Ганц амьдрах насандаа заавал очиж үзэх газрууд

Бид юуны төлөө ажиллаж, хөлс хүчээ урсгаж байгаа юм бол? Сунаж унатлаа ажиллаж, олсон хэдэн төгрөгөө идэх хоол, өмсөх хувцсандаа л зарцуулж байна уу? Тийм бол өнөөдрөөс та өөрчлөгдөж, мөнгөө хуримтлуулан дэлхийн үзэсгэлэнт газруудаар аялах том зорилго тавиарай. Эдгээр газрууд нь танд асар олон зүйлсийн үүд хаалгыг нээж, нүдийг тань баясгаж, амьдралын сайн сайхан бүхнийг мэдрүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Ингээд хамтдаа ганц амьдрах насандаа заавал очиж үзэх ёстой газруудтай танилцъя.

Ганц амьдрах насандаа заавал очиж үзэх газрууд

1

Кубын Гавана (Havana) хотоор машинтай зугаалах ч сайхан байхдаа...

2

АНУ-ын үзэсгэлэнт Лас Вегас хот руу яваарай.

3

Камбожийн Анкор Ват (Angkor Wat) балгас руу авирах нь ямар ч аавын хүү, ээжийн охиноос эр зориг шаардах аж...

4

АНУ-ын Аризона (Arizona) мужийн Гранд Канионд (Grand Canyon) зочлоорой.

5

Эквадор улсын Галапагос арлуудын (Galapagos Islands) аварга том яст мэлхий, далайн арслангуудыг хараач ээ? Сэтгэл татам биш гэж үү?

6

Румын улсын Бухарест (Bucharest) хотын ойролцоох Фагарас (Fagaras) ууланд байрлах мөсөн зочид буудалд шөнийг өнгөрөөхийг хүсч л байгаа биздээ?

7

Бразилын Сальвадор (Salvador) хотын багт наадмыг үзэж сонирхоорой.

8

Израйл улсын сөнөсөн тэнгист шумбах өөрийн эрхгүй сайхан мэдрэмжийг төрүүлэх аж.

9

Италийн Наполи (Naples) хотод дэлхийн хамгийн шилдэг пицца байдаг.

10

Грекийн арлуудын нэг Санторинигаас (Santorini)  газар дундын тэнгист наран шингэхийг харах юутай их аз завшаан бэ?

11

Испанийн Билбао (Bilbao) хотын Гюгенхаймын музейн (Guggenheim Museum) гайхамшгийг бишрэн тольдоорой.

12

Голланд улсын Амстердам (Amsterdam) хотод хүмүүс улбар шар хувцас өмсөж, хатан хааны өдрийг тэмдэглэн, шөнөжингөө цэнгэх баярт та ч гэсэн оролцож болно шүү дээ.

13

Турк улсын Станбул (Istanbul) хотын хар захаар шоппинг хийгээрэй.

14

Исландын Рейжавикийн (Reykjavik) ойролцоох цэнхэр нуурын халуун усанд орж үзээрэй.

15

Колумб улсын колонийн үеийн Картагенагийн (Cartagena) гудамжаар алхах янзтай гэнэ шүү.

16

Малайзад сардин загас, өндөг, хэрчсэн сонгино, татсан махтай сэндвич бүхий өглөөний цай уухаа мартав.

17

Италийн Тиволид (Tivoli) Вилла д’Эсте цэцэрлэгээр зугаалахыг танд зөвлөж байна.

18

Энэтхэгийн Кералад (Kerala) гэр завиар зорчоорой.

19

Германы Берлин (Berlin) хотын газар доорхи шөнийн клубт нэг шөнийг бут авъя л даа.

20

Францын хана хэрмээр хүрээлэгдсэн Каркоссон (Carcassonne) хотын эртний гудамжийг сонирхоно биз ээ.

21

Багамын арлуудын Экзюмэд (Ekzume) сэлдэг гахайг харах сонин санагдах байх шүү.

22

АНУ-ын Калифорни (California) мужийн Сан-Франциско (San Francisco) хотын "Алтан хаалга" гүүрэн дээгүүр дугуйтай яваад үзээрэй.

23

Мексикийн Юкатан (Yucatan) дахь рашаанд сэлэх нь жинхэнэ кайфыг танд бэлэглэх болно.

24

АНУ-ын Миами (Miami) дахь өмнөд эргийн Арт Декогийн (Art Deco) өвөрмөц уран барилгын загварыг үзэж, алмайраарай.

25

Турк улсын Каппадокиагийн (Cappadocia) өвөрмөц газруудтай танилцаж, нүд хужирлаад аваарай.

26

Канад улсын Банф (Banff) үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн Рокис Морэйн (Rockies Moraine Lake) нуурын тусгалыг тольдон харж, байгалийн гайхамшгийг мэдэр...

27

Туркменистан улсын "Тамын хаалга" нэртэй шатаж буй Дарваза (Darwaza) хийт талбайд очиж, аюулыг биеэрээ мэдрэхийг хүсч байна уу?

28

Мальдив улсын оюу номин өнгөт усаар хүрээлэгдсэн тансаг овоохойд хоног төөрүүлж яагаад болохгүй гэж?

29

АНУ-ын Нью-Иорк (New York) хотын Бруклин (Brooklyn) дахь “Peter Lugar Steakhouse” нэртэй ресторанд аварга том стейк зооглож, зүйрлэшгүй амтыг мэдрэнэ биз ээ.

