Нэг цагийн дотор хийх боломжтой шинэ жилийн гоёл чимэглэлүүд

Хүн бүрийн хүсэн хүлээдэг шинэ жилийн баяр хаяанд ирж, хүлээлт, догдлол сэтгэл зүрхэнд нэгэнт бий болжээ. Харин та жилд ганц тохиох баяраар гэрээ хэрхэн чимэглэдэг вэ? Бид өнөөдөр та бүхэндээ гарын доорх материал ашиглан, гэрээ чимэглэх гайхалтай аргуудыг дуулгахаар бэлтгэсэн юм. Эдгээр нь таны мөнгөнд хэмнэлт болохоос гадна бүтээлч сэтгэлгээг тань хөгжүүлж, гэр бүлийнхэнтэйгээ хөгжилтэй өдрийг өнгөрүүлэх боломж олгох аж. 

Нэг цагийн дотор хийх боломжтой шинэ жилийн гоёл чимэглэлүүд

1 Гэр чимэглэх

Гацуурын хугарсан мөчрүүдийг нийлүүлж, холбон чимэглэж, гэртээ өлгөөрэй. Энэ нь гэрт тань өнгө нэмж, шинэ жилийн уур амьсгал оруулах аж. 

Гэр чимэглэх

2 Гоёмсог лаа

Ашиглахаа больсон шилэн савны гадна талыг цавуудаж, саа наагаад дотор талд нь лаа хайлуулж хийгээрэй. 

Гоёмсог лаа

3 Гэрлэн чимэглэл

Гэрлэн чимэглэлийг зөвхөн гацуур модон дээр тавина гэдэг утгагүй хэрэг. Иймд та бусад тавилга, хэрэгсэл дээрээ ч мөн тохируулан гоёмсог гэрлэн чимэглэл тавьж болно. 

Гэрлэн чимэглэл

4 Цасан ваар

Хэрэглэж дууссан шил, лонхыг цагаан өнгөөр будаж бэлтгэнэ. Дараа нь доод хэсгийг нь цавуудаж, далайн давс цацаж наалдуулах хэрэгтэй. 

Цасан ваар

5 Хийхэд хялбар чимэглэл

Жижгэвтэр модон саваан дээр гацуур модны мөчир тогтоож үүнийгээ өнгө өнгийн товчоор чимэглэж болно. 

Хийхэд хялбар чимэглэл

6 Гэрлийн шилээр чимэглэл хийх

Хуучирч, хэрэггүй болсон гэрлийн шилэнд цавуу түрхээд өнгө өнгийн саа асгана. Ингээд л та гялалзаж, гялтганасан гоёмсог гацуурын чимэглэлтэй болох боломжтой. 

Гэрлийн шилээр чимэглэл хийх

7 Лааны суурь

Хэрэглэж дууссан жигнэмэгийн савыг өвөрмөцөөр ашиглаж, лааны суурь болгоорой. 

Лааны суурь

8 Гоёмсог гэрэл

Хоосон шилэнд гэрэлтэй чимэглэл хийж, үдшийн цагаар асааж байгаарай. 

Гоёмсог гэрэл

9 Зочдоо дайлах

Гэрт тань хүрэлцэн ирсэн зочдыг оройн хоолоор дайлахдаа тавгаа яг л цасан хүн мэт болгож тавиарай. 

Зочдоо дайлах

10 Өнгөлөг бөмбөлгүүд

Гацуур модны чимэглэлүүдийг ашиглаж, цонхоо ч мөн үзэмжтэй, өнгөлөг болгож болох юм. 

Өнгөлөг бөмбөлгүүд

11 Дугуйгаар чимэглэл хийх

Та дугуйгаа гацуурын мөчрөөр бүрж, бэлтгээд хаалганд өлгөдөг чимэглэл болгоорой. 

Дугуйгаар чимэглэл хийх

12 Гэрлийн бүрхүүлээ чимэглэх

Гэрлийн бүрхүүлээсээ тод өнгийн чимэглэл зүүгээд үзээрэй. Гэрийг тань гэрэлтүүлж, баярын уур амьсгал оруулна. 

Гэрлийн бүрхүүлээ чимэглэх

13 Од хийх арга

30 ширхэг соруул ашиглаж, багцлаад хүссэн өнгөөрөө будаж бэлтгээрэй. Энэ нь таны гацуур модны гайхалтай нэгэн чимэглэл болох аж. 

Од хийх арга

14 Цастай лааны сав

Давс ашиглаж, гоёмсог лааны сав хийх боломжтой. 

Цастай лааны сав

15 Ширээ засах

Баярын үдэш ширээгээ засахдаа энэхүү санааг хэрэгжүүлээрэй. Таны урьсан зочдод таалагдах нь гарцаагүй. 

Ширээ засах

16 Хөргөгчөө чимэглэх

Хөргөгчөө ч мөн адил хөөрхөн цасан хүн болгон хувиргаж болно. 

Хөргөгчөө чимэглэх

17 Цонхон дээрээ зураг зурах

Та өөрийн ур чадвар, мэдрэмжээ ашиглаж, өвөрмөц зургийг цонхон дээрээ зураарай. Ингэхдээ шүдний оо, гуаш зэргийг ашиглаж болно. 

Цонхон дээрээ зураг зурах

18 Зайрмагны модоор цасан ширхэг хийх

Зайрмагаа идэж дуусаад модон ишийг нь хаях гэсний хэрэггүй. Үүний оронд тэдгээрийг ашиглаж, цасан ширхэг хийгээрэй. 

Зайрмагны модоор цасан ширхэг хийх

19 Цаасаар цасан ширхэг хийх

Цаасаар олон төрлийн цасан ширхэг хийж, цонхон дээрээ наагаарай. 

Цаасаар цасан ширхэг хийх

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()