1
Ногоон цай уух
Уур бухимдал төрж, стресс ихэссэн үед нэг аяга халуун ногоон цай уугаад үзээрэй. Ногоон цай нь тайвшруулах үйлчилгээтэй байдаг тул таны алжаал ядаргааг тайлж, аз жаргалыг мэдрүүлэх нь гарцаагүй юм.
2
Шоколад идэх
Шоколад нь сэргээх, эрч хүч бэлэглэх гэхчилэн олон давуу талтай гэдгийг та хэлүүлэлтгүй сайн мэдэх биз ээ. Тиймээс ядарсан үедээ бага зэрэг шоколад идэхэд гэмгүй. Энэ нь таны асуудлыг мартуулж, амрах боломжийг олгох болно.
3
Зөгийн балтай ус уух
Нэг халбага зөгийн балыг бүлээн усанд хутган найруулж уугаарай. Энэ нь стрессийн гормони болох кортизолыг бууруулах шидтэй юм.
4
Бохь зажилах
Бохь зажилснаар ой тогтоолт сайжруулж, хоолны дуршил багасгахаас гадна стресс, ядаргаанаас ангижруулдаг байна.
5
Амттан идэх
Ажил үйлс тань бүтэхгүй стрессдээд байвал амттан идэж, сэтгэлээ тайтгаруулаарай. Ингэснээр таны сэтгэл санаа сэргэх ач тустай болохыг судлаачид баталсан юм.
6
Бясалгах
Бясалгал хийх нь сэтгэл санааг сайхан болгож илүү эрч хүчтэй амар тайван байхад тусалдаг. Үүнийг хийж сурснаар та бухимдал, тавгүйтэл зэргээс хялбархан салах боломжтой юм.
7
Дуг хийх
Хоол идсэний дараа хичээлээ давтах үед залхуу хүрч, гэнэт нойр маш ихээр хүрэх тохиолдол байдаг. Тэр үед өөрийгөө хүчилж, стрессдэхийн оронд хэдхэн минут дуг хийж биеэ амрааж байгаарай. Энэ нь танд илүү их эрч хүчийг өгөх болно.
8
Гүнзгий амьсгал ав
Зарим үед зүгээр л дургүй хүрч, хэнд ч хамаагүй уураа гаргахыг хүсдэг. Хэрэв танд ч мөн адил ийм зүйл тохиолдвол юу ч бодолгүй гүнзгий амьсгаа аваарай.
9
Суниах
Хэт их ажиллаж, ядарснаасаа болж бухимдаж байгаа бол босч хөдөлж, сэтгэлээ сэргэтэл суниагаарай.
10
Тоо тоолох
Уураа барьж дийлэхгүй, сэтгэл дотор тань давчдаад хэцүү байвал тоо тоолоод үзээрэй. Энэ нь таныг тайвшруулж, хэвийн байдалд ороход тань туслана.
11
Нүдээ аних
Зарим тохиолдолд зүгээр л нүдээ аниж, бүхнийг мартах төдийд л сэтгэл сэргэдэг гэдгийг та мэдэх үү?
12
Гоё сайхан зүйлс төсөөлөн бодох
Таныг хормын дотор стрессгүй, аз жаргалтай болгох зүйл бол хамгийн сайхан мөрөөдлөө дотроо төсөөлж бодох юм. Энэ нь сэтгэл санааг сэргээж, нүүрэнд өөрийн эрхгүй инээмсэглэл тодруулдаг байна.
13
Биеэ барьж, массаж хийх
Мөрөө барьж, толгойгоо эргүүлэх гэхчилэн ядаргаа тайлах дасгал хийх нь стрессийг үгүй хийх үндэс болдог.
14
Бөмбөг дээр хөлөөрөө гишгэх
Хатуу бөмбөг дээр хөлөөрөө гишгэснээр хамаг бухимдал тайлагдаж, бие амардаг гэнэ. Та ч бас энэ аргыг туршаад үзээрэй.
15
Стресс тайлагч бөмбөг
Хэрэв та эдгээр хялбар аргуудыг туршаад стрессээс ангижирч чадахгүй бол энэхүү бөмбөгийг авахыг зөвлөе. Учир нь уур бухимдлаа энэ бөмбөгөнд гаргаж болох ажээ.
16
Хүйтэн усаар гараа угаах
Хэрэв бухимдаад, давчдаад хэцүү байвал гараа хүйтэн усаар угааж сэргэхийг хичээгээрэй. Бүр болохгүй бол цээжээ хүйтэн усаар норгож бас болно.
17
Нарнаас эрч хүч авах
Ажилдаа, гэртээ хаана ч байсан бухимдаад, стрессдэхэд хүрээд байвал гадаа гарч, нарны тусгалаас эрч хүч авахыг танд зөвлөж байна.
18
Цонхоор ширтэх
Бухимдаж байгаа зүйлсээсээ түр холдож, гадаа болж байгаа зүйлс, хүмүүсийн амьдралыг ажиглаад үзээрэй. Магадгүй сэтгэл санаа тань дээрдэж болох юм.
19
Ганцаараа байх
Хэрвээ гэр бүл, ажлын хүмүүс тань стрессдүүлээд байвал хэсэг хугацаанд ганцаараа байх тайван газрыг ол. Ингэснээр хүнд асуудлаас хэсэгхэн ч атугай хөндийрөх болно. Харин эргэж ирээд ойр дотны хүмүүстэйгээ тайван ярилцах хэрэгтэй юм шүү.
20
Дуу хөгжим сонсох
Өөрт таалагдсан сайхан дуу сонсоход тэр дороо сэтгэл сэргэдэг шүү дээ. Энэ нь стресс бий болгогч кортизол гормонийг үгүй хийдэгтэй салшгүй холбоотой юм.
21
Үгийн сүлжээ бөглөх
Стресс тайлах шалгарсан аргуудын нэг бол яах аргагүй үгийн сүлжээ бөглөх юм. Өөр зүйлсд анхаарлаа төвлөрүүлэх нь асуудлыг шийдэх хамгийн шилдэг арга юмсанж.
22
Бүжиглэх
Бүхнийг умартаж, бүжиглэх хамгийн сайхан байдаг гэдэгтэй маргах хүн үгүй болов уу. Бусдад ямар харагдах, юу гэж хэлэхээс хамааралгүй зүгээр л өөртөө итгэл төгс бүжиглээрэй.
23
Амралтаа төлөвлө
Цэнгэг агаар, тайван амгалан байдал, хараа булаам байгаль гээд байгалийн сайханд очиж, амрах юутай сайхан. Харин энэ бүхнийг эртнээс төлөвлөх нь бухимдлаа дарах үндэс болдог.
24
Гэрийн тэжээмэл амьтнаа эрхлүүлэх
Хүн өөрийн дуртай зүйлээ хийхдээ хамгийн аз жаргалтай, эрх чөлөөтэй, амар амгалан байж чаддаг билээ. Иймд та өхөөрдөм хөөрхөн амьтнаа эрхлүүлж, дуртай цуврал киногоо үзэж, стрессийг мартаарай.