Эхнэрээ араар нь тавьж байсан улс төрчид

1990-ээд онд ерөнхийлөгч Билл Клинтон (Bill Clinton)-ийн нэгэн залуухан бүсгүйтэй нэр холбогдсон шуугианыг мартаагүй хүн олон байгаа биз ээ. Гэхдээ түүнээс гадна олон хүчирхэг улс төрчид сайхан бүсгүйн өмнө биеэ барьж чадаагүйгээсээ болоод улс төрийн тавцанг бүрмөсөн орхиж байснаас гадна суудал нь ганхаж байсан тохиолдлууд өчнөөн байдаг аж. Ингээд бид та бүхэндээ сургамж болгох үүднээс хамгийн их олны шуугианд өртөж, тун таагүйгээр төгссөн нууц харилцаануудыг толилуулъя. 

Эхнэрээ араар нь тавьж байсан улс төрчид

15 Эшли Александра Дюпрэ (Ashley Alexandra Dupre) болон Элиот Спицер (Eliot Spitzer)

Нью-Иорк хотын дарга Элиот Спицер нэгэн "VIP" үдэшлэгийн үеэр Эшли Дюпрэтэй танилцаж, жиг ургуулжээ. Тус дуулианы үеэр Элиотын эхнэр нөхрийнхөө талд зогсон, дэмжиж байсан ч, яваандаа салцгаасан бол Дюпрэ "Playboy" сэтгүүлийн од болж, телевизийн цувралуудад тоглох болсон юм. Дараа нь Спицер хуучин кампанит ажлынх нь хэвлэл мэдээллийн төлөөлөгч Лиз Смиттэй (Lis Smith) учиртай болсон бол Дюпрэ гэрлэж, охинтой болжээ. 

Эшли Александра Дюпрэ (Ashley Alexandra Dupre) болон Элиот Спицер (Eliot Spitzer)

14 Сидней Лидерс (Sydney Leathers) болон Энтони Уайнер (Anthony Weiner)

Энтони Уайнер бол 1999 онд онд АНУ-ын конгрессийн гишүүнээр сонгогдож байсан ч, Сидней Лидерстэй секс ховонд хутгалдсаны улмаас 2011 онд суудлаасаа огцорсон улс төрийн зүтгэлтэн юм. Тэрбээр гэр бүлтэй байсан бөгөөд Сидней Лидерсээс гадна хэд хэдэн бүсгүйтэй янаг амрагийн холбоотой байсны дотор 2016 онд өсвөр насны охинтой холбоотой нь ил болсноор эхнэр Юма Абедин (Huma Abedin) эцэст нь түүнийг орхижээ. 

Сидней Лидерс (Sydney Leathers) болон Энтони Уайнер (Anthony Weiner)

13 Женнифер Флоуэрс (Gennifer Flowers) болон Билл Клинтон (Bill Clinton)

Билл Клинтоныг 1993-2001 оны хооронд АНУ-ын 42 дахь ерөнхийлөгч байсныг мэдэхгүй хүн гэж бараг үгүй биз ээ. Харин дур булаам шаргал үстэй загвар өмсөгч, жүжигчин Женнифер Флоуэрс түүнтэй 12 жилийн турш янаг амрагийн харилцаатай байсан хэмээн 1992 онд сонгуулийн кампанит ажлынх нь үеэр түмэнд зарласан юм. Клинтон анхандаа бүгдийг үгүйсгэж байсан ч, харилцааг нь нотолсон бичлэг ил болох үед хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болсон билээ. Ерөнхийлөгчийн хөөрхий эхнэр Хиллари Клинтон мэдээж энэ явдалд дуртай байгаагүй ч, нөхрийнхөө талд үлдэж, хойшдын олон нууц харилцааг нь хүлцэх эхлэлээ тавьсан юм. 

Женнифер Флоуэрс (Gennifer Flowers) болон Билл Клинтон (Bill Clinton)

12 Моника Левински (Monica Lewinsky) болон Билл Клинтон

Моника Левински нь 1995-1996 оны хооронд цагаан ордонд ажиллаж байх үедээ тухайн үед ерөнхийлөгч байсан Билл Клинтонтой нууц амрагийн харилцаатай байсан хүн билээ. Энэ явдлын талаар хэвлэл мэдээллийнхэн тасралтгүй шуугиж байсан юм. Левински саяхан цахим ертөнцөөр олонд гадуурхагдсан анхны хүн байсан гэдгээ мэдэгдээд гэр бүлтэй, улс төрчтэй холбогдсон хүн би ганцаараа биш шүү дээ хэмээсэн байна. Харин Билл Клинтон Америкчуудын зүрхийг буцаан эзэмдэж чадсан бол Левински гаргасан алдааныхаа төлөө олонд буруутгагдсан хэвээр байгаа билээ. 

