Таныг хоол хийхэд туслах шилдэг 12 аппликейшн

Аз жаргалыг амттай хоолгүйгээр төсөөлөх аргагүй байдаг. Гэрийн эзэгтэй нар гэлтгүй өнөөдөр хүн бүр л урлаг болтлоо хөгжсөн хоол хийх аргад суралцахыг эрмэлзэх болсон билээ. Харин техник технологийн дэвшил тэдний хүслийг биелүүлж, хоол хийхэд зориулсан олон төрлийн аппликейшнийг гаргасан байдаг аж. Харин бид тэдгээр аппликейшнүүдээс түүвэрлэн хамгийн шилдэг гэснийг нь танилцуулж байна.

Таныг хоол хийхэд туслах шилдэг 12 аппликейшн

1 "BigOven"

350,000 гаруй амтат хоолны жортой энэхүү аппликейшн нь гэрийн эзэгтэй нарт төгс тохирох юм. Та эндээс зөвхөн хоолны жор хайж олох бус амралтын өдрүүдэд хийх хоолоо сонгож, хадгалаад орхиж ч болно. Нэг ёсондоо аппликейшн дээрээ төлөвлөгөө гаргаж болдог төдийгүй үүгээр дамжуулан бусад хүмүүстэй холбогдож үзэл бодлоо солилцох боломжтой аж.

"BigOven"

2 "Food Network in the Kitchen"

Энд таны үзэх дуртай бүх хоолны нэвтрүүлгийг нэгтгэн байршуулсан байдаг бөгөөд сар бүр нэг шинэ хоолны жор нэмэгддэгээрээ давуу талтай. Иймд та хэний ч мэдэхгүй цоо шинэхэн хоолоор гэр бүлийнхнээ дайлах боломжтой гэсэн үг билээ. 

"Food Network in the Kitchen"

3 "Yummly"

Тус аппликейшнд зөвхөн хоолны жор байдаггүй бөгөөд аливаа хүнсийг ашиглаж хэрхэн амттай хоол хийх заавар ч мөн багтсан байдаг. Та гэртээ байгаа хүнсний бүтээгдэхүүнээ бичиж хайхад л хийж болох амтат хоол жортойгоо гараад ирэх юм. 

"Yummly"

4 "Allrecipes Dinner Spinner"

Дэлхий нийтээр тархсан энэхүү аппликейшнийг гар утсандаа суулгасан байхад гэмгүй. Энд чадварлаг тогооч, гэрийн эзэгтэй нар хоолны жороо хуваалцаж, үзэл бодлоо солилцох боломжтой байдаг төдийгүй орцонд багтсан зүйлс хэдэн төгрөгний үнэтэй болохыг тусгайлан дурдсан байдаг нь хамгийн том давуу тал билээ. 

"Allrecipes Dinner Spinner"

5 "Cookpad"

Та тэндээс амтат хоолны жор авч хийж үзээд өөрийн хоолны зураг, бичлэгийг хийж бусадтай хуваалцах боломжтой юм. Энэхүү аппликейшнд нэгдсэн хүмүүс бие биендээ зөвлөгөө өгч, нэг нэгнийхээ чадварыг улам дээшлүүлж байдаг билээ. Үүнээс гадна "Cookpad" аппликейшнд орсон хоолны жоруудыг хийх аргатай нь нарийн тайлбарласан байдаг тул таны хамгийн шилдэг туслагч болох юм. 

"Cookpad"

6 "Epicurious"

Хүмүүсийн хэрэглээнд нэвтэрсэн цагаасаа тэргүүлэгчдийн эгнээнд бичигдэх болсон тус аппликейшн нь төрөл бүрийн хоолны жорыг агуулсан байх төдийгүй дэлгүүрээс авах хэрэгтэй зүйлсээ тэмдэглэж болох буланг ч мөн гаргасан байдаг. Үүнээс гадна жор болон хийх зааврыг танд уншиж өгдөг тул хоол хийж байхдаа байн байн утсаа ширтэх шаардлагагүйгээрээ давуу талтай. 

"Epicurious"

7 "SideChef"

Хоол хийхийг улам бүр хөнгөвчлөх "SideChef" аппликейшн таны гар утсанд заавал байх ёстой юм. Төрөл бүрийн амтат хоол хийх маш ойлгомжтой зааврууд байх бөгөөд тогтмол шинэ жор нэмэгдэж, таны мэдлэгийг тэлэх аж. Мэдээж хоол хийх гэдэг урлаг тул мэдрэмж, чадварыг тань сайжруулах гайхалтай хоолнуудыг туршиж үзээрэй. 

"SideChef"

8 "My New Roots"

Зөвхөн "IOS" үйлдлийн системтэй гар утсанд 5 доллар төлж суулгаж болох энэхүү аппликейшн нь олон төрлийн ач тустай төдийгүй хамгийн гол нь эрүүл хооллолтыг дэмжсэн жоруудыг хэрэглэгчдэд хүргэдэг юм. Олон янзын хүнсний ногоог ашиглан хийж болох хоолнууд энд багтах бөгөөд ногоо тус бүрийн ашигт чанар, биед үзүүлэх нөлөөг тайлбарласан байдаг нь хүмүүст маш их таалагддаг юм. 

"My New Roots"

9 "Weber’s On the Grill"

Амттай үхрийн мах шарах хялбар аргыг та энэхүү аппликейшнээс сурч авч болох юм. Энэ нь зуны дулаан цагт илүүтэй хэрэг болох бөгөөд салхинд гарангаа махаа грилддэж шаран гэр бүл, найз нөхөдтэйгээ аз жаргалтай мөчүүдийг өнгөрүүлэх дэндүү сайхан билээ. Тус аппликейшн нь махаа сонгож, амтлахаас эхлүүлээд хэдэн минут хэрхэн шарах, хэзээ эргүүлэхийг нь хүртэл нэг бүрчлэн зааж, зааварладаг байна. 

"Weber’s On the Grill"

10 "Pepperplate"

Энэ нь зүгээр ч нэг хоолны жортой аппликейшн биш бөгөөд бусадтай үзэл бодлоо хуваалцаж, өөрийн хийсэн хоолны зураг, бичлэгийг олон нийттэй хуваалцах боломжтой юм. Үүнээс гадна хоол хийх зааврыг танд чангаар дуудаж өгөх төдийгүй тэнд багтаагүй хоолны жор гэж үгүй билээ. 

"Pepperplate"

11 "Kitchen Stories"

Энэ нь танд хоолны жорыг хэлж өгөхөөс гадна хамгийн шим тэжээл бүхий хүнснүүдийг давхар санал болгож байдаг юм. Хүн бүр эрүүл мэнддээ анхаарах болсон тул тус аппликейшнийг ашиглах нь ихсэж байгаа аж. 

"Kitchen Stories"

12 "Tender"

Та эндээс жороо хараад хадгалж, өөрийн хуудсандаа байршуулж болно. Дараа нь эдгээрийгээ дахин ашиглах боломжтой бөгөөд амтат хоолны жоруудыг маш дэлгэрэнгүй атлаа энгийн ойлгомжтой тайлбарласан байдаг нь давуу тал болдог юм. 

"Tender"

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()