1
Хамгийн өөдгүй найз
Арианна Майлус Сайрус (Miley Syrus), Ники Минаж (Nicky Minaj), Игги Азалеа (Iggy Azalea) гээд л олон хүн таньдаг ч, сайн найз цөөтэй гэнэ. Түүнтэй хамт "Sam & Cat" шоунд хамтран тоглож байсан Жеанет МакКурди (Jeanette McCurdy) шоу яагаад үргэлжлэхээ больсон талаар асуухад: "Тэр хөгжилтэй, эрч хүчтэй болохоор хамтарч ажиллахад таатай байсан ч, тэр итгэл даах хүн биш байсан. Тэр хов живэнд хэтэрхий дуртай" гэсэн бөгөөд Арианнад хандан:"Би чиний тоглоом биш. Намайг удирдаж, хөгийн тоглоомондоо оролцуулахыг чинь дахиад тэвчихгүй. Чи миний амьдралыг сүйрүүлсэн. Би амьдралаа буцааж авмаар байна" гэжээ.
2
Хайр дурлалын тал дээр амиа хичээдэг
Арианна 2014 онд "Grammy"-ийн шагнал гардуулах ёслол дээр реппер "Big Sean"-той танилцаж, үерхэж эхэлсэн боловч Арианнагийн хэтэрхий хувиа бодсон зангаас болоод 2015 оны зун хосууд хоёр тийш болсон аж. Реппер тэр жилийнхээ эхээр ирээдүйд нь тун чухал нөлөө үзүүлэхүйц томоохон тоглолт хийсэн юм. Тус тоглолтон дээр түүний бүхий л алдартай найзууд ирсэн ч, Арианна ганцаараа очоогүйгээр зогсохгүй салсныхаа дараа сэтгүүлд өгсөн ярилцлагандаа:"Надад хамаагүй" гэж ил тодорхой хэлсэн байна.
3
Бусдын хоолыг долоох нь хөгжилтэй гэж боддог
Өнгөрсөн жил Арианна нэгэн нарийн боовны мухлагт орж ирээд худалдагч цаашаа харсан үед тавцан дээр байсан цагирган боовыг долоож байгаа бичлэг олонд цацагдсан юм. Үүнээс болоод мэргэжлийн хяналтынхан бусдын хоолыг долоодог Арианна тус газрын байнгын үйлчлүүлэгч мөн эсэхийг нягтлахаар шалгасан байна. Мөн бичлэгэн дээр зөөгч түүний захиалгыг авчрах үед: "Наадах чинь юу гээч новш вэ? Би америкчуудыг үзэн ядаж байна. Би Америкийн үзэн ядаж байна" гэж хашхирч байгаа нь гардаг аж. Хожим нь Арианна уучлал гуйсан бичлэг хийж: "Хүн заримдаа хүсээгүй зүйлээ хийж, ярьж орхидог. Гэхдээ дараа нь энэ явдлаасаа сургамж авдаг шүү дээ. Харин энэ явдлаас би намайг хайрладаг, итгэдэг олон хүнийг гомдоох ямар муухай байдгийг ойлгож авлаа" гэж ярьжээ.
4
Тоглоомоо нуухаа мартчихдаг
Арианна сельфи хийж цахим хуудсандаа тавьдаг нь нууц биш. Гэхдээ 2013 оны энэ зураг онцгой шуугиан дэгдээгээд авсан юм. Түүний ард байгаа хар өнгөтэй зүйлийг хүмүүс насанд хүрэгчдийн тоглоом байна гэлцсэн ч, Арианна: "Ердөө л микрофон байгаа юм" гэж маргажээ. Тэрбээр одоо реппер Мак Миллер (Mac Miller)-тэй болзож байгаа гэнэ. Мак Миллер: "Бид хоёр студид их хөгжилтэй цагийг өнгөрөөдөг. Тэр гайхалтай дуучин. Бидний хөгжим, хоолой сайхан зохицдог" гэсэн бөгөөд Арианнагаас энэ талаар асуухад ердөө л жуумалзаад л өнгөрсөн нь нэгийг хэлээд л байгаа юм даа.
5
Тэр сайн хүүхэд байгаагүй
Арианна өөрийгөө сайн хүүхэд байгаагүй гэж зарлажээ. Тэрбээр: "Хүмүүс намайг жижигхэн өхөөрдөм охин гэж хардаг байсан ч, үнэн хэрэгтээ би хамгийн хорон хүн байсан байж мэдэх юм шүү. Миний 5 насны төрсөн өдөр "Jaws" аймшгийн киноны сэдвээр хийгдэж, бүх хүүхдүүд уйлж байсан юм. Би багаасаа л тийм байсан. Бүр 3-4 настай байхад ээж маань намайг цуврал алуурчин болох байх гэж боддог байсан юм шүү" хэмээжээ.
