Өглөө босоход үс тань арзайгаад байна уу?

Эрүүл намирсан үс нь бүсгүй хүний гоо үзэсгэлэнг улам бүр тодотгож байдаг билээ. Харин та "Үсээ хэрхэн гялалзсан, сайхан болгох вэ? Өглөө босох үедээ үсээ хэрхэн соронзлогдуулж, арзайлгахгүй байх вэ?" хэмээн аргаа баран суугаа бол анхаарлаа нааш нь хандуулаарай. Учир нь бид та бүхэндээ үсээ арчилж, намирсан сайхан үстэй болох шалгарсан аргуудыг танилцуулахаар бэлтгэсэн юм. Таны мэдлэгт багагүй хөрөнгө оруулалт болно гэдэгт итгэлтэй байна.

Өглөө босоход үс тань арзайгаад байна уу?

1 Унтахдаа үсээ сүлжих

Бид үсээ задгай тавьж, унтсанаар үсний бат бөх чанар алдагдаж, унаж эхэлдэг. Иймд орой бүр унтахдаа үсээ сүлжиж байхыг мэргэжилтнүүд зөвлөж байна. Энэ нь таны үсийг илүү бат бөх болгож, уналтаас сэргийлэх аж. Хамгийн гол нь үсээ хэт чанга боож болохгүй гэдгийг анхаараарай. 

Унтахдаа үсээ сүлжих

2 Кокосын тос

Кокосын тос нь үсэндээ санаа зовниж явдаг хүн бүрийн дотны найз юм. Энэ нь үсний уураг алдалтыг бууруулж, витаминыг нөхөснөөр нэг ёсондоо маш хэрэгтэй эмчилгээ болдог гэнэ. Та тал халбага кокосын тосыг үснийхээ угт түрхэж, иллэг хийгээд 30 минутын дараа усаар зайлаарай. Энэ нь үсний тань өнгийг сэргээж, эмчлэх төдийгүй торгомсог, намирсан болгох шидтэй ажээ. 

Кокосын тос

3 Даавуун материалтай дэр хэрэглэх

Та болж өгвөл даавуун дэрийг сонгож байгаарай. Энэ нь таныг тав тухтай амрахад туслах бөгөөд үсийг тань ч хамгаалж, өнгөлөг сайхан болгодог байна. Харин торгон болон бусад материалаар хийгдсэн дэр нь үсийг унагааж, өнгийг нь үхүүлдэг гэнэ..

Даавуун материалтай дэр хэрэглэх

4 Зуун настын шүүс түрхэх

Зуун настын шүүсийг эрдэст устай нийлүүлээд унтахаасаа өмнө үсэндээ түрхэж байгаарай. Энэ нь хуйханд чийгшэл өгч, хурдан ургаж, намирсан үстэй болох нөхцлийг бүрдүүлдэг байна. 

Зуун настын шүүс түрхэх

5 Биеийн тос

Мэдээж биеийн тосыг зөвхөн биенд түрхэхэд зориулсан боловч үсэндээ ч мөн түрхэж, хуйхаа эмчилж амраах боломжтой. Унтахаасаа өмнө үсэндээ тосоо түрхэж самнаж хоноорой. Харин маргааш өглөө нь үсээ угааж, тосыг ариглах юм. 

Биеийн тос

6 Үсээ шуух

Хэрвээ та урт үстэй бол сүлжихийн оронд шууж, боож байгаарай. Ингэснээр үс тань цэгцтэй цэвэрхэн харагдахаас гадна үсний үзүүр гэмтэх, салаалах зэрэг асуудлаас хол байх аж. 

Үсээ шуух

7 Хүүхдийн бүтээгдэхүүн хэрэглэх

Хүүхдийн саван, шампунь, тос зэргийг ашиглан үснийхээ эрүүл мэнд, гоо сайханд анхаарч болно. Эхлээд үсээ хүүхдийн шампуниар угааж, тосоор нь тослох бөгөөд хэсэг хугацааны дараа бүлээн усаар зайлж цэвэрлэх юм. Харин маргааш өглөө нь сэрэхэд үс тань яг л бяцхан хүүхдийнх шиг гялалзаж, намирч байх болно. 

Хүүхдийн бүтээгдэхүүн хэрэглэх

8 Хүүхдийн цацлага

Эр, эм гэлтгүй хүн бүр үсний арчилгааг эрхэмлэн, сайхан гэзгээрээ гайхуулах дуртай билээ. Харин таны үс хэт тослог бол яах вэ? Энэ тохиолдолд та мөнгөө үрэх шаардлагагүйгээр гэртээ байгаа хүүхдийн цацлагаа ашиглан зовлонгоосоо ангижирч болно. Үсээ норгосны дараа талкиар хуйхандаа массаж хийн, савандаж угаагаад, усаар зайлаарай.

Хүүхдийн цацлага

9 Шилэн тирко

Шилэн тирко ашиглаж, үсээ арчлаарай. Та орой унтахдаа үсээ дээш нь шууж боогоод гадуур нь шилэн тирко углах хэрэгтэй. Харин өглөө нь сэрэхэд таны мөнхийн дайсан үс соронзлогдох асуудлаас бүрэн ангижирч, аз жаргалыг мэдрэх болно. 

Шилэн тирко

10 Хуванцар үсний хавчаар

Үсээ хавчихад хамгийн тохиромжтой хэрэгсэл бол хуванцар хавчаар юм. Учир нь төмөр хавчаар үсийг гэмтээж, бат бөх чанарыг нь алдагдуулдаг. Иймд та ямагт хуванцар хавчаарыг сонгож, үсээ чимж, үзэсгэлэн гоогоо улам бүр тодотгож байгаарай. 

Хуванцар үсний хавчаар

Та бүхэндээ үс арчлах тухай багахан зөвлөмжийг хүргэе:

  • Нойтон үстэй унтаж болохгүй. Энэ нь үсийг гэмтээж, ихээр унах нөхцлийг бүрдүүлдэг.
  • Та үсний сэнс хэрэглэж байгаа тохиолдолд ямагт хүйтнээр үлээлгэж байгаарай. Ингэснээр та үсээ түлэгдэж, хуйхаа гэмтэхээс сэргийлж байна гэсэн үг.
  • Унтахаасаа өмнө үргэлж үсээ самнаж хэвшээрэй. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()