Хүүхдэд зориулсан гайхалтай бүтээлүүд

Хүүхэд гэдэг бурхнаас илгээсэн хамгийн том бэлэг билээ. Аз жаргал, баяр хөөрийг бэлэглэгч алдрай бяцхан үрсээ эрүүл, аюулгүй байлгах нь эцэг эхийн эрхэм үүрэг юм. Гэхдээ хүүхэд өсгөж, хүн болгоно гэдэг тийм ч амар хялбар зүйл биш тул ээж аавуудын ажлыг хөнгөвчлөх гайхалтай бүтээлүүд эрэлт ихтэй байдаг аж. Иймд та бүхэндээ хүүхдэд зориулсан өвөрмөц бүтээлүүдийг танилцуулъя.

Хүүхдэд зориулсан гайхалтай бүтээлүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Гэрэлт бөмбөг

Хүүхэд тань орой унтахдаа айж, гэрлээ асаалттай орхихыг хүсч байна уу? Тэгвэл энэхүү гэрэл танд хэрэг болох нь гарцаагүй. Энэ нь харанхуйг гэрэлтүүлж, хүүхдийн айдсыг үргээх төдийгүй эрүүл мэндэд нь хохирол учруулахгүй гэдгээрээ давуу талтай. 

Гэрэлт бөмбөг

2 Ухаалаг дэвсгэр

Энэхүү дэвсгэр дээр хүүхдийг хэвтүүлснээр түүний жин, өндөр, хоолны төлөвлөгөө гэхчлэн бүх зүйлсийг мэдэх боломжтой. Хамгийн гол нь ухаалаг гар утсаа матрасстайгаа холбож, зориулалтын аппликейшнийг татаж авах шаардлагатай юм. 

Ухаалаг дэвсгэр

3 Авсаархан хүүхдийн тэрэг

Хүүхдийн тэргийг зөөх үргэлж хэцүү асуудал байсаар ирсэн. Харин тус тэргийг гар цүнхэнд багтахуйц жижиг хэмжээтэй болгох боломжтой аж. 

Авсаархан хүүхдийн тэрэг

4 Хүүхдийн уйлах чимээг орчуулах

Хүүхдийн уйлах чимээг орчуулж, өлссөн, өвдсөн, цангасан, живх солих хэрэгтэй болсон зэргийг ялгаж хэлдэг аппликейшн байдгыг та мэдэх үү? 

Хүүхдийн уйлах чимээг орчуулах

5 Халдаг угж

Энэ нь тог, цахилгаан шаардахгүйгээр өөрийгөө халааж, хүүхдэд бүлээн, халуун гэх сонголттойгоор уух зүйлсийг санал болгодог юм. 

Халдаг угж

6 Аюулгүйн зүүлт

Хүүхдээ төөрөх, алга болох вий хэмээн эцэг эх бүр айж явдаг. Харин энэхүү зүүлтийг хөл, гаранд нь зүүснээр байршлыг нь тогтоох боломжтой. 

Аюулгүйн зүүлт

7 Биеийн халуун хэмжигч

Биеийн халуун хэмжигчийг хүүхдийн биед нааж, тусгай аппликейшнийг утсандаа суулгах хэрэгтэй. Ингэснээр эцэг эхчүүд хүүхдийнхээ биеийн халууныг цаг тутамд мэдэж байх юм. 

Биеийн халуун хэмжигч

8 Ухаалаг шүдний сойз

Шүдээ хэрхэн угааж байгааг ухаалаг утасны тусламжтайгаар харж, дутуу угаах, буруу угаах зэргээс сэргийлэх аж. 

Ухаалаг шүдний сойз

9 Өвдгөвч

Энэ нь мөлхөж эхэлж байгаа бяцхан үрсэд хамгийн их хэрэг болох бүтээгдэхүүн юм. 

Өвдгөвч

10 Хөгжилтэй тавагнууд

Хоол идэх дургүй хүүхдүүдэд хөгжилтэй тавгийг авч өгснөөр асуудлыг шийдвэрлэж болно. Тэдэнд эдгээр тавагнууд таалагдах нь гарцаагүй. 

Хөгжилтэй тавагнууд

11 Халбагатай сав

Хүүхдийнхээ идэх дуртай зутан, каш, сок зэргийг саванд хийгээд бага зэрэг шахаж, халбагаар нь хооллоно. 

Халбагатай сав

12 Соосго болон хаздаг тоглоом нэг дор

Соосго болон хаздаг тоглоомыг нэг болгож шийдсэн нь олон ээжүүдэд таалагдаж байгаа юм. 

Соосго болон хаздаг тоглоом нэг дор

13 Сонирхолтой проектор

Хүүхдийг унтахад тус болох энэхүү проектор нь таазан дээр гоёмсог зүйлсийг дүрсэлж, өөрөөсөө уянгалаг чимээ гаргадаг аж.  

Сонирхолтой проектор

14 Хөгжилтэй хооллох хэрэгслүүд

Хоол идэх дургүй хүүхдүүдэд энэхүү хэрэгслүүдийг авч өгөн, ашиглахад зохимжтой. 

Хөгжилтэй хооллох хэрэгслүүд

15 Хянагч хувцас

Энэхүү хувцсыг хүүхэддээ өмсүүлж унтуулснаар ээж аавууд бяцхан үрийнхээ биеийн дулаан, байрлал, амьсгалах давтамж зэргийг мэдэж авч болох юм. 

Хянагч хувцас

16 Тоглоомны сав

Та ердөө ганц л хөдөлгөөнөөр ваннд тараасан тоглоомуудыг хураах боломжтой. 

Тоглоомны сав

17 Автомат хүүхэд хөдөлгөгч

Хүүхэд хөдөлгөж саатуулахад таны гар биш энэхүү төхөөрөмж байхад хангалттай. 

Автомат хүүхэд хөдөлгөгч

Танд эдгээр бүтээлүүдээс аль нь илүү их таалагдаж байна?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()