Өвлийн улиралд машинаа хэрхэн арчлах вэ?

Хүйтний улирал хүн бүрийн сэтгэлийг чилээх бөгөөд ялангуяа жолооч нарын хувьд шүдний өвчин болсон хүндхэн асуудлуудын нэг байдаг билээ. Өглөө бүр цасанд хучигдсан машинаа цэвэрлэж, цан хүүрэгтэй нь зууралдаж эхлүүлэхийг хэн ч хүсэхгүй шүү дээ. Иймд бид та бүхэндээ зориулж, өвлийн улиралд машинаа хэрхэн арчлах тухай маш хэрэгтэй мэдээллийг хүргэж байна.

Өвлийн улиралд машинаа хэрхэн арчлах вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Мөстсөн цонх

Асуудлыг шийдвэрлэх: 

Цагаан цууг устай хольж, шүршигч саванд хийгээрэй. Үүнийгээ машины шил рүү цацаж арчина. Мөн ашиглах гэж байгаа усныхаа 1/3 хэмжээтэй тэнцэхүйц цагаан цууг нэмж хийх ёстойг анхаараарай.

Хэрхэн сэргийлэх вэ?

Гадаа хүйтэн байгаа нөхцөлд машины цонх, шил цантаж, зам харагдахгүй болох талтай байдаг. Үүнээс сэргийлэхийг хүсвэл машины шил, цонхондоо сахлын хөөс түрхэж, зөөлөн алчуураар арчаад үзээрэй. 

Мөстсөн цонх

2 Түгжээ хөлдөх

Асуудлыг шийдвэрлэх: 

Хэрвээ машины тань түгжээ хөлдсөн бол гар ариутгагч санитолыг ашиглаж болно. Түлхүүрэндээ санитолоо түрхэх бөгөөд гар ариутгагчинд агуулагдах алкохоль нь цас мөсийг түргэн хугацаанд гэсгээдэг аж. 

Хэрхэн сэргийлэх вэ?

Тосолгооны шүршигч ашиглаж, машины түгжээ рүү цацна. Ингэснээр та түгжээ цантах, хөлдөх зэрэг асуудлаас сэргийлэх боломжтой болох юм. 

Түгжээ хөлдөх

3 Хөлдсөн хаалга

Асуудлыг шийдвэрлэх:

Хөлдөж, цантсан машины хаалгыг хэвийн байдалд оруулахдаа "Cooking spray" буюу хоол хуурах, шарахад ашигладаг шүршигчийг хэрэглэх хэрэгтэй. Бодисоо хаалга хэсэг рүүгээ шүршиж өгснөөр асуудлыг хялбархан шийдэх боломжтой. Мөн ингэснээр ахиж хаалга цантаж, хөлдөх зэрэг асуудал гарахгүй.

Хөлдсөн хаалга

4 Цантсан цонх

Асуудлыг шийдвэрлэх: 

Цонх цантахаас сэргийлэх, цантсан цонхыг хэвийн байдалд оруулахын тулд танд ердөө муурны элс хэрэг болно. Муурны элсийг даавуун уут эсвэл оймсонд хийж, цонхны хажууд тавина. Энэ нь чийгтэй агаарыг өөртөө шингээж, цантах асуудлыг үгүй хийдэг байна. Үүнээс гадна машиндаа задгай савтай ус орхиж, хонуулж болохгүйг анхаараарай.

Цантсан цонх

5 Цантсан толь

Асуудлыг шийдвэрлэх: 

Цантсан цонхыг цагаан цуутай усаар шүршиж цэвэрлэж болно. Цонхруугаа цагаан цуутай усаа цацсаны дараа цаасан алчуураар арчиж, хэвийн байдалд оруулна. 

Хэрхэн сэргийлэх вэ?

Машиныхаа толийг мөстүүлэхээс сэргийлэхийг хүсвэл оройдоо толинд уут углаж байгаарай. Ингэснээр өглөө бүр таныг бухимдуулдаг асуудал үгүй болж, мөс, цастай зууралдах хэрэг гарахгүй. 

Цантсан толь

6 Гэрлийн шилээ өнгө оруулах

Асуудлыг шийдвэрлэх: 

Шавар шавхай, цас мөс болсон гэрлээ шүдний оо-гоор үрж, өнгө оруулаарай. Ингэснээр таны машины гэрэл цоо шинэ мэт гялалзаж харагдах болно. Хэрэв шил тань цантаж, мөстсөн байвал дээр дурьдсанчлан цагаан цуугаар арчиж, цэвэрлэж болох аж. 

Гэрлийн шилээ өнгө оруулах

7 Цасанд суух

Асуудлыг шийдвэрлэх: 

Хөдөө гадаа явахад машин цасанд суух асуудал хүн бүрийн толгойны өвчин болдог. Иймд та хотоос гарах бол 2 уут муурны элсийг машиныхаа ард заавал хийж яваарай. Хэрэв машин цасанд суувал та муурны элсийг зам руу асгаж, цаснаас машинаа гаргах боломжтой юм. 

Цасанд суух

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()