Дуучны аав С.Сүхбаатар
“Надад маш хүнд байна. Би энэ арваад хоногт хүүгээ танихгүйд хүртэл хүрсэн. Та бүхний мэддэг С.Амармандах биш, царай зүс нь танигдахын аргагүй болсон. Би Дипломат ёсыг мэднэ. Тэр танхай этгээд өөрийнхөө хувийн үзэл бодлоор далайлгаж хүүг минь хохироосон. Нүүрэндээ хүнд бэртсэн. Монгол Улсын иргэнийг газар нутаг дээр нь дипломат газар ажилладаг тэр хувь хүн зодож танхайрлаа. Хас тэмдгийг хүмүүс их буруугаар ойлгоод байна. Өнөөдөр би тэрхүү бодлыг нь буруутгах “Монголын хээ угалз” гэдэг номыг авч ирсэн. Монголчууд бид дөрвөн хөлтэй хасбуу тамгатай тулганд галаа асааж, сүүтэй цайгаа чанаж ирсэн. Энэ газар шороог маань халуун амиараа хамгаалж ирсэн их хаад, жанжид Монгол Улс гэдгийг хасбуу тамгаараа тамгалж дэлхийд таниулж байсан. Энэ гайхамшигт түмэн наст хээг өнөөдөр Засгийн газрынхаа хойморт дээдлэн мөнхжүүлсэн хээг өнөөдөр хэн гэдэг хүн ад үзээд байгаа юм бэ. Энэ дөрвөн зүг найман зовхистыг билэгдсэн их билэгдэл шүү дээ.
Миний хүүгийн тархинд нөж хурж, олигтой ч үг хэл ярьж чалахгүй байна. Гэмтэлийн эмнэлэгийн алтан гарт эмч нарын хүчинд өнөөдрөөс арай гайгүй болж ирлээ. Миний том ач охин өнөөдөр сэтгэлзүйн хувьд хүнд байдалд байгаа. Аавыгаа тийм аймар царайтай болчихсоныг харсан хүүхдийн сэтгэл ямар байх вэ. Хүү маань нүүрэндээ олон оёдол оёулсан. Нүүр, ам, уруул, хамар бүгд гэмтсэн. Харин хоёр нүд аз болж зүгээр” хэмээн ярилаа.
Эх сурвалж: www.zindaa.mn