Арьсаа арчлахдаа бид ямар алдаа гаргадаг вэ?

Гоё сайхан арьстай болох нь дан ганц эмэгтэй хүн гэлтгүй хүн бүрийн мөрөөдөл билээ. Элдэв толбо, батгагүй, өөгүй цэвэрхэн арьс нь тухайн хүний гоо үзэсгэлэнг улам бүр нэмэгдүүлж, гоё сайхан харагдуулдаг давуу талтай юм. Гэвч бид зарим тохиолдолд өөрсдөө ч анзааралгүй арьсаа гэмтээх зүйлс хийж байдаг төдийгүй үүнийгээ засч залруулахын оронд үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүн сонгодог. Харин тэрхүү үнэтэй бүтээгдэхүүн нь буруу амьдралын хэвшлээс болж бохирдсон арьсыг анагааж чаддаггүй аж. Иймд та бүхэндээ сайхан арьстай болохын тулд хэзээ ч хийж болохгүй зүйлсийг танилцуулж байна. 

Арьсаа арчлахдаа бид ямар алдаа гаргадаг вэ?

1 Хангалттай амрахгүй байх

Сүүлийн үед охид залуус маань шөнө унтахаа больж, хангалттай амарч чадахгүй болсон билээ. Хэдийгээр маргааш өдөр нь нойроо нөхөж унтсан байлаа ч гэсэн, энэ нь арьсанд сөргөөр нөлөөлж байдаг. Хангалттай сайн амарч чадаагүйн улмаас арьс хуурайшиж, үрчлээтэх нөхцөл бүрддэг бөгөөд будаг шингэхгүй хүндхэн байдал үүсгэдэг байна.  Иймд сайхан арьстай болохыг хүсч байвал орой эрт унтаж, өглөөг эрч хүчтэй угтаж байгаарай. Та дор хаяж өдөрт 8 ба түүнээс дээш цаг унтаж байж гэмээн арьс тань гүйцэт амардаг гэдгийг бүү мартаарай. 

Хангалттай амрахгүй байх

2 Хөдөлгөөнгүй байх

Хөдөлгөөн бол эрүүл амьдралын хамгийн гол хүчин зүйл билээ. Үүнгүйгээр та гоё сайхан болно, эрүүл амьдарна гэж саналтгүй бөгөөд хэзээ ч мартаж болохгүй чухал зүйл юм. Гэвч өнөөдөр дасгал хийж, өөртөө анхаарах хүмүүс цөөрч, мөнгөний төлөө биеэ үл хайрлан тэмцэж байгаа нь эмзэглүүштэй. Сайхан арьстай болох нууц нь мөн л дасгал хөдөлгөөн хийхэд оршдог төдийгүй байнга суугаа ажилтай, ямар нэгэн дасгал хийдэггүй хүмүүсийн арьсанд чийгшэл дутагдаж, хуурайших нь элбэг байдаг ажээ. Үүнээс гадна өдөр тутмын амьдралдаа дасгал хийдэг хүмүүс бусад хүмүүсээс 10-13 жилээр илүү удаан амьдардаг гэх статистик үзүүлэлт хүртэл байдаг гэнэ.

Хөдөлгөөнгүй байх

3 Хэт их стресс

Амьдралын хамгийн чухал зүйл таны бодлоор юу вэ? Амжилт, ажил, карьер гэж үү? Тийм бол өнөөдрөөс энэхүү бодлоо хаяж, өөрийгөө стресстүүлэх зүйлсээс ангижирч, тархиа чөлөөл. Арьсыг хамгийн ихээр гэмтээдэг зүйл бол стресс байдаг төдийгүй үүнээс болж үрчлээс үүсч, батгашиж эхэлдэг. Хичнээн бухимдах зүйлс тохиолдсон байлаа ч, аливааг эерэг талаас нь харж, өөдрөг үзэлтэй байхыг хичээж байгаарай.

