1
Сав суулга
Төдийлөн ашиглахаа больсон хуучин сав суулгануудаа төрөл бүрийн өнгөөр будаж, цэцэгийн тавиур яагаад хийж болохгүй гэж? Таны гэрийг илүү өнгөлөг, гэрэл гэгээтэй харагдуулах болно.
2
Жижиг хайрцаг
Мэдээж хэрэг танай гэрт жижиг хэмжээтэй төрөл бүрийн хайрцаг, сав байгаа гэдэгт итгэлтэй байна. Тэгвэл тэдгээр хайрцаг, савнуудад үсний хавчааруудаа доорх зурган дээрх шиг хийх боломжтой аж.
3
Шүршүүрний хөшиг тогтоогч
Хэрэггүй болсон шүршүүрний хөшиг тогтоогч ашиглан өлгүүрний асуудлаа хялбархан шийдэх боломжтой юм. Цүнх болон жинсэн өмдөө дараах зурган дээр өлгөсөн байгаа шиг өлгөөрэй.
4
Шилэн сав
Ашиглахаа больсон төрөл бүрийн шилэн савнуудыг цэцэг, ургамлаа тарьж, ургуулахад яагаад ашиглаж болохгүй гэж?
5
Нүдний шилний гэр
Хуучирсан, эсвэл хэрэгцээгүй болсон нүдний шилний гэрээ зүү, утасны гэр болгон ашиглаж болох аж.
6
Наалддаг цаас
Хана өрөмдөх үед тоос, шороо маш ихээр газар унадаг. Тэгвэл өрөмдөж байгаа газрынхаа яг доор нь наалддаг цаас тавьбал дараа нь тоос шороо цэвэрлэх ямар ч шаардлаггүй гээд боддоо?
7
Цамц
Өмсөхөө больсон цамцаараа хаана ч байхгүй гоёмсог загвартай дэрний уутнууд хийж болох нь ээ.
8
Косметикийн уут
Косметикийн уутанд зөвхөн гоо сайхны бүтээгдэхүүн хийх ёстой гэж хэн нэгэн хэлээгүй биздээ? Тиймээс та ашиглахаа больсон косметикийн уутандаа халбага, сэрээ зэргээ хийгээд аялалд явахдаа аваад явах бүрэн боломжтой юм шүү.
9
Зургийн жааз
Жаазны хүрээнүүдийг хооронд нь утсаар холбож, дээр нь гоёл чимэглэлээ тавих боломжтой бөгөөд авч хэрэглэхэд ч гэсэн илүү амар хялбар байх нь дамжиггүй юм.
10
Резин
Гэрт хэрэггүй болоод энд тэнд байж байдаг резинийг ашиглан өмнө нь өлгүүрт өлгөхөд төвөгтэй байдаг байсан хувцаснуудаа өлгөөрэй.
11
Хуучирсан пянзыг төрөл бүрийн хэлбэрт оруулан таваг болгон ашиглаарай.
12
Хөнгөн цагаан цаас
Хэрвээ та гэрийнхээ хаалгыг будах гэж байгаа бол бариулаа хөнгөн цагаан цаасаар сайтар ороож, будаг болохоос сэргийлж болно.
13
Уут
Өвдгөндөө уут уяж, цэцэг, ногоогоо усалж, арчлах нь тохиромжтой байдаг байна. Ихэнх хүмүүс энэ аргыг мэдэхгүйгээсээ болж, хувцсаа бохируулдаг шүү дээ.
14
Оливын тос
Цас арилгаж байгаа бол хүрзэн дээрээ бага зэрэг оливын тос тусаавал илүү үр дүнтэй байх болно.