Дубайн ханхүүгийн нэг өдрийн амьдрал

Дубайн ханхүү Хамдан бин Мухамед Аль Мактум (Hamdan bin Mohammed Al Maktoum)-ын ертөнцөд тавтай морил. Тэр дэлхий дахинд хүндлэгдэн таашаагдсан, орчин цагийн Алладин юм. Түүнийг цахим ертөнцөд 4 сая гаруй хүн дагадаг бөгөөд бүсгүйчүүдийн шүтээн болсон нэгэн гэдгээс гадна түүний хайр хил хязгаар гээчийг мэддэггүй ажээ. Ингээд дэлхийн хамгийн баян газрын ханхүү хэрхэн амьдардгийг хамтдаа сонирхоцгооё. 

Дубайн ханхүүгийн нэг өдрийн амьдрал

1 Хүн бүрт санаа тавьдаг

Тусламжийн байгууллагад сайн дураараа ажиллаж, хандив өргөх нь ханхүүгийн хамгийн гол зорилго гэнэ шүү. 

Хүн бүрт санаа тавьдаг

2 Нийгмийн халамж шаардлагатай хүмүүсийг дэмждэг

Угсаа залгамжлах ханхүү болсон цагаасаа эхлэн Хамдан бин Мухамед Ал Мактом "Дубайн Аутизмын Төв"-ийн хүндэт хандивлагч болсон юм. Үүнээс гадна эмнэлгүүдийг тоног төхөөрөмжөөр хангаж, хүүхдийн төлөө санг удирдан ажиллуулдаг ажээ. 

Нийгмийн халамж шаардлагатай хүмүүсийг дэмждэг

3 Дэлхий ертөнцийн өмнө нээлттэй

Ханхүүгийн зүрхэнд энэ дэлхийн хүн бүр багтаж байдаг гэлтэй. Дубайд зохиогддог бүхий л тэмцээн, янз бүрийн спортын арга хэмээнд тэрбээр байнга оролцдогоор зогсохгүй бүх оролцогчдод найрсаг хандаж байгаа харагддаг. 

Дэлхий ертөнцийн өмнө нээлттэй

4 Үргэлж шинэ зүйл суралцдаг

Тусламж хэрэгтэй хүн болгонтой тэр хамт байхыг эрмэлздэг. Мөн тэдний нүдээр ертөнцийг харах гэж хичээдэг ажээ. Тэрбээр тэргэнцэртэй хүмүүстэй сагс тоглосныхоо дараа "Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст боломж олговол тэд бусадтай л адил. Тэдний шургуу зан, хүсэл тэмүүлэл надад урам зориг хайрлах шиг л боллоо" хэмээсэн байна. 

Үргэлж шинэ зүйл суралцдаг

5 Баатруудтайгаа байнга харилцаатай байдаг

Ханхүү Дубайн спортын яамтай хамтарч ажилладаг. Залуучуудад спортын сайн сайхан, үүрэг хариуцлагыг ойлгуулахын тулд ихэд хичээдэг гэнэ шүү. 

Баатруудтайгаа байнга харилцаатай байдаг

6 Эрч хүчтэй, өөдрөг

Жирийн өдрүүдээрээ тэр тун энгийн байдаг гэнэ. Саравчтай малгай өмсөж, чөлөөт хувцас өмсөх дуртай бөгөөд марафон, иог фестивал гэх зэрэг хотынхоо олныг хамарсан арга хэмжээнд идэвхитэй оролцдог аж.

Эрч хүчтэй, өөдрөг

7 Бусдад үлгэрлэдэг

Ханхүү өөрийн спортын чадвараа харуулах боломжийг хэзээ ч алддаггүй гэнэ шүү. Түүнд хамгийн хүнд хэцүү спортын нэг болох "Дубайн Спартын уралдаан"-д оролцох нь хүүхдийн тоглоом шиг л амархан байдаг аж.

Бусдад үлгэрлэдэг

8 Сэтгэл татам гоонь эр

Дубайн ханхүү хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулдаг, гайхалтай тамирчин гэдгээс гадна даруухан, боловсролтой, өндөр хүмүүжилтэй нэгэн ажээ. Үлгэрийн ханхүү бодитоор амьдарч байгаагаас ялгаа байна уу? Дээрээс нь бүр ганц бие гээч. 

Сэтгэл татам гоонь эр

9 Залуу авьяастнуудыг дэмждэг

Ханхүү тун авьяаслаг гэрэл зурагчин гэнэ. Тэр бүр "Хамдан Олон улсын Гэрэл зургийн тэмцээн" нэртэй олон улсын уралдаан санаачилсан аж. Шагнал 400000 ам доллар бөгөөд гэрэл зургийн төрөлдөө хамгийн өндөрт тооцогддог шагнал гэнэ шүү. 

Залуу авьяастнуудыг дэмждэг

10 Амьтанд хайртай

Тэрбээр моринд их хайртай ажээ. Хувийн жүчээтэйгээр зогсохгүй олон улсын морины уралдаан, тэмцээнүүдэд улсаа төлөөлөн оролцдог. Дубайн ханхүү маань хэд хэдэн амьтны байгууллагыг дэмжиж ажилладаг гэнэ. 

Амьтанд хайртай

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()