6
Тэр зөвхөн зүүн талаасаа зургаа авахуулдаг
Арианна үргэлж зүүн талаасаа зургаа авахуулдаг аж. Харин E! шоуны хөтлөгч алдарт Жиулиана Рансис (Giuliana Rancic): "Мариан Кэри (Mariah Carey) байсан бол ондоо хэрэг. Марианаас ярилцлага авахын тулд би хүссэн талд нь очиж, өмнө нь сөгдөж, бүр явган шатаар ч авирахад бэлэн. Гэхдээ Арианнагийн хувьд оддын өвчнөөр өвдөхөд хамаагүй эрт байна. Шинэхэн одын хувьд хийх ёстойгоо хийгээд л, олны хүндэтгэлийг хүлээх гэж л хичээж явах хэрэгтэй шүү дээ" гэсэн байна.
7
Хамтарч ажиллах бараг л боломжгүй дуучин
Австралийн гэрэл зурагчин Крис Павлич (Chris Pavlich) өнгөрсөн жил түүнтэй хамтарч ажилласан бөгөөд тун сэтгэл дундуур байгаагаа илэрхийлжээ. Зурагчин: "Тэр нэг зураг авахуулчихаад л өөрөө үзэж, таалагдахгүй байгаагаа устгахыг шаардаж байсан. Хэдэн минутын дараа зургууд нь таалагдахгүй байна гээд яваад өгсөн" гэж ярьжээ. Мөн түүнийг Арианнагаас ямар ч асуулт асуухгүй байхыг шаардсан бөгөөд дараа нь менежер нь түүнтэй холбогдож зургуудыг нь өгөхийг хүсчээ. Зурагчин татгалзан боловч Арианнагийн хамгаалагч хүрч ирээд зургийн хэрэгслийг нь бүгдийг нь аваад явчихсан ажээ.
8
Амьдаар дуулахдаа анхаарал нь сарнидаг
Олонд танигдаж, алдар нэрэнд хүрсэн уран бүтээлчдийн хувьд энд тэндэхийн томоохон арга хэмжээнүүд дээр хуран чуулан үзэгчдээ хүндэтгэж, амьдаараа дуулах нь чухал байдаг билээ. Тэгвэл залуухан дуучин бүсгүй маань энэ тал дээр асуудалтай байдаг бөгөөд тэрээр амьдаараа дуулж байхдаа анхаарлаа бүрэн гүйцэт дуу дуулахдаа төвлөрүүлж чаддаггүй гэнэ. Тэр ч үүднээсээ нэг бус удаа дууныхаа үгийг мартаж байсан гэнэ шүү.
9
Нэг удаа бүх фэнүүдийгээ үхээсэй гэж хараасан
Шүтэн бишрэгч, фэнгүйгээр уран бүтээлчийг төсөөлөх аргагүй юм. Учир нь тэд байж гэмээн уран бүтээлчдийн хийсэн дуу, клипийг үзэж, сонирхоно шүү дээ. Гэвч Ариана Грандэ бодлоггүй үйлдлээсээ болж, нэг удаа шүтэн бишрэгчдээ бүгдийг нь үхээсэй гэж харааж байсан удаатай юмсанж. "Manhattan"-ийн радио нэвтрүүлэгт ярилцлага өгч байх үеэрээ тэрээр "Надад намайг хэн шүтэн биширч байгаа нь хамаагүй. Хэрвээ болдог бол тэд бүгд үхээсэй" гэж хэлж байжээ.
10
Хэтэрхий их эрх ямбатай
Олны танил учраас мэдээж хэрэг эрх ямбатай, өөртөө итгэлтэй байх нь хэнд ч ойлгомжтой. Гэвч бидний дурьдах гэж буй эрх ямба бол түүний хэтэрхий их өөрийгөө дөвийлгөж, бусдаас өөр, цор ганц нэгэн юм шиг аашилдаг зан чанарын тухай юм. Дуучин бүсгүй нэгэн зураг авалтын үеэр бороо орж байх үед зураг авалтын багийнхнаар тэврүүлэн, хувцсаа норгохгүй гэсэндээ дээрээсээ шүхэр бариулж явж байгаа зургаа цахим ертөнцөд байршуулсан бөгөөд энэ нь олон мянган хүний уур бухимдлыг барсан юм. Мэдээж хэрэг тэр олон сая долларын ашиг орлого олдог, олны танил хүн гээд анхаарал халамжийг ихээр хүртэх ёстой хэдий ч, хүмүүст "Бусдын л адил хүн биз дээ? Тэр юугаараа илүү гэж ингэж байгаа юм?" гэх мэтээр онцгүй сэтгэгдэл төрүүлжээ.
