1
Гэрэлт бөмбөг
Хүүхэд тань орой унтахдаа айж, гэрлээ асаалттай орхихыг хүсч байна уу? Тэгвэл энэхүү гэрэл танд хэрэг болох нь гарцаагүй. Энэ нь харанхуйг гэрэлтүүлж, хүүхдийн айдсыг үргээх төдийгүй эрүүл мэндэд нь хохирол учруулахгүй гэдгээрээ давуу талтай.
2
Ухаалаг дэвсгэр
Энэхүү дэвсгэр дээр хүүхдийг хэвтүүлснээр түүний жин, өндөр, хоолны төлөвлөгөө гэхчлэн бүх зүйлсийг мэдэх боломжтой. Хамгийн гол нь ухаалаг гар утсаа матрасстайгаа холбож, зориулалтын аппликейшнийг татаж авах шаардлагатай юм.
3
Авсаархан хүүхдийн тэрэг
Хүүхдийн тэргийг зөөх үргэлж хэцүү асуудал байсаар ирсэн. Харин тус тэргийг гар цүнхэнд багтахуйц жижиг хэмжээтэй болгох боломжтой аж.
4
Хүүхдийн уйлах чимээг орчуулах
Хүүхдийн уйлах чимээг орчуулж, өлссөн, өвдсөн, цангасан, живх солих хэрэгтэй болсон зэргийг ялгаж хэлдэг аппликейшн байдгыг та мэдэх үү?
5
Халдаг угж
Энэ нь тог, цахилгаан шаардахгүйгээр өөрийгөө халааж, хүүхдэд бүлээн, халуун гэх сонголттойгоор уух зүйлсийг санал болгодог юм.
6
Аюулгүйн зүүлт
Хүүхдээ төөрөх, алга болох вий хэмээн эцэг эх бүр айж явдаг. Харин энэхүү зүүлтийг хөл, гаранд нь зүүснээр байршлыг нь тогтоох боломжтой.
7
Биеийн халуун хэмжигч
Биеийн халуун хэмжигчийг хүүхдийн биед нааж, тусгай аппликейшнийг утсандаа суулгах хэрэгтэй. Ингэснээр эцэг эхчүүд хүүхдийнхээ биеийн халууныг цаг тутамд мэдэж байх юм.
8
Ухаалаг шүдний сойз
Шүдээ хэрхэн угааж байгааг ухаалаг утасны тусламжтайгаар харж, дутуу угаах, буруу угаах зэргээс сэргийлэх аж.
9
Өвдгөвч
Энэ нь мөлхөж эхэлж байгаа бяцхан үрсэд хамгийн их хэрэг болох бүтээгдэхүүн юм.
10
Хөгжилтэй тавагнууд
Хоол идэх дургүй хүүхдүүдэд хөгжилтэй тавгийг авч өгснөөр асуудлыг шийдвэрлэж болно. Тэдэнд эдгээр тавагнууд таалагдах нь гарцаагүй.
11
Халбагатай сав
Хүүхдийнхээ идэх дуртай зутан, каш, сок зэргийг саванд хийгээд бага зэрэг шахаж, халбагаар нь хооллоно.
12
Соосго болон хаздаг тоглоом нэг дор
Соосго болон хаздаг тоглоомыг нэг болгож шийдсэн нь олон ээжүүдэд таалагдаж байгаа юм.
13
Сонирхолтой проектор
Хүүхдийг унтахад тус болох энэхүү проектор нь таазан дээр гоёмсог зүйлсийг дүрсэлж, өөрөөсөө уянгалаг чимээ гаргадаг аж.
14
Хөгжилтэй хооллох хэрэгслүүд
Хоол идэх дургүй хүүхдүүдэд энэхүү хэрэгслүүдийг авч өгөн, ашиглахад зохимжтой.
15
Хянагч хувцас
Энэхүү хувцсыг хүүхэддээ өмсүүлж унтуулснаар ээж аавууд бяцхан үрийнхээ биеийн дулаан, байрлал, амьсгалах давтамж зэргийг мэдэж авч болох юм.
16
Тоглоомны сав
Та ердөө ганц л хөдөлгөөнөөр ваннд тараасан тоглоомуудыг хураах боломжтой.
17
Автомат хүүхэд хөдөлгөгч
Хүүхэд хөдөлгөж саатуулахад таны гар биш энэхүү төхөөрөмж байхад хангалттай.
Танд эдгээр бүтээлүүдээс аль нь илүү их таалагдаж байна?