Моника Левински (Monica Lewinsky) болон Билл Клинтон

11 Риелэ Хантер (Rielle Hunter) болон Жон Эдвардс (John Edwards)

Жон Эдвардс нь 1998-2004 оны хооронд Хойд Каролина мужийн сенатч байснаар зогсохгүй 2004 онд БНН-ын ерөнхийлөгчид  нэр дэвшиж байсан улс төрч юм. Гэвч кампанит ажлынхаа үеэр баримтат киноных нь продюсер хийж байсан Риелэ Хантертай нэр холбогдсоноор намын ерөнхийлөгчийн суудалд сууж чадаагүй аж. Хамгийн таагүй нь түүний эхнэр Элизабет (Elizabeth) хөхний хорт хавдраар шаналж байх үед Хантер улс төрчийн хүүхдийг гаргаж орхисон юм. Харин 2010 онд Элизабет өвчний улмаас нас нөгчсөн бөгөөд Хантер алдар нэр эрэлхийлсэн нэгний ёсоор улс төрчөөс салсныхаа дараа өөрсдийнхөө тухай ном бичиж, олны хүртээл болгосон ажээ. 

Риелэ Хантер (Rielle Hunter) болон Жон Эдвардс (John Edwards)

10 Мэрилин Монро (Marilyn Monroe) болон Жон Кенниди (John Kennedy)

Олонд Мэрилин Монро нэрээрээ танигдсан алдарт жүжигчин Норма Жийн (Norma Jean)-ийн дурлалын паянгууд тамирчид, зохиолчдоор дуусахгүй бөгөөд гэр бүлтэй АНУ-ын ерөнхийлөгчтэй хүртэл хамаатай байжээ. Тэрбээр дэлхийн хамгийн хүчирхэг гүрний тэргүүнийг өөрийн болгоод зогсохгүй, дүү Роберт (Robert)-ийг нь хүртэл өөртөө татаж, чамгүй шуугиан дэгдээсэн юм. 

Мэрилин Монро (Marilyn Monroe) болон Жон Кенниди (John Kennedy)

9 Алина Кабаева (Alina Kabaeva) болон Владимир Путин (Vladimir Putin)

2000 оны эхээр Путин ОХУ-ын ерөнхий сайд байсныг мэдэхгүй хүн үгүй биз ээ. Харин тэрбээр энэ үедээ гимнастикийн тамирчин Алина Кабаеватай учиртай байжээ. Олимпийн хүрэл медаль дөнгөж хүртээд байсан цэл залуухан Алина гэр бүлтэй Путинтэй анх учирсан бөгөөд тэднийг гэрлэсэн гэсэн цуу яриа байдгийн зэрэгцээ 2009 онд хүүхэдтэй болцгоосон аж. Алина 2007 онд ОХУ-ын "ДУМ"-д орсон бөгөөд тэднийг одоо болтол уулздаг үгүйг хэн ч мэддэггүй гэнэ. 

Алина Кабаева (Alina Kabaeva) болон Владимир Путин (Vladimir Putin)

8 Марла Маплес (Marla Maples) болон Дональд Трамп (Donald Trump)

Жүжигчин, загвар өмсөгч Марла Маплес нь Дональд Трампын хоёр дахь эхнэр болсон нь үнэн ч, тэдний харилцаа анх Трамп эхнэртэй байх үед эхэлжээ. Тэрбээр Трамп надад хамгийн их таашаал өгсөн хүн гэж нийтэд зарлаж байсан ч, тэдний гэрлэлт мөн л удаан үргэлжлээгүй юм. Гэхдээ тэд Тиффани (Tiffany) гэдэг охинтой болцгоосон билээ. 

Марла Маплес (Marla Maples) болон Дональд Трамп (Donald Trump)

7 Барбара Уалтерс (Barbara Walters) болон Эдвард Бруук (Edward Brooke)

Барбара Уалтерс телевизийн сэтгүүл зүйн салбарт олны хүндлэлийг хүлээсэн ч, 1970-аад оны үед анхны өнгөт арьст сенатч болсон Массачусетс мужийн сенатч Эдварт Брууктэй холбогдож явжээ. Тухайн үед энэ явдлыг нууц амрагийн харилцаа гэхээс илүү арьсны үзэлтэй холбон шуугидаг байсан юм. Эл явдлаас хойш олон жилийн дараа буюу 2008 онд Барбара Уалтерс энэ тухайгаа бичсэн ном хэвлүүлэн гаргаж, олны хүртээл болгосон түүхтэй. 

Барбара Уалтерс (Barbara Walters) болон Эдвард Бруук (Edward Brooke)

6 Жэйн Мэнсфийлд (Jaybe Mansfield) болон Жон Кеннеди

1961 оноос 1963 онд бусдын гарт амиа алдах хүртлээ АНУ-ын ерөнхийлөгчийн албыг хашиж байсан Жон Кеннеди шаргал үст бүсгүйчүүдэд нугасгүй дуртай байсан бололтой. Тэрбээр 1950-1960 оны хооронд "Primitive Love", "Too Hot to Handle", "The Girl Can’t Help It" зэрэг кинонуудад дүрээ мөнхөлсөн алдарт жүжигчин Жэйн Мэнсфийлдтэй амрагийн харилцаатай байжээ. Тэрбээр тухайн цаг үед Мэрилин Монротой зэрэгцэн секс билэг тэмдэг болж явсан ч, ердөө 34 насандаа машины ослоор өөд болсон юм. Гэхдээ л богинохон амьдрах хугацаандаа ерөнхийлөгчтэй цагаан ордон дотор хүртэл жиг ургуулж амжсан нэгэн билээ. 

