Монголчууд шинэ жилээ ингэж тэмдэглэдэг

2016-12-11, 09:50
66,584
Монголчууд шинэ жилээ ингэж тэмдэглэдэг
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Бүгдээрээ нэг том харанхуй өрөөнд орж сууна. Нэг нэг ананастай тахиа иднэ. Хөтлөгч уриалж даруй гурав татуулна. Ширээний дарга ч гэнэ үү Дамиранг томилно. Би заавал нэг том баганы ард сууна. Ер нь ямар ч танхимд нэг тийм яаая даа гэсэн хэдэн сайхан багана бий. Бүр бодлогоор буланд шахаж энэ тэр... Тайз огт харагдахгүй бөгөөд саатай 10 царай, саарал 3 түлээ. Хийх юм олдохгүй нөгөө 100-г татацгаана.

За нэг халж бүлээцсэн болоод тайз руу бүжиглэхээр очно. Баара баара бээрэ, үмбакийййй үү рүрү рүмбакийййй энэ тэр гээд 2005 оны хит дуунууд явангуут хүмүүс нэгэн дуугаар "Үүүүүүү" гэж орилоод гарч ирнэ. 80 оны бөгс 90 оны түрүүч цугласан бололтой. Учир нь тэд нар яг энэ дуу хит болж байх үеэр баар сав их хэсэж "дүнцүс дүнцүсдэж" явсан болой. Харин дунд аль ч байгууллагаас нэг тийм төрмөл эвсэлтэй гоё ах эгч нар үнэхээр сэтгэлээсээ баясан дэндүү өөрийнхөөрөө бүжин наадах нь хамгийн үзүүштэй бас харууштай. Тэр харвин марвиныг үнэн тоохгүй тэр нь гоё, хэрвээ ахаа дэлгүүр нь онгойчиж гэвэл "Өө яадаг хүүр вэ" гээд сэмбийтэл татаж аваад найгах бөлгөө.

Уянгын бүжиг хамгийн барианттай найгалаа ганхлаа тэгээд л болоо. Хамгийн гоё нь хүмүүс тэнд мөр мөрөө тэврээд буу халаа наачина. Ажил сайн уу? энэ тэр гээд л... Найр хавтгайрлаа. Навс согтсон тогоруу шувуунууд толгой дээрээ нэг тийм нүүгэлтсэн их хар юмсыг овоолчихоод энд тэндхийн буланд шигдэн сууж хэн нэгэнд сэтгэлээ уудлан уйлна, урсана тэр будаг. Бөөнөөрөө караоке орно, бүр согтоно, намайг дагаад цэнгийг бүгд нэг удаа үглэх гэж оролдоно бусад нь түрнэ, сүүлдээ микээ унтраана гэнэт нэг баагий тэр булангаас "Сүүний үү нэээээээр...." гээд л эхлэвэл тэгээд л ойлгомжтой. Бүр сүү үнэрттэл найрлана.

Ингээд нөгөө сайхан овоолсон үс түлээрч, даашинз утаарч, шинэ жил хиншүүтэнэ. 

Эх сурвалж: Фэйсбүүк пост

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()