“MINT” Улаанбаатар клуб уриалж байна!

2016-11-29, 09:09
3,914

"МИНТ" Улаанбаатар клубынхэн ТҮК-н ажилчдад халуун чацаргана, хоолоор үйлчилж сэтгэлийн бэлэг барьжээ Нийслэлд их хэмжээний цас орж, сүүлийн жилүүдэд тохиогоогүй нөхцөл байдал үүссэнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Су.Батболд нийслэлийн төр захиргааны болон төрийн үйлчилгээний байгууллага, хувийн хэвшил, иргэдийг цас цэвэрлэж, зам талбайн хальтиргаа гулгааг арилгах уриалга гаргасан.

“MINT” Улаанбаатар клуб уриалж байна!
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Үүнтэй холбогдуулан сайн дурын клуб, холбоод болон төрийн байгууллагын ажилтан, албан хаагч, аж ахуйн нэгж байгууллага иргэдтэй хамтарч автозам болон зам дагуу явган хүний зам, хүүхдийн тоглоомын талбайн цас мөсийг цэвэрлэж байгаа. Мөн зарим нэг нь зам талбайн цасыг цэвэрлэж буй ТҮК-ийн ажилчдад халуун хоол цайгаар үйлчилж байгаа аж.

Тодруулбал, "МИНТ" Улаанбаатар клубын хамт олон өнгөрсөн амралтийн өдөр "Барс" захаас "Хонхор" хүртлэх замын цасыг цэвэрлэж байсан 200 орчим ТҮК-н ажилчдад халуун чацаргана, хоолоор үйлчлэн сэтгэлийн бэлэг барьж нийгмийн xариуцлага xүлээжээ. Мөн тэд бусад байгууллагуудыг нийгэмдээ xариуцлагатай байxыг уриалсан байна.

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.