Жэйн Мэнсфийлд (Jaybe Mansfield) болон Жон Кеннеди

5 Дона Райс (Donna Rice) болон Гэри Харт (Gary Hart)

Гэри Харт бол 1980-аад оны сүүлээр АНУ-ын ерөнхийлөгчид өрсөлдөж байхдаа загвар өмсөгч, жүжигчин Дона Райсийн сэтгэлийг булааж чадсан азтай эр юм. Улс төрч маань тухайн үед 29 настай байсан жүжигчнийг дарвуулт завиндаа урьснаар алдарт түүх эхэлжээ. Гэвч харамсалтай нь Райс харилцааныхаа талаар олон түмнээс огт нууцлаагүйгээс болж Хартын улс төрийн карьер тэр чигтээ төгсгөл болсон юм. 

Дона Райс (Donna Rice) болон Гэри Харт (Gary Hart)

4 Паула Броадвэл (Paula Broadwell) болон Дэвид Петраус (David Petraeus)

Дэвид Петраус Афганистан, Ирак дахь АНУ-ын цэргийн хүчний командлагч байхдаа зохиолч, чөлөөндөө гарсан офицер Паула Броадвэлтэй холбогдож явсан нь ил болмогц 2012 онд "Тагнуулын Төв Газар"-ын даргын үүрэгт ажлаасаа огцорчээ. Петраусын гэр бүлийн найз Жилл Келли (Jill Kelly)-д сүрдүүлгийн шинжтэй цахим захидлууд ирж байгааг "Холбооны Мөрдөх Товчоо" шалгаж байх явцад уг явдал ил болсон байна. Тэдний харилцаа хэр удаан үргэлжилсэн нь тодорхойгүй ч, Иракт болсон бүхэн Ирактаа л үлдсэн бол Дэвидийн улс төрийн ажил хэрэг шалбаагтай зууралдахгүй л байсан юм. 

Паула Броадвэл (Paula Broadwell) болон Дэвид Петраус (David Petraeus)

3 Чандра Лэвай (Chandra Levy) болон Гэри Кондит (Gary Condit)

Төлөөлөгчдийн танхимын гишүүн асан Гэри Кондит дадлагажигч Чандра Лэвай нарын амрагийн харилцаа эмгэнэлтэйгээр төгссөн юм. Лэвай улс төрчтэй нууц амрагийн холбоотой болсныхоо дараа сураггүй алга болж, нас барсан байдалтайгаар олдсон билээ. Улс төрчийг тус хэрэгт хариуцагчаар огт татаагүй бөгөөд Кондит өөрөөсөө өчнөөн дүү Лэвайтай ямар ч эр эмийн холбоо байхгүй гэж үгүйсгэж байсан аж. Тэрбээр үүрэгт ажлынхаа хугацааг дуусгасан ч, хов живээс болоод дахин улс төрд оролцох аргагүй болсон юм. Олон хүмүүс түүнийг Лэвайгийн үхэлтэй холбоотой гэж сэжиглэдэг ч, үнэн эсэхийг нь хэн ч баттай мэддэггүй ажээ. 

Чандра Лэвай (Chandra Levy) болон Гэри Кондит (Gary Condit)

2 Марла Белен Чапур (Marla Belen Chapur) болон Марк Сэнфорд (Mark Sanford)

Өмнөд Каролина хотын дарга асан Марк Сэнфорд ууланд авирна гэж эхнэртээ хэлээд нууц амраг Марлатайгаа уулзахаар Аргентин руу нисч орхижээ. Түүнийг хэдэн өдрийн турш сураггүй алга болсон гэсэн шуугиан дэгдсэний дараа үнэн явдал ил болсноор зогсохгүй, сангийн хөрөнгийг нууц харилцаандаа зориулан завшиж байсан нь тодорхой болсон юм. Үүний дараа Сэнфорд эхнэрээсээ салж, Марлатай сүй тавьжээ. 

Марла Белен Чапур (Marla Belen Chapur) болон Марк Сэнфорд (Mark Sanford)

1 Мими Алфорд (Mimi Alford) болон Жон Кеннеди

Ерөнхийлөгчийн хайр дурлалын явдал дуусахгүй нь бололтой. Жон Кеннеди тухайн үед дөнгөж 19 настай байсан цагаан ордны дадлагажигч Мими Алфордтой жиг ургуулдаг байжээ. Баттай мэдээгээр бол тэдний харилцаа жил хагас үргэлжилсэн бөгөөд дараа нь ерөнхийлөгч маань өөр бусад залуу бүсгүйчүүд рүү хайрын харцаар ширтэх болжээ. 

Мими Алфорд (Mimi Alford) болон Жон Кеннеди

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()