Америк залуугийн сэтгэл догдлом түүх

Найз гэдэг хүний амьдралаас олж авах хамгийн гайхалтай бэлэг байдаг. Нэг ёсондоо найз бол бидний өөрсдөө сонгож авсан гэр бүл билээ. Харин чин үнэнч нөхөрлөл, сэтгэл догдлом найзуудын гайхалтай түүхийг та бүхэндээ дуулгахаар бэлтгэлээ. Гадаад төрх байдал, өвөрмөц шинж чанар, үндэс угсаа зэргээс үл хамаарч, хэзээ ч нэгнээ орхихгүй хөгжилтэй найзуудын түүхтэй танилцъя.  

Америк залуугийн сэтгэл догдлом түүх

1

Майк гэх Америк залуу найзуудтайгаа нуурын эрэг дээр амарч байхдаа сэлж чаддаггүй галууны дэгдээхий байхыг олж харжээ.

2

Тэрээр дэгдээхийг өрөвдөн хайрлаж, өөртөө авч том болтол нь тэжээхээр шийдсэн юм. Мэдээж түүний шийдвэр найзуудынх нь инээдийг хүргэж байсан ч залуу өөртөө итгэлтэй байсан аж. 

3

Майк өхөөрдөм хөөрхөн дэгдээхийндээ Кайл (Kyle) гэж нэр өгөөд 2 жилийн турш өөрөөсөө огт холдуулалгүй хамт байж, хөгжилтэй цаг мөчүүдийг өнгөрүүлсэн юм.  

4

Цаг хугацаа харвасан сум мэт өнгөрч, Кайл ч том галуу болсон тул Майк түүнийг тавьж явуулахаас өөр аргагүйд хүрчээ. Тэрээр хотоос олон км-ийн хол аваачиж байгаад галууг тавьж орхисон байна.

5

Харин Майкыг гэртээ ирэх үед гайхмаар зүйл тохиолдсон бөгөөд холын хол орхисон галуу нь хэдийн гэртээ ирчихсэн эзнээ хүлээн сууж байв. 

6

Залуу ч өөрөө 2 жилийн хугацаанд галуундаа их хайртай болсон бөгөөд "Кайл их ухаантай бас хартай. Намайг найз охинтой болохоор тэр их айж, хүн болгонд ямар санагдаж байгаагаа мэдрүүлэхийг хичээдэг. Гэхдээ энэ хугацаанд би түүнийг хэнээс ч илүү үнэнч анд болохыг нь ойлгосон" хэмээн ярьсан юм. Хүн амьтан 2 ч мөн гайхалтай нөхөрлөж, хэн хэнээсээ холдож ч чадахааргүй болтлоо хайрладаг юм гэдгийг тэдний гайхалтай түүх батлан харуулсан билээ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()