Чанасан өндөг ашиглан хурдан турах 14 хоногийн дэглэм

Эмэгтэй хүн бүрийн туйлын хүсэл бол мэдээж гоолиг сайхан бие галбиртай болох байдаг. Харин жингээ хасах, турах асуудал тухайн хүнээс чамгүй их хөдөлмөр, тэвчээрийг шаарддаг юм. Дасгал хийж хөлсөө урсгана, хоолоо сойж ходоодоо гомдооно. Харин өнөөдөр бид та бүхэндээ 14 хоногийн турш чанасан өндөг идэж, жингээ хасах гайхалтай дэглэмийг танилцуулахаар бэлтгэлээ.

Чанасан өндөг ашиглан хурдан турах 14 хоногийн дэглэм

1 Хэрхэн дэглэм барих вэ?

Мэдээж энэхүү дэглэмийн хамгийн чухал, гол зүйл бол өндөг юм. Гэхдээ чанасан өндөг. Та 14 хоногийн турш өндөг идэх бөгөөд өдөрт 10 стакан ус уух хэрэгтэй. Үүнээс гадна өдөрт 30 минут дасгал хийж байхаа мартаж болохгүй билээ. Энэхүү дэглэмийг мөрдөхийн тулд мартаж болохгүй хэдэн дүрэм бий:

  • Түргэн хоол идэж болохгүй
  • Чихрийн агууламж ихтэй зүйлс, согтууруулах ундаа ууж болохгүй
  • Давс, чихрийн хэмжээгээ хянах

Хэрхэн дэглэм барих вэ?

2 Өндөг ямар ач тустай вэ?

Өндөгөнд агуулагдах биотон хэмээх бодис нь бие дэх калорийг шатааж, түргэн хугацаанд турах нөхцлийг бүрдүүлдэг аж. Үүнээс гадна чанасан өндөг нь их хэмжээний уураг агуулах атлаа илчлэг багатай төдийгүй өл даадаг гэх шинж чанарууд нь турах дэглэмд төгс тохирдог юм. Харин тосонд хуурч шарах, майонез зэрэгтэй хольж идвэл эсрэгээрээ таныг таргалуулах тул үргэлж чанаж идээрэй. Ингээд танд тураах хоолны дэглэмийг танилцуулъя. 

Өндөг ямар ач тустай вэ?

3 Эхний долоо хоног

Даваа гараг:

  • Өглөөний цай: 2 ширхэг чанасан өндөг, 1 ширхэг жүрж
  • Өдрийн цай: 2 зүсэм амтат төмс, 2 алим
  • Оройн хоол: Тахиан махтай хоол, ногооны салат

Мягмар гараг:

  • Өглөөний цай: 2 ширхэг чанасан өндөг, 1 ширхэг жүрж
  • Өдрийн цай: Тахианы мах, ногоотой салат
  • Оройн хоол: Ногооны салат, 1 ширхэг жүрж, 2 ширхэг чанасан өндөг

Лхагва гараг:

  • Өглөөний цай: 2 ширхэг чанасан өндөг, 1 ширхэг жүрж
  • Өдрийн цай: 1 зүсэм амтат төмс, 1 ширхэг улаан лооль, баяслаг
  • Оройн хоол: Тахианы мах, ногооны салат

Пүрэв гараг:

  • Өглөөний цай: 2 ширхэг чанасан өндөг, 1 ширхэг жүрж
  • Өдрийн цай: Төрөл бүрийн жимс
  • Оройн хоол: Жигнэсэн тахиан мах, салат

Эхний долоо хоног

Баасан гараг:

  • Өглөөний цай: 2 ширхэг чанасан өндөг, 1 ширхэг жүрж
  • Өдрийн цай: Жигнэсэн ногоо, 2 ширхэг чанасан өндөг
  • Оройн хоол: Гриллдэж шарсан загас, салат

Бямба гараг:

  • Өглөөний цай: 2 ширхэг чанасан өндөг, 1 ширхэг жүрж
  • Өдрийн цай: Төрөл бүрийн жимс
  • Оройн хоол: Тахианы мах, жигнэсэн ногоо

Ням гараг:

  • Өглөөний цай: 2 ширхэг чанасан өндөг, 1 ширхэг жүрж
  • Өдрийн цай: Улаан лоолийн салат, жингэсэн ногоо, тахианы мах
  • Оройн хоол: Тахианы махтай шөл

4 Хоёр дахь долоо хоног

Даваа гараг:

  • Өглөөний цай: 2 ширхэг чанасан өндөг, 1 ширхэг жүрж
  • Өдрийн цай: Салат, тахианы мах
  • Оройн хоол: 1 ширхэг жүрж, салат, 2 ширхэг чанасан өндөг

Мягмар гараг:

  • Өглөөний цай: 2 ширхэг чанасан өндөг, 1 ширхэг жүрж
  • Өдрийн цай: 2 ширхэг чанасан өндөг, жигнэсэн ногоо
  • Оройн хоол: Гриллдэж шарсан загас, салат

Лхагва гараг:

  • Өглөөний цай: 2 ширхэг чанасан өндөг, 1 ширхэг жүрж
  • Өдрийн цай: Тахианы мах, ногооны салат
  • Оройн хоол: 1 ширхэг жүрж, ногооны салат, 2 ширхэг чанасан өндөг

Пүрэв гараг:

  • Өглөөний цай: 2 ширхэг чанасан өндөг, 1 ширхэг жүрж
  • Өдрийн цай: Жигнэсэн ногоо, 2 ширхэг чанасан өндөг
  • Оройн хоол: Тахианы махтай шөл

Хоёр дахь долоо хоног

Баасан гараг:

  • Өглөөний цай: 2 ширхэг чанасан өндөг, 1 ширхэг жүрж
  • Өдрийн цай: Тахианы махтай салат
  • Оройн хоол: Ногооны салат, 2 ширхэг чанасан өндөг

Бямба гараг:

  • Өглөөний цай: 2 ширхэг чанасан өндөг, 1 ширхэг жүрж
  • Өдрийн цай: Тахианы мах, жигнэсэн ногоо
  • Оройн хоол: Төрөл бүрийн жимс

Ням гараг:

  • Өглөөний цай: 2 ширхэг чанасан өндөг, 1 ширхэг жүрж
  • Өдрийн цай: Ногооны салат
  • Оройн хоол: Тахианы махтай шөл

5 Өндөг чанах

Өндгийг чанахдаа буцалж байгаа усанд 10 орчим минут болгосны дараа гаргах хэрэгтэй. Хэт их чанагдсан өндөгний чанар муудаж, шар нь цагаан өнгөтэй харагддаг юм. Мөн өндгөө чанахдаа нэг халбага давс хийснээр өндөгийг хальслахад хялбар байх болно.  

Өндөг чанах

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()