэн Япон гэр бүл зул сарын гацуур модоо чимэглэж байгаа нь, 1950 он.

9

Зул сарын цэнгүүний бэлтгэлээ базааж буй бүжигчин бүсгүйчүүд, 1967 он.

10

Лондон хот дахь асрамжийн газрын хүүхдүүд шинэ жилийн гацуур модоо чимэглэхээр яаран айсуй, 1938 он.

11

Зул сарын баярын үеэр амралтаа авч, гэрийн зүг хөлгийн жолоо залахаар болсон усан цэргүүд бяцхан дэггүйтээд авчээ, 1937 он. 

12

Цэрэгт алба хаахаар явж буй эр дурлалт бүсгүйгээ үнсэж буй агшин гэрэл зургийн хальснаа ийн үлджээ, 1939 он.

13

Дэлхийн хоёрдугаар дайны үеэр хорт утаанаас өөрсдийгөө хамгаалж, хамгаалалтын баг зүүсэн Англи хосууд уг зургийг авахуулжээ, 1940 он.

14

АНУ-д нүүрлэсэн эдийн засгийн хямралын үеэр хэсэг залуус амьдрал ярьж сууна. Харин тэдний наахан талд ямар ч гоёл чимэглэлгүй гацуур мод харагдах бөгөөд тухайн үеийн аж амьдрал ямар хүнд байсан болохыг уг зураг бэлхнээ гэрчилж байгаа юм.

15

Кино урлагийн салбар дахь үзэсгэлэнт бүсгүйчүүдийн нэг байсан Жэйн Мэнсфилд (Jayne Mansfield) гэрийнхээ гацуурыг баяцхан сахиусан тэнгэрээр чимэглэжээ.

16

Дэлхийн алдарт зураач Салвадор Дали (Salvador Dali) зул сарын баярын үеэр өвлийн өвгөн болжээ, 1961 он.

17

"The Living Christmas Tree" буюу "Амьд гацуур мод", 1971 он. Уг гацуур хүмүүсээр чимэглэсэн нь тухайн үед олон хүмүүсийн гайхшралыг төрүүлж байсан юм.

18

Домонт бейсболын тамирчин Жэки Робинсон (Jackie Robinson) бяцхан фэндээ зул сарын баярын бэлэг өгч байгаа нь, 1950 он.

19

"The Who" хамтлагийн бөмбөрчин Кейт Мүүн (Keith Moon) харамч эрийн дүрд хувирч, зургаа авахуулжээ, 1970 он.

20

"The Beach Boys" хөвгүүдийн хамтлаг Калифорни хотод шинэ жилийн баяраа тэмдэглэн өнгөрүүлж байгаа нь, 1963 он.

21

Алдарт "The Beatles" хамтлагийг үүсгэн байгуулагчдийн нэг болох Жон Леннон (John Lennon) өөрийн эхнэр Ёко Оногийн хамт "Хэрвээ хүн төрөлхтөн хүсвэл дайн дуусах болно" гэсэн утга бүхий үгсийг самбар дээр бичиж, хүмүүст шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлж байжээ.

22

Вьетнамын дайны үеэр гацуур мод чимэглэж буй Америк цэргүүд, 1967 он.

23

Дөнгөж 21 нас хүрээд байсан Боб Дилан (Bob Dylan) Англичуудад зориулан ая дууны мэндчилгээ дэвшүүлж байгаа нь, 1962 он. Тэрээр хожим нь дэлхийд нэр алдраа цуурайтуулсан гайхалтай дуучин болсон юм.

24

Хүүхэлдэйн кино театрын хөгжлийг шинэ шатанд аваачсан хүндтэй эрхэм болох Жим Хенсон (Jim Henson) өөрийн хүүхэлдэйнүүдийн хамт шинэ оноо тэмдэглэж байгаа нь, 1986 он.

25

Дэлхийн нэгдүгээр дууссаны дараахан өвлийн өвгөний хувцас өмссөн нисгэгч, уг зургийг авахуулжээ, 1920 он. Түүнийг тухайн үед хүмүүс цаа бугын оронд байлдааны нисэх онгоцоо хөлөглөжээ хэмээн тоглоом хийж байсан юм. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()