11
Сайн үйлсийн аянд оролцохоос татгалзсан
Саяхан "Ice Bucket Challenge" гэх зүйл цахим ертөнцийг жинхэнэ утгаар нь шуугиулаад авсан билээ. Энэ уриалганд салбар салбарын дэлхийн алдар цуутай, нэр нөлөө бүхий хүмүүс оролцсон бөгөөд эцсийн үр дүн нь тархины хүнд өвчтэй хүмүүст тусламжийн гараа сунгах явдал байсан юм. Жастин Бибер (Justin Bieber), Селена Гомез (Seleng Gomez) гээд түүний үеийн одууд бүгд энэ уриалгыг дэмжсэн хэдий ч, тэрээр ганцаараа шахуу эсэргүүцсэн нь мөн л олон хүний дургүйцлийг хүргээд амжсан юм.
12
Өөрийн бодолгүй
Түүнд гоо үэзсгэлэн, сайхан бие, авъяас чадвар, хөрөнгө мөнгө гээд бүх зүйл байна. Гэвч ганц зүйл байхгүй нь өөрийн гэсэн бодол. Тэр үргэлж бусдаас зөвлөгөө авч, тусламж хүсч явдаг. Зарим хүмүүс энэ үйлдлийг нь хараад өдий том болчихоод амьдрал, карьер, бас бус зүйлсээ өөрөө яагаад шийдчихэж чаддаггүй юм болоо гэж гайхдаг байна. Магадгүй тэр бусдаас алхам тутамдаа суралцахыг эрхэмлэдэг байж болох ч, зарим үед өөрийн гэсэн бодолтой байж, асуудлыг өөрөө шийдвэрлэдэг байх ёстой гэдгийг сайн ойлгодоггүй бололтой.
13
Мэргэжлийн дуучин биш
Түүнийг дуулах тал дээр тийм ч мундаг нэгэн биш гэдгийг урлагийн томоохон судлаачид дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрдөг байна. Бритни Спирс (Britney Spears), Рианнa (Rihanna), Бейонсе (Beyonce) гэх мэт дуучидтай бүр ч харьцуулах аргагүй. Тэдний хэмжээнд ч дөхөж очихгүй байж мэдэх юм. Цахим ертөнцөөр хүртэл "Ариана Грандэ бол дуучин биш. Тэр зүгээр л арагцааж дуулдаг хүмүүсийн нэг" гэж шуугиж байсан ажээ.
14
Үрэлгэн
Телевизийн хэд хэдэн шоунуудад оролцож байсан түүний хувьд хүрээлэн буй орчны хүмүүстээ өөрт байгаа эд зүйлсээрээ үргэлж гайхуулж, чамирхах дуртай байдаг гэнэ. Үүнийг түүнтэй хамтарч ажиллаж байсан хүмүүс бүгд шахуу гэрчилдэг бөгөөд сонирхуулж хэлэхэд түүн шиг асар том хэмжээтэй хувцасны шкафтай хүн энэ хорвоо дэлхий дээр байхгүй гэнэ шүү. Мөнгө төгрөг олдох бүрт заавал ч үгүй дэлгүүр хэсэхийг урьтал болгодог түүний хувьд хувцаснууд нь нэг өдөр шкафандаа багтахгүй болчихвий гэж ойр дотны хүмүүс нь санаа зовдог гэнэ.
15
Тэр бол араар тавигч
"Almost Is Never Enough" дууг бүтээх явцад Нэтахэн Сайкез (Natahan Sykes)-тай болзож эхэлсэн дуучин Арианагийн хайр дурлалын романс нэг хэсэгтээ цахим ертөнцийг доргиогоод авсан билээ. Учир нь тэрээр Жай Брүүкс (Jai Brooks) гэгчтэй хайр сэтгэлийн холбоотой байсан бөгөөд харилцаагаа таслаагүй байх үедээ өөр залуутай үерхэж эхэлсэн нь асуудлыг дэвэргэсэн юм. Жай Брүүкс түүний энэ үйлдлийн талаар твиттерээр "Чи намайг нэг хуурсан бол хэзээ ч ухаарна гэж байхгүй. Дахиж хуурсаар байх болно. Тэгээд ч чи тийм л эмэгтэй" гэж жиргэж байжээ.