Ээ дээ, энэ Япончууд уу!

Арлын Япон орон бол гайхамшигт байгаль, хосгүй өвөрмөц соёлтой улс юм. Хүмүүс нь ажилч, хөдөлмөрч, мөн дэлхийн хаа ч байхгүй шинэ содон бүхнийг зохион бүтээдгээрээ алдартай. Манай монголчууд сүмо бөхөөр дамжуулан Япончуудын талаар ойлголттой болсноос гадна манай хоёр орон сайн хөршийн харилцаатай билээ. Ингээд бид та бүхэндээ өвөрмөц содон зүйл бүтээдгээрээ хэзээнээс алдартай Япончуудын гайхалтай 16 бүтээлийг танилцуулж байна. Мэдээг маань уншаад Монголд хэрэгтэй эд байна гэж уулга алдах хүн цөөнгүй гарах биз ээ. 

Ээ дээ, энэ Япончууд уу!
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Өвөрмөц шатахуун түгээх станц

Японы шатахуун дамжуулах хоолой таазнаас өлгөөтэй байдаг. Ингэснээр машины банкинд хүрэхгүй гэх зовлон байдаггүй байна. 

Өвөрмөц шатахуун түгээх станц

2 Онцгой автомат машин

Япончуудын хувьд цаг хугацаа бол алт л гэсэн үг. Тиймээс цаг хэмнэх зорилгоор тус автомат машин ердийн чипс, шоколадаар зогсохгүй шарсан төмс, чанасан өндөг, паста, тэжээвэр амьтдын хоол зэргийг зардаг ажээ. 

Онцгой автомат машин

3 Зай хэмнэсэн авто зогсоол

Япон 127 сая хүн амтай учраас зай талбай хэмнэх нь яахын аргагүй чухалд тооцогддог. Харин тэд зураг дээрх шиг хоёр давхар зогсоолтой болсноор уг асуудлаа бага ч атугай шийдэж чаджээ. 

Зай хэмнэсэн авто зогсоол

4 Хараагүй хүмүүст зориулсан лааз

Хараагүй хүмүүст уух ундаагаа сонгоход хүндрэл учрах нь гарцаагүй. Харин Японд бүх төрлийн ундааны лаазан дээр "Braille" цагаан толгойгоор тэмдэглэсэн байдаг гэнэ. 

Хараагүй хүмүүст зориулсан лааз

5 Цүнхний тавиуртай сандал

Сандлын түшлэгэнд тохсон цүнх байн байн унаад төвөг болдог шүү дээ. Үүнийг ердөө л зурагт харуулсан шиг хялбар, эвтэйхнээр шийдчихэж болдог ажээ. 

Цүнхний тавиуртай сандал

6 Хөлийн спатай галт тэрэг

Та ийм зүйл өөр хаана ч харахгүй болов уу. Японд зорчигчид өдрийн турш хуримтлагдсан стрессээ тайлж, хөлөө амраах зориулалттай халуун ус бүхий тусгай галт тэрэг явдаг гэнэ. 

Хөлийн спатай галт тэрэг

7 Үнэгүй сальфетка

"Та ханиад хүрээ юу? Энэ сальфеткыг аваад хурдан эдгээрэй" гэсэн уриа Японд үйлчилдэг бөгөөд гудманд үнэгүй сальфетка тараадаг ажээ.

Үнэгүй сальфетка

8 Олон үйлдэлтэй суултуур

Японы суултуурууд олон янзын үйлдэлтэй байдаг. Хүмүүст илүүдлээ гаргахад туслаад зогсохгүй өөрийгөө цэвэрлэж, бүр халаадаг гэнэ шүү. 

Олон үйлдэлтэй суултуур

9 Дуусашгүй под под

Япон хүмүүс хөдөлмөрч гэдгийг мэдэхгүй хүн үгүй биз ээ. Харин их ажиллана гэдэг хүнийг стресстэхэд хүргэдэг гэж тэд үздэг бөгөөд стрессээс ангижрах хамгийн хөгжилтэй арга бол под под болохыг тогтоожээ.. Тиймээс л Японд дуусашгүй под под бүхий түлхүүрийн оосор үйлдвэрлэдэг байна.

Дуусашгүй под под

10 Автомат таксины хаалга

Япончуудын автомат хэрэглээнд дуртай гэдгийн бас нэг илэрхийлэл бол автомат таксины хэрэглээ юм. Тус улсын таксинууд ихэнх нь автоматаар онгойж, хаагддаг хаалгатай байдаг. Та хаалгаа дэндүү чанга хаалаа гэж зэмлүүлэхгүй гэхээр сайхан биш гэж үү? 

Автомат таксины хаалга

11 Нойр авахад зориулсан зочид буудал

Хэрэв та хангалттай нойр авч чадаагүй бөгөөд тухтайхан газар очиж нам унтмаар байвал Японы давхар зочид буудлыг зориорой. Тус зочид буудал нь хүмүүсийг сайтар амраахад зориулагдан тоноглогдсон байдаг ажээ. 

Нойр авахад зориулсан зочид буудал

12 Хөгжимт зам

Японы зарим замаар явахад чихэнд таатай хөгжим эгшиглэдэг ажээ. Учир нь жолооч нарыг хурд бүү хэтрүүлээсэй гэсэндээ тодорхой хэмжээний хурдаа барин явахад уг хөгжим дуугардаг байна. Дээрээс нь урт удаан аян замд хөгжим шиг сайн хань гэж байхгүй шүү дээ. 

Хөгжимт зам

13 Муурны кафе

Муур гэдэг үгийг сонсонгуут л ая тух, халуун дулаан байдал санаанд ордог. Тиймээс Япончууд олон тооны мууртай кафе байгуулсан ажээ. Та нэг л удаа ийшээ орсон бол гармааргүй санагдах гэнэ.

Муурны кафе

14 Котацү буюу халдаг хөнжилтэй ширээ

Котацү бол хөнжилтэй ширээ бөгөөд доороо халаагууртай байдаг ажээ. Япончууд котацүг анх XIV зуунд зохион бүтээсэн ба манай монгол шиг уур амьсгалтай оронд ийм хөнжилд шургаад хичээл хийх шиг сайхан зүйл гэж үгүй биз ээ. 

Котацү буюу халдаг хөнжилтэй ширээ

15 Зарлалын тогтолцоо

Японд бүх улс орныг хэрэн тархсан чанга яригчийн бүхэл бүтэн тогтолцоо ажилладаг ажээ. Эдгээр чанга яригчийг газар хөдлөлт, цунами зэрэг гэнэтийн ослыг цаг алдалгүй мэдээллэх зорилгоор ашигладаг ба харин жирийн үед уянгалаг хөгжим эгшиглэдэг аж. Бас цаг орой болсныг зарлаж, хүүхдүүдийг гэртээ хариарай гэж сануулдаг гэнэ шүү. 

Зарлалын тогтолцоо

16 Ажил дээрээ унтах

Хүн болгонд үдийн цайныхаа дараа дугхийгээд авмаар санагддаг. Харин Япончууд нойртойгоо тэмцэлдэн ажлын бүтээмжээ бууруулах шаардлагагүй хэмээн үздэг ба ажил дээрээ унтаж болно гэж хуульчилжээ. Үүнийг "инемүри" гэж нэрлэдэг ба хэрэв та Японд байдаг бол даргынхаа хажууд суугаад дугхийж болно гэсэн үг юм. 

Ажил дээрээ унтах

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()