Таныг аз жаргалтай болгох 10 зуршил

Сэтгэл санаагаа дураараа хянадаг болмоор байна уу? Хүн болгон жаргалтай байхыг хүсдэг. Гэвч хорвоо ертөнц алдаа оноо, баяр жаргал, гуниг харууслаар дүүрэн байдаг нь харамсалтай. Зарим хүмүүс зовлонд унасан хэрнээ юу ч болоогүй мэт сэмбэлзтэл алхаж явааг хараад та атаархаж байсан бол тэдний нууц нь ердөө л сөрөг бодлоо таягдан хаяж сурсан хүмүүс гэдэгт байдаг гэнэ. Ингээд бид танд дэлхий дахинд хийсэн олон янзын судалгааны дүнд шинжлэх ухааны ул үндэстэйгээр гаргаж ирсэн жаргалтай болгох аргуудаас монгол хүний сэтгэхүйд хамгийн ихээр зохих арвыг нь түүвэрлэн хүргэж байна. 

Таныг аз жаргалтай болгох 10 зуршил

1 Одот тэнгэрийг ширтэх

Гоо үзэмжийг таашаан, гайхаж бишрэх нь хүний хамгийн жаргалтай сэтгэл хөдлөл гэж нэлээд олон судалгаа нотолсон байдаг гэнэ. Ийм мэдрэмж авснаар хүн бүхий л стрессээ ор тас мартаж, сэтгэл хангалуун болдог. Мөн одтой тэнгэрийг ширтсэнээр хүн байгаль дэлхийг илүүтэй сониучирхаж, ойр тойрныхондоо эелдэг зөөлөн ханддаг аж. Ийм гайхалтай үзэгдлийг монголчууд бид шөнө болгон харах боломжтой нь тун завшаантай хэрэг билээ. 

Одот тэнгэрийг ширтэх

2 Адал явдалтай ном унших

Өөр хэн нэгэн амжилтанд хүрсэн тухай сэтгэл хөдлөм түүх уншаад хүний сэтгэл сэргэдэг болохыг 2012 онд хийсэн судалгаагаар тогтоожээ. Сэтгэл тэнэгэр хүн бусдад дуртайяа тусладаг бөгөөд үүнийхээ хариуд талархлын үг сонссоноор амьдрал илүү аз жаргалтай болдог гэнэ. 

Адал явдалтай ном унших

3 Байгальд ойртох

Өнгөрсөн сард АНУ-ын хэсэг эрдэмтэд нэгэн судалгаа хийжээ. Тэд нийт 38 хүнийг хоёр бүлэгт хуваан нэг хэсгийг нь байгальд, нөгөө хэсгийг нь хот дундуур 90 минут алхуулж туршилт хийсэн бөгөөд байгальд байсан хүмүүс бүхий л асуудлаа мартаж, сөрөг бодлууд нь замхран арилсан гэсэн бол хотод байсан хүмүүс ямар ч өөрчлөлт гараагүй гэлцсэн байна. Хүн бол байгалийн амьтан шүү дээ. Хичнээн нийгэмшиж, хотын соёлд дассан ч, монголчууд маань байгальтайгаа хамгаас илүү ойр байдаг, харилцан шүтэлцээтэй ард түмэн учраас ой модоор жаахан алхахад л таны элдэв таагүй бодлууд арчигдан, дорхиноо л эрч хүч, урам зориг дүүрээд ирэх нь гарцаагүй юм. 

Байгальд ойртох

4 Дуртай зүйлээ хийх

Та гуниглаж, сэтгэлээр унасан байсан ч, жаргалтай үедээ юу хийдэг вэ, түүнийгээ хийх хэрэгтэй ажээ. Ингэснээр таны тархин дахь ой санамжийн хэсэг ажиллаж өөрийн эрхгүй аз жаргалын даавар ялгаруулж эхэлдэг байна. Тиймээс л уй гашуу, харамсал, ганцаардал зэрэг сөрөг мэдрэмжийг эерэг үйлдлээр үлдэн хөөх хэрэгтэй гэж сэтгэл судлаачид зөвлөдөг билээ.

Дуртай зүйлээ хийх

5 Биелэж болох бодит зорилго тавих

Сэтгэл санаа тавгүй үедээ та зорилгоо бичээд үзээрэй. Гэхдээ ойрын хугацаанд биелэж болох зорилго байх ёстой төдийгүй яв цав, тов тодорхой байх хэрэгтэй юм. Жишээ нь "амьдралаа сайжруулна" гэж бичихийн оронд "цалингаа буухаар 10000 төгрөг хадгална" гэх мэт. Таны бичсэн зорилгууд нэг нэгээрээ биелэж эхлэх үед та өөртөө урьдынхаасаа илүү итгэлтэй болж, сэтгэлээр унаж суух завгүй болсон байх ажээ. 