Хэт их стресс

4 Будагтайгаа унтах

Ядарсан үедээ нүүрний будагтайгаа унтах тохиолдол бүсгүйчүүдэд тулгардаг. Тэд ихэвчлэн ганц удаа юм чинь гайгүй байх гэж бодох боловч энэ нь арьсанд маш их сөрөг нөлөө үзүүлдэг байна. Ингэснээр нүүрэн дээр батга гарах хамгийн том шалтгаан болдог төдийгүй арьсыг тослогтуулж, гэмтээдэг ажээ. 

Будагтайгаа унтах

5 Нарны тосыг зөвхөн зуны улиралд хэрэглэдэг

Нарны тосыг зөвхөн зуны улиралд хэрэглэх ёстой гэх буруу ойлголт охид бүсгүйчүүдийн дунд байдаг. Уг тос нь нарны хэт ягаан туяа арьсыг тань гэмтээхээс сэргийлэхээс гадна хурц гэрэлнээс ялгарах хорт туяанаас ч мөн арсыг хамгаалах зориулалттай юм. Иймд зөвхөн зун гэлтгүй жилийн дөрвөн улиралд энэхүү тосыг хэрэглэж, арьсаа хамгаалах хэрэгтэй юм шүү.

Нарны тосыг зөвхөн зуны улиралд хэрэглэдэг

6 Нүүрэндээ анхаарал хандуулдаггүй

Хэрвээ арьс арчилгаандаа анхаарал хандуулахгүй байвал яаж гоё, сайхан арьстай болох билээ дээ. Арьс маш эмзэг тул таниас үргэлж халамж, анхаарал шаардаж байдаг. Иймд эхлээд та арьсныхаа онцлогийг тодорхойлж, тохирох бүтээгдэхүүнийг хэрэглэх ёстой төдийгүй үргэлж А болон Е витаминаар тэтгэх хэрэгтэй гэдгийг хэрхэвч мартаж болохгүй.

Нүүрэндээ анхаарал хандуулдаггүй

7 Хийжүүлсэн ундаа уух

Хийжүүлсэн ундааг ихээр уух нь арьсыг гэмтээж, гундааж байдаг. Мэдээж хэмжээг нь тохируулан хэрэглэхэд үзүүлэх сөрөг нөлөө нь бага боловч хэтрүүлэн хэрэглэснээр арьсны гоё, сайхан байдал алдагдаж, хуурайших, батгаших, нөсөө толбо ихсэх зэрэг сөрөг үр дагавартай нүүр тулах хэрэг гардаг байна. Харин та үүний оронд ус ихээр уух хэрэгтэй гэдгийг анхаараарай. 

Хийжүүлсэн ундаа уух

8 Хангалттай уураг авч чаддаггүй

Хүн бүр таргалахаас зайлсхийж, аль болох хөнгөн хооллохыг эрмэлзэж махнаас татгалзах болсон. Гэвч маханд агуулагдах уураг шим тэжээл нь арьсанд хамгийн их хэрэг болдог гэнэ. Мах идэхгүй удсанаас үүдэж, царай алдаж, арьс гунддаг бөгөөд гялалзсан эрүүл төрхөө ч алддаг аж. Иймд та турах гэсэндээ хэтэрхий их хоолоо сойж, махнаас татгалзах хэрэггүй бөгөөд хэзээ, хэр их идэхээ тохируулахад л хангалттай юм. 

Хангалттай уураг авч чаддаггүй

9 Тамхи татах

Үнэнийг хэлэхэд сүүлийн үед охид бүсгүйчүүд эрчүүдээс дутахгүй тамхи татаж, эрүүл мэндээ хордуулах болсон. Энэ нь уушги, дотоод эрхтнүүдэд сөргөөр нөлөөлөхөөс гадна нүүрэн дээр батга гарч, хуурайшуулах хамгийн гол үндэс болдог байна. Хэрвээ та үнэхээр гоё, сайхан арьстай болохыг чин сэтгэлээсээ хүсч байгаа бол хорт муу зуршлаа яг одооноос эхлэн хаяхыг зөвлөж байна.

Тамхи татах

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()