Орой унтахын өмнө идэж болох хоол хүнснүүд

Шөнө дутуу нойртой хонох нь тухайн хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, эрч хүчгүй, сул дорой болгож хувиргадаг төдийгүй цаашлаад дархлааг сулруулж, элдэв өвчтэй болгохыг үгүйсгэхгүй билээ. Орой үдэш нойр хүрэхгүй байх нь амьдралын буруу хэвшилтэй шууд хамааралтай бөгөөд үүнийг эмчлэх энгийн аргууд ч гэж байх юм. Ингээд та бүхэндээ нойргүйдлийг эмчилж, таныг тухтай амрахад туслах төдийгүй орой идэхэд ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлэхгүй хоол хүнсийг танилцуулъя. 

Орой унтахын өмнө идэж болох хоол хүнснүүд

1 "Идэж болох хоол хүнс"

Харин одоо та бүхэндээ унтахынхаа өмнө идэж болох таныг тухтай амрахад туслах хоол хүнсийг танилцуулъя. 

"Идэж болох хоол хүнс"

1. Интоор

Тус жимс нь хүний биоритмийг тогтворжуулдаг гормон болох мелатониныг агуулдаг аж. Саяханы нэгэн судалгаагаар интоор жимс нь хүнийг нойрсуулах үйлчилгээтэй гэдгийг олж тогтоосон бөгөөд хэрэв танд интоор жимс байхгүй бол тус жимсний орцтой иогурт буюу таргыг идэж болох юм. 

2. Туна загас

Та оройн хоолоо идэж амжилгүй хэт оройтсон бол туна загасыг сонгоорой. Энэ нь  шингэц хурдан бөгөөд В6 амин дэмээр баялаг тул мелатонин, серотонин ихээр ялгаруулж, сайхан тухтай амрах боломжыг үүсгэдэг аж. 

3. Будаа

Будааг оройн хоолоо болгож идэж болох бөгөөд яг унтахаасаа өмнө идэх хэрэггүй юм. Жишээ нь туна загасаа цагаан будааны хачиртай идэхэд таны тархи маш сайхан амарч өглөөг сэргэлэн цовоо, эрч хүчээр дүүрэн угтах болно. 

4. Гадил

Кальци болон амин дэмээр баялаг учир булчингийн үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг төдийгүй бат бөх нойрсоход тусладаг юм. Хэрэв нойр тань хүрэхгүй байвал нэг ширхэг гадил идээд үзээрэй. 

5. Сүү

Сүүнд агуулагдах амино хүчил нь биднийг илүү бат бөх, тайван унтаж амрахад тусалдаг. Тиймээс унтахаасаа өмнө халуун бүлээн сүү ууж хэвшээрэй. 

6. Байцаа

Хэрэв та хэдэн өдрийн турш нойргүйдэж үүнээс хэрхэн ангижрихаа мэдэхгүй байгаа бол оройн хоолондоо байцаа ашиглаад үзээрэй. Жигнэсэн байцаа, байцаатай хоол нь таныг амрааж, тархины үйл ажиллагааг харьцангуй тайван байдалд шилжүүлдэг аж. 

7. Ногоон цай

Нэг аяга ногоон цайг унтахаасаа өмнө ууснаар бие амарч тайвшран унтахад бэлэн болдог аж. Энэ нь мэдрэлийн систем, булчингийн ажиллагаа гэхчлэн бүхий л хэсгийг амар тайван байдалд шилжүүлдэг тустай юм. 

8. Талх

Бүхэл үрийн талханд нүүрс ус ихээр агуулагдах бөгөөд энэ нь тархин дахь триптофаны ялгаралтыг нэмэгдүүлж, нойр хүргэдэг аж. 

9. Хушга

Хушганд агуулагдах мелатониноос гадна триптофан, аминохүчил нь хүний эрүүл мэндэд сайнаар нөлөөлж, амар тайван унтахад том тус хүргэнэ. Гэхдээ та идэх хушганыхаа тоог хэтрүүлж болохгүй, эс бөгөөс илүүдэл жинтэй болж, ахин нэг асуудалтай нүүр тулгарч мэдэх билээ. 

10. Алмонд буюу бүйлсэн самар

Энэ самрыг идсэнээр таны зүрхний цохилт тогтворжиж, булчин суларч нэг ёсондоо тайван амгалан байдалд шилжих болно. Та ердөө л 2-3 ширхэг самар идэхэд л хангалттай юм. 

11. Хар шоколад

Амттан, шоколадыг оройн цагаар идэж болохгүй гэдэг боловч үүнд хар шоколад хамаарахгүй. Хар шоколад нь таныг тайван унтахад тус болох төдийгүй стресс, бухимдлыг үгүй болгох эм гэгдэх нь ч бий. 

12. Цацагт хяруулын мах

Тус хоолыг унтахаас 1-2 цагийн өмнө идэхэд тохиромжтой. Бусад махыг бодвол шингэж сайтай тул ходоод гэдсэнд хүндрэл учруулах нь харьцангуй бага аж. 

13. Буржгар байцаа

Кальциар баялаг хүнсний нэг бол буржгар байцаа юм. Энэ нь таныг тайван тухтай амарч, унтахад туслах билээ. 

14. Овьёос

Турахад туслах энэхүү хүнс нь амар тайван, бүтэн нойртой хоноход ч мөн чухал үүрэг гүйцэтгэдэг байна. Хэрэв та унтах гэтэл өлсөөд, ямар нэгэн зүйл идмээр санагдвал овьёосыг сонгож болох юм. 

2 "Хийж болохгүй зүйлс"

Бид та бүхэндээ унтахад тус болох хоол хүнсийг танилцуулахын зэрэгцээ унтахаасаа өмнө хийхээс татгалзах хэрэгтэй зүйлсийг дуулгая. Та унтахаасаа өмнө хэт их дасгал хөдөлгөөн хийж, өөрийгөө ядраахаас зайлсхийгээрэй. 

"Хийж болохгүй зүйлс"

1. Кофе уух хэрэггүй

Мэдээж кофе нь кафейн ихээр агуулах бөгөөд таныг сэргээх үйлчилгээтэй байдаг. Иймд та унтахаасаа өмнө дор хаяж 3-4 цагийн өмнө кофе ууж болно. Эс бөгөөс энэ нь таныг улам бүр сэргээж, бүхэл шөнийг сэрүүн өнгөрөөж ч мэднэ. 

2. Архи ууж болохгүй

Архи нь таны биеийг ядрааж унтуулах боловч зүрх болон ходоод гэдэсний хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, шөнө дунд байн байн сэргээдэг талтай. Нойрон дундаа гэнэт сэрсэн тохиолдолд эргээд сайхан амарна гэдэг бүтэшгүй бөгөөд нүд ядарч огт амардаггүй байна. Түүнчлэн мартамхай болох анхаарлаа төвлөрүүлж чадахгүй байх зэрэг сөрөг талуудыг ч дагуулдаг.

3. Хүнд хоолноос татгалз

Заавал таргалуулах ч гэлтгүй хүнд чанарын хоол, хүнс идэхгүй байх нь дээр юм. Хэрэв та унтахаасаа өмнө таргалуулах болон махан төрлийн хоол идвэл ходоод тань шөнийн турш амрахгүйгээс гадна хар дарж зүүдлэх аюултай. Байн байн сэрвэлзэж, амарч чадахгүй байхын нэгээхэн шалтгаан нь унтахын өмнө хүнд хоол идэх байдаг. Хэрэв та үнэхээр ямар нэгэн зүйл идмээр байвал жимс, ногоо, тараг зэргийг сонгож болно шүү дээ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()