Хооронд нь хольж болохгүй цэвэрлэгээний бодисууд

2016-12-22, 15:29
15,824

Эзэгтэй бүр аяга таваг, хувцас хэрэглэлээ угаах болон гэр орноо цэвэрлэхдээ саван, вокноос өгсүүлээд янз бүрийн химийн хорт нэгдлийг хэрэглэж байдаг. Харин цэвэрлэгээний бүтээгдэхүүнүүдийг химийн хүчтэй бодисуудыг хольж, найруулж хийдэг байна. Гэвч хүний бие организм онцгой хорт нөлөө үзүүлж, бүр үхэлд ч хүргэж мэдэх, хооронд нь хольж болдоггүй нэгдлүүд гэж байдаг аж.  Ингээд бид айл бүрт байдаг цэвэрлэгч бүтээгдэхүүнүүдийн чухам алийг нь тусад нь хадгалах ёстой болон ямар хор нөлөөтэй болохыг хэлж өгье.

Хооронд нь хольж болохгүй цэвэрлэгээний бодисууд

1 Цайруулагч болон алкохол

Энэ хоёр бодис холилдохоороо хлороформ үүсгэдэг тул мэдрэлийн систем, уушги, бөөр, элэг, нүд болон арьсанд халтай юм. Мөн их хэмжээний хлороформоос болж толгой эргэж, дотор муухайрч, ухаан алддагаар зогсохгүй үхэлд ч хүрч болох аюултай ажээ.

Цайруулагч болон алкохол

2 Цайруулагч болон аммиак

Тус хоёр бодис хортой хий ялгаруулж, амьсгалын замын эрхтэнүүдэд муугаар нөлөөлж, гэмтээдэг. Дээрээс нь тун аюултай дэлбэрэх бодис болж хувирдаг байна. 

Цайруулагч болон аммиак

3 Цайруулагч болон цагаан цуу

Цайруулагчинд хүчиллэг бодис нэмэхээр хортой хий ялгарч, нүд болон уушги гэмтээдэг. 

Цайруулагч болон цагаан цуу

4 Цайруулагч болон бусад цэвэрлэгээний бүтээгдэхүүн

Шил арчигч, 00 цэвэрлэгч, аяга угаагч шингэнийг цайруулагчтай холихоор хлорт хий ялгардаг тул харааны эрхтэн, амьсгалын тогтолцоонд халтай байдаг гэнэ. 

Цайруулагч болон бусад цэвэрлэгээний бүтээгдэхүүн

5 Хүнсний сода болон цагаан цуу

Цагаан цуу хүчиллэг, хүнсний сода исэлдүүлэгч агуулдаг тул нэг нэгнийхээ хүчийг сааруулж бараг ус шиг ямар ч нөлөөгүй болж орхидог. Гэхдээ хамгийн гол нь тус хоёр бодисыг битүү саванд хадгалвал тэсэрч дэлбэрэх аюултай ажээ. 

Хүнсний сода болон цагаан цуу

6 Цагаан цуу болон устөрөгчийн хэт исэл

Тус хоёр бүтээгдэхүүнийг нэг саванд хийвэл өндөр даралт бүхий хүчиллэг бодис үүсгэдэг бөгөөд арьс, нүд загатнуулж, хамар, хоолой, уушги гэмтээдэг ажээ.

Цагаан цуу болон устөрөгчийн хэт исэл

7 Өөр үйлдвэрийн ижил бүтээгдэхүүн

Хоёр өөр үйлдвэрийн цэвэрлэгээний бодисыг хооронд нь хольж болдоггүй. Үйлдвэр бүр тус тусын найрлагатай байдаг тул үр дүнгүй болж, химийн аюултай бодис үүсгэж мэдэх юм. 

Өөр үйлдвэрийн ижил бүтээгдэхүүн

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()