1
Гампанз
Спонжинд давстай нимбэгний шүүс шингээгээд гампанзаа цэвэрлээрэй.
2
Зэс сав
Зэс сав суулга хоол хийхэд хамгийн тохиромжтой эд билээ. Харин үнэнч туслах тань хуучирч, өнгөө алдсан бол шинэ юм шиг харагдуулахын тулд давс, цагаан цуу ашиглаарай. Савныхаа гадаргуун дээр давс цацаад цагаан цуунаасаа дусааж, ширүүн спонжоор зүлгэхэд болох юм.
3
Таваг
Тавган дээрх зурагдсан ормыг арилгах тун амархан. Шаазан эдлэлд зориулсан өнгөлөгчөөр арчихад л хангалттай байдаг аж.
4
Шарагч
Шарах шүүгээний шарагч түлэгдсэн бол устөрөгчийн исэл, сода хольж, шарагчин дээрээ түрхээд 30 минут байлгана. Дараа нь сайтар угаагаарай.
5
Хивс
1:2 харьцаагаар цагаан цуу, ус хоёрыг найруулж шүршигч саванд хийнэ. Толбо болсон хэсэг рүүгээ уусмалаа цацаад чийгтэй алчуураар бүтээж орхи. Дараа нь индүүгээ асааж, уур гэсэн дээр нь тохируулаад дээр нь 30 секунд орчим дараарай.
6
Хайруулын таваг
Танд ариутгагч, бээлий, хогийн уут, цагаан цуу хэрэг болно. Хайруулын тавган дээрээ ариутгагчаа зузаахан шиг түрхээд хогийн уутанд хийж амыг нь сайтар бооно. Ингээд 1-2 хонуулсныхаа дараа хайруулын тавгаа гарган ирээд ариутгагчаа цэвэрлэнэ. Дараа нь хогийн уутанд буцаан хийж 1 хонуулсныхаа дараа халуун усаар сайтар угаагаарай. Тэгээд бүлээн ус, цагаан цуу хоёроо ижил хэмжээтэй хольж хайруулын тавган дээрээ түрхээд 1 цаг байлгасны эцэст сайтар зүлгэх хэрэгтэй. Харин хатсаных нь дараа шарах шүүгээнд хийж, 1 цагийн турш 250 хэм хүртэл халаагаад халуун гадаргуун дээр нь оливын тос тарааж түрхэнэ. Ингэснээр халуун төмөр шаардлагатай хэмжээний тосоо өөртөө шингээн авах юм. Үүнийхээ дараа хуурай, цэвэр алчууранд илүүдэл тосыг нь шингээн аваад хайруулын тавгаа доош харуулан шарах шүүгээндээ хийнэ. 15 минутын дараа гаргаж ирээд сайтар цэвэрлээрэй. Болоогүй байвал сүүлийн үйлдлээ дахин давтах хэрэгтэй.
7
Плита
Плитаны хоорондох зайг тэнцүү хэмжээгээр хольсон ус, цайруулагчаар цэвэрлэдэг аж. Агаар салхи сайтар оруулахаа мартав аа.
8
Цагаан кет
Нэг цайны халбага аяга угаагч шингэн, 3 цайны халбага устөрөгчийн исэл, 2 цайны халбага хужрыг хольж, кетээ арчвал шинэ юм шиг л цав цагаан өнгөтэй болно.
9
Савхин эдлэл
Оливын тос, хүүхдийн тос даавуунд шингээж арчвал савхин буйдан дээрх зурааснууд алга болдог. Арчсаныхаа дараа тосоо 1 цаг орчим хатаах хэрэгтэй бөгөөд хэрэв арилаагүй байвал дээрх үйлдлээ дахин давтаарай.
10
Илгэн бүрээс
Ийм материалтай эд зүйлийг өвөрмөц маягаар буюу архи шингээсэн цагаан спонжоор арчина. Харин хатсаных нь дараа сойздож цэвэрлэдэг ажээ.
11
Арьсан цүнх
Арьсан цүнхийг шинэ мэт болгоход ердөө л нойтон алчуураар арчихад хангалттай. Тун амархан байгаа биз?
12
Сэвсгэр гар нүүрний алчуур
Алчуураа дахин хөвсийлгөмөөр байвал угаасныхаа дараа давстай усаар зайлаарай. Түүнээс гадна гадаа агаарт хатаавал удтал шинээрээ байдаг ажээ.