Биелэж болох бодит зорилго тавих

6 Үзэг, цаас нийлүүлэх

Бодол мэдрэмжээ цаасанд буулгах нь бэрхшээлийг үр дүнтэй шийдвэрлэхэд туслаад зогсохгүй, стрессийг намжааж, юу хүсч байгаагаа тодорхойлоход маш их нэмэр болдгийг судлаачид тогтоосон байна. Та хичнээн дотно ч гэлээ найзтайгаа хуваалцах аргагүй тэр бүх мэдрэмжээ бичиж орхивол таны сэтгэл онгойгоод л ирнэ. Ердийн өдрийн тэмдэглэл бичдэг хүн болон тухайн цаг мөчид яг ямар санагдаж байгаагаа бичсэн хүмүүсийн дунд харьцуулсан судалгаа хийж үзэхэд сүүлийн бүлэг хүмүүсийн тархин дахь сэтгэл, мэдрэмжийн эсүүд илт идэвхижиж, хүмүүс тайвширсан байсан нь харагджээ. 

Үзэг, цаас нийлүүлэх

7 Найзуудтайгаа цагийг өнгөрөөх

Саяхан "Хүн хэнтэй байхдаа хамгийн баяр хөөртэй байдаг вэ?" гэсэн судалгаа хийгджээ. Дэлхийн өнцөг булан бүрийн 3 сая хүний дунд хийсэн уг судалгаагаар хүн найз нөхөдтэйгээ байхдаа 8%, гэр бүлийнхэнтэйгээ байхдаа 1,4%, хүүхдүүдтэйгээ байхдаа 0,7% илүү баяр хөөртэй болсон гэсэн дүн гарсан гэнэ шүү. 

Найзуудтайгаа цагийг өнгөрөөх

8 Дотно харьцаанд орох

Хайртай хүнтэйгээ дотно харьцаанд орж, хайр халамжийг нь мэдрэхээс илүү таашаал гэж байхгүй биз ээ. 2004 онд хийсэн нэгэн судалгаагаар сард нэг удаа дотно харьцаанд ордог байсан хосуудыг 7 хоногт нэг удаа ордог болгож хугацаа, давтамжийг нь ойртуулснаар тэд дансанд нь 100 сая төгрөг орж ирсэн юм шиг л сэтгэл санаа өөдрөг, баяр баясалтай явах болсон байна. 

Дотно харьцаанд орох

9 Дасгал хийх

Дасгал хийснээр хүний тархинд таатай мэдрэмжийн эсүүд ялгарч, стрессийн даавар багасч, гутрал болон уур бухимдлаа мартдаг ажээ. Вермонтын Их сургуулийн хийсэн судалгаагаар ердөө 20 минут дасгал хөдөлгөөн хийхэд 12 цагийн турш хүний сэтгэл санаа өөдрөг байдаг гэсэн дүгнэлт гарчээ. Цаашлаад хөдөлгөөнтэй, идэвхитэй хүмүүс илүү их аз жаргалтай, мөн амьдралдаа сэтгэл хангалуун байдаг байна. Дасгал хийх газар болон хугацаа ч мөн чухал нөлөөтэй байдаг тул тав тухгүй газар эсвэл хүссэн хэмжээнээсээ их дасгал хөдөлгөөн хийж, өөрийгөө зовоох хэрэггүй гэнэ шүү. 

Дасгал хийх

10 Мөнгөө өөртөө бус өрөөлд зарцуулах

Сэтгэлээр унасан үедээ та дэлгүүр ороод өөрийгөө баярлуулахын тулд дуртай амттан, эсвэл дуртай хувцсаа авдаг бол  нэг удаа мөнгөө өөртөө бус хайртай хүндээ зарцуулаад үзээрэй. Гэр бүлийнхэн, найз нөхөд гээд л танд үнэ цэнэтэй хэн ч байж болно. Бяцхан дүүгээ хөл нь газар хүрэхгүй баярлаж, танд талархаж байгааг хараад хэн урвайж унжийгаад байх вэ дээ. Хайртай ээж тань магнай хагартал баярлаж, таны духыг үнэрлэх мэдрэмж сайхан биш гэж үү? Өөрийгөө бусдад хэрэгтэй хүн гэдгээ мэдэрсэн та нэг л мэдэхэд тэдэнтэй адил хөөрчихсөн явж байх болно гэдэгт итгээрэй. 

Мөнгөө өөртөө бус өрөөлд зарцуулах

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()