1
Хоорондын зай
Хүнтэй харилцаж байхдаа ямар хэмжээний зай барих вэ гэдгээ мэдэж байвал ажлын ярилцлага өгөх үеэр гойд тустай байдаг аж. Ярилцлага авч буй хүн таныг суу гэж уривал та хэтэрхий урагш, хэтэрхий налж бус цэх, биедээ тухтай суух хэрэгтэй юм. Хэрэв суудал зааж өгөхгүй бол эгц өөдөөс нь харж суугаарай. Хөл ачиж, гараа элгэндээ авах хэрэггүй. Тэгэх юм бол та хаалттай хүн шиг сэтгэгдэл төрүүлэх болно.
2
Хувцаслалт
Таны хувцас таны байгаа байдал болон үг яриатай яв цав нийцэж байх ёстой. Анхны уулзалтаар сайхан сэтгэгдэл төрүүлэхийг хүсч байвал цэвэрхэн, биедээ таарсан, нөхцөл байдалд тохирсон хувцас өмсөөрэй.
3
Гоёл чимэглэл
Гоёл чимэглэл бага байх тусмаа сайн. Гоёл чимэглэл таны хувцсыг тодотгож, уусч өгөх ёстойгоос гадна гутал маш чухал үүрэг гүйцэтгэдэг тул гутлаа хувцсандаа сайтар зохицуулаарай.
4
Үс
Үс таны дүр төрхийг нэг бол суга дээш нь татна, эсвэл бүр бусниулж орхиж мэднэ. Даахирсан, тослогтсон, сэгсийсэн, эсвэл хэтэрхий их тордсон үс таны талаар буруу сэтгэгдэл төрүүлж мэдэх тул үсээ угааж, даруухан янзаар засаарай.
5
Будалт
Нүүрний будаг бүсгүйчүүдийн өөртөө итгэх нэмэгдүүлдэг зэвсэг боловч хаана байгаагаа цаг ямагт бодож, байдал бүрт тохируулж байх хэрэгтэй юм. Ажлын ярилцлагын үеэр зузаан будаж хэрхэвч болохгүй. Хөнгөн, нимгэн будаж өөрийн гоо үзэсгэлэнг тодотгож харуулахыг хичээгээрэй.
6
Биеэ авч явах байдал
Бусадтай хэрхэн харилцаж, ямар сэтгэгдэл төрүүлэхээ сайтар анхаарч байх хэрэгтэй юм. Гэхдээ үүнд үг хэлээс илүү хүний биеийн хөдөлгөөн, нүүрний хувирал тун чухал үүрэгтэй байдаг аж. Бас үнэн сэтгэлээсээ инээмсэглэхээ мартав аа.