Зүрхний шигдээс буюу "Миокардын инфракт" нь зүрхний булчинг тэжээх артерийн судас ямар нэгэн шалтгаанаар бөглөрснөөс зүрх цусан хангамжаар дутагдан үхжихийг хэлнэ. Харин сүүлийн жилүүдэд зүрхний шигдээс өвчин залуужиж, 30 эргэм насны залууст илрэх болсон нь харамсалтай. Та энэхүү өвчний шинж тэмдгийг мэдэж аван, өөрт илэрсэн тохиолдолд яаралтай эмнэлэгт хандаж, эмчилгээ хийлгэж чадвал бүрэн эдгэрэх боломжтой юм. Ингээд хамтдаа зүрхний шигдээстэй болж байгаагаа мэдэж болох шинж тэмдгүүдтэй танилцъя.
1
Ядрах
Зүрхний цусан хангамж багасах тусам ядарч, толгой эргэж эхэлдэг. Зүрхний шигдээс бол гэнэтийн өвчин биш бөгөөд эртнээс таны биед шинж тэмдэг илэрч, өөртөө анхаарал хандуулахыг танд зөвлөж байдаг. Ямар ч шалтгаангүй үргэлж ядрах нь таны зүрхтэй шууд холбоотой юм шүү.
2
Амьсгал давхцах
Жоохон яваад л амьсгал давхцаж, амьсгаадах нь зүрхний үйл ажиллагаа муудаж, шигдээс болоход нэг алхам ойртсоныг илтгэнэ. Сүүлдээ энэ байдал хүндэрч, алхаж, гишгэхэд хүртэл төвөгтэй болж ирдэг байна. Хэрэв танд тус шинж тэмдэг илрэх юм бол яаралтай эмчид хандахыг зөвлөе.
3
Сульдах
Байнга бие тань сульдаж, босоход ч хэцүү болж байна уу? Ямар ч шалтгаангүй сульдах нь бие эрхтэн эрүүл бус байгааг илтгэх бөгөөд зүрхний шигдээсийн шинж тэмдэг байхыг үгүйсгэхгүй. Биеийн булчингууд суларч, хамаг эрч хүчийг үгүй хийх нь зүрхэнд хангалттай хэмжээний цус очихгүй, дутагдаж байгаагийн илрэл юмсанж.
4
Хүйтэн хөлс гоожих
Цусны эргэлт удааширч, тархинд хангалттай хэмжээний цус очоогүйн улмаас толгой өвдөж, хүйтэн хөлс цуварч эхэлдэг. Үүнийг хэрхэвч тоолгүй орхиж, өвчин намдаах эм уугаад өнгөрч болохгүй. Урт удаан, аз жаргалтай амьдарлын үндэс болсон эрүүл мэндээ хадгалахын тулд ямагт анхааралтай байж, үзлэг шинжилгээнд хамрагдаж байх хэрэгтэй.
5
Цээжээр өвдөх
Цээжээр өвдөх нь зүрхний шигдээсийн гол шинж тэмдэг юм. Өвчин зөвхөн биеийн тань нэг хэсэгт мэдрэгдэх эсвэл цээжнээс гар, мөр, хүзүү, шүд, эрүү, гэдэс орчим нуруу руу шилжиж өвдөнө. Ихэнхдээ 20-иос илүү минут үргэлжлэх бөгөөд энэ тохиолдолд тайван амраад нитроглицерин уух хэрэгтэй. Гэхдээ энэ эм нь зүрхний шигдээсийн өвчлөлийг бүрэн намдаадаггүй. Өвчин түр намжих боловч дахин эхэлж болзошгүй аж.
6
Ханиад хүрч, халуурна
Биеийн дархлаа суларч, ханиад томуу тусах бөгөөд энэ нь эдгэрэх гэж уддаг аж. Хичнээн эм ууж, эмчлэх гэж оролдсон ч үр дүнгээ муу үзүүлж байвал эмнэлэгт хандсан нь дээр юм шүү.
Ингээд та бүхэндээ зүрхний шигдээсээс сэргийлэх арга замуудыг танилцуулъя:
- Цусны даралт, цусан дахь сахарын хэмжээ, хлостериныг хянах
- Тамхи татахгүй байх
- Өдөрт 1-2 хундага архи эсвэл дарс уух. Архийг зохистой хэмжээгээр уух нь зүрх судасны өвчний эрсдлийг бууруулдаг. Гэхдээ их хэмжээгээр уух нь сайнаасаа илүү муу нөлөөтэй.
- Жимс ногоогоор баялаг өөх, тос багатай хоол хүнс идэх, амьтны гаралтай өөх тосыг багасгах
- 7 хоногт 2 удаа загасны мах идэх. Шарсан загаснаас жигнэсэн, ил галд шарсан загас илүү сайн.
- Өдөр тутамдаа эсвэл 7 хоногт хэд хэдэн удаа дасгал хөдөлгөөн хийх.
- Илүүдэл жинтэй бол жингээ хасаарай