Эцэг, эхчүүдийн харилцаа хүүхдүүдэд ямар нөлөө үзүүлдэг вэ?

Эцэг, эх байна гэдэг асар их хариуцлага билээ. Энэ нь ч аргагүй бөгөөд учир нь таны хийж буй үйлдэл, хэлж буй үгийг үр хүүхдүүд тань үлгэрлэн дуурайдаг шүү дээ. Тиймээс та тэдний хажууд үйл хөдлөл бүрээ анхаарч байх хэрэгтэй юм. Тэр ч үүднээсээ бид та бүхэндээ эцэг, эхчүүдийн хүүхдүүдтэйгээ харилцаж буй харилцаа тэдэнд ямар нөлөө үзүүлдэг тухай мэдээллийг хүргэхээр бэлтгэсэн юм. Энэхүү богино хэмжээний мэдээллийг үзэж, сонирхсоны дараа та нэгийг бодож, цаашдын гэр бүлийн харилцаандаа анхаарна гэдэгт итгэлтэй байна. 

Эцэг, эхчүүдийн харилцаа хүүхдүүдэд ямар нөлөө үзүүлдэг вэ?

1

Эцэг, эхчүүд ихэнх тохиолдолд хүүхдүүдээ багахаан оройтоод ирэх үед зөөлөн дуугаар ярилцахаас илүүтэй шууд л загнаж, зандчиж эхэлдэг. Энэ нь буруу бөгөөд үүний оронд аль болох эвтэйхэн байдлаар яагаад оройтсоныг нь асууж, дахин ингэж болохгүй талаар хэлж өгч байгаарай. Тэд таныг оройтоод ирэхэд уурлаж, уцаарлавал мэдээж сайхан санагдахгүй биз дээ?

2

Хүүхэд гэдэг гэнэн, цайлган, цагаахан сэтгэлтэй байдаг шүү дээ. Түүнээс гадна маш сониуч зантай байдаг. Тиймээс зарим зүйлсийг санамсаргүйгээр эвдэж, хэмхлэх нь бий. Тэр үед уурлаж, бухимдалгүй ухаан гаргаж, ингэж болохгүй гэдгийг нь тайлбарлаж өгч байгаарай.

3

Та ч гэсэн хүүхдийнхээ насан дээр сахилгагүй, томоогүй л байсан биз дээ? Тэгэхээр хааяа ч болов загнаж зэмлэхэсээ өмнө өөрийгөө ямар байснаа нэг бодож үзэхэд гэмгүй ажээ.

4

Тэд ч гэсэн нас биенд хүрэхийн хэрээр биеийнхээ гоо сайхныг бусдад гайхуулахыг хүсэх нь ойлгомжтой. Тиймээс юм болгон дээр хүсэл сонирхлыг нь хорих гэсний хэрэггүй болов уу.

5

Таны хийсэн хоол хүүхдэд тань таалагдахгүй байж болно. Тиймээс заавал дуустал нь ид гэж тулган шаардах нь утгагүй зүйл юм. Хүүхэд тань өөрийнхөө хийсэн хоолыг заавал ид гэж тулгавал үг дуугүй идэх эцэг, эх тун ховор байх болов уу.

6

Тэд сэтгэл санаагаар унасан юм шиг байвал ууртай, ширүүн асуулгүйгээр хүүхэдтэйгээ юу тохиолдсон, ямар зүйл болохгүй байгаа талаар нь сайтар ярилцаж, санал бодлыг нь сонсож байгаарай.

7

Ажил хийж сургаж байна гэсэн нэрийдлээр зарим эцэг, эхчүүд хүүхдээ хэтэрхий гэрийн хоринд байлгаж, хичээл номоо хий гэж шаардлага тавьдаг. Энэ нь буруу биш ч гэлээ, аливаа зүйл гэдэг хэм хэмжээндээ байх шиг сайхан зүйл гэж үгүй билээ. Хичээлээ хийж, гэрийн ажилд суралцах ёстой ч, түүнээс дутахгүй хүүхдүүд чөлөөт цагаараа найз нөхөдтэйгөө уулзаж, зурагтаар дуртай нэвтрүүлгээ үзэх ёстой юм шүү.

8

Тэдэнд заримдаа ганцаараа байх шаардлагатай үе гэж байдаг гэдгийг анхаарч байгаарай эцэг, эхчүүдээ...

9

Юм болгоныг нь хориод байвал та хүүхдээ зожиг нэгэн болгож ч мэдэх юм. Харин яагаад хориглож байгаагаа эвтэйхнээр тайлбарлаж хэлэх хэрэгтэй юм шүү. 

10

Дургүй зүйлийг нь бүү шахаж, шаард. Дургүйд хүчгүй гэж үг хүртэл байдаг шүү дээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()