30

Энэтхэг улсын Жодпур (Jodhpur) хотын ойролцоох ”Mihir Garh” зочид буудалд махараджа шиг тухлаарай.

31

Индонезийн Тана Тоража (Tana Toraja) тосгонд зочлоно биз ээ.

32

Мозамбекийн далайн эрэгт аварга загас, халим, мантарэйтэй хамт сэлэх гайхалтай биш гэж үү?

33

Хятадын Юннань (Yunnan) мужийн цагаан будааны талбай дээгүүр нисвэл ямарав дээ?

34

Сингапур улсад цагаан сар тэмдэглэж үзвэл яах бол?

35

Боливийн давст ширгэсэн нуур болох Салар де Үюүни дээгүүр (Salar de Uyuni) алхах нь диваажинд буй мэт сэтгэгдлийг танд төрүүлэх болно.

36

Дубай дахь дэлхийн хамгийн өндөр байшин Бүрж Калифаг (Burj Khalifa) харж, мэлмий юугаа баясгаарай.

37

Африкийн Ботсванагийн (Botswana) сафарид зэрлэг амьтдыг харж, онгон байгалийг өөрийн биеэр мэдрээрэй.

38

Францын нийслэл Парис хотын ойролцоох Версаллисын (Versailles) төөрдөг цэцэрлэгт очиж, нуугдаж тоглоорой.

39

Чили улсын Валпарайсо (Valparaiso) дахь өнгөлөг чулуун байшинг сонирхохоо мартав.

40

АНУ-ын Аризонагийн (Arizona) Чонын довцог руу аялаж, гайхамшгийг мэдрээрэй.

41

Вьетнам улсын Ханой (Hanoi) хотод уламжлалт зоог барихыг санал болгоё.

42

Мексик улсын Мехико (Mexico) хотод Сочимилкогийн хөвөгч онгоцоор зорчихыг хүсэхгүй гэж үү?

43

Иордан улсын эртний чулуун хот Петрагийн (Petra) гудамжаар алхаж, эрт дээр үед очсон мэт сэтгэгдлийг өөртөө төрүүл...

44

Уро нутгийнхан уугуул иргэд амьдардаг Титикака (Titicaca) нуурын хөвөгч арлуудаар зочилж, эртний овгийн ёс заншилтай биечлэн танилц...

45

АНУ-ын Юта (Utah) мужийн баруун урд байрлах Брайс Канион (Bryce Canyon) дээрээс нар мандахыг харах шиг кайф байхгүй.

46

Испанийн Барселонд (Barcelona) Антонио Гаудигийн (Antonio Gaudi) бүтээсэн өвөрмөц Гуэллийн цэцэрлэгээр (Park Guell) хайрттайгаа зугаалаарай.

47

Энэтхэгийн Гоа (Goa) дахь үзэсгэлэнт далайн эрэг дээр амраад авахад ажлын эрч хүчээр цэнэглэгдэх болно.

48

АНУ-ын Луйзанна (Louisiana) мужийн Нью-Орлеанст (New Orleans) Марди Грас (Mardi Gras) жагсаал дээрхи өнгө бүрийн хүзүүний зүүлтийг харж нүдээ хужирла...

49

Перу улсын Хювана Пиккү (Huayna Pichhu) уулын оройд гарч,  Мачу Пичугийн (Machu Picchu) гайхамшигт үзэмжийг тольдон харах гэж хэдэн сая жуулчид энэ улсыг зорьдог. Та тэдний нэг яагаад байж болохгүй гэж?

50

Сингапурын “Marina Bay Sands” зочид буудлын дээвэр дээрхи усан санд сэлэх өвөрмөц санагдах нь ойлгомжтой.

51

Хятадын цагаан хэрэм дээгүүр алхаж, Хүннү гүрнийг хүчирхэг байсныг сэтгэлдээ төсөөлөн хараарай.

52

Италийн Чинкү Террэгийн (Cinque Terre) 5 тосгонд зочлоорой.

53

Хавайн Том арлын (Big Island) дээрхи Мауна Кий (Mauna Kea) дээр гарч оддыг ширтээрэй.

54

Францын Порт дэ Монаккод (Port de Monaco) очиж яагаад болохгүй гэж?

55

Тайландын Ко Мүүк (Koh Mook) арал дээрхи Моракт (Morakt) агуй доторхи эрэг дээр завиар зугаалахаа мартав.

56

Белиз улсын Кай Колкер (Caye Caulker) дахь ‘Lady Lizard” нэртэй газар шар айраг шимэх ч бас л сайхан мэдрэмж шүү...

57

Финлянд улсын Лапландад (Lapland) очиж, туйлын туяаны гайхамшигт үзэмжийг тольдоорой. Та алмайрах болно.

58

Чилийн эзэмшил Истер Айландын (Easter Island) нууцлаг шүтээнүүдийг хараарай.

59

Шведийн онгон байгалд нохойтой чаргаар зугаалах ч сайхан санаа шүү.

60

Африкийн Мадагаскарт (Madagascar) зочилж, хөгжилтэй лемуруудын зургийг авна биз ээ.

61

Арабын нэгдсэн Эмират улсын Абу Дабигийн (Abu Dabhi) ойролцоох элсэн манхангаар аялж, цагийг зугаатай өнгөрүүлээрэй.

62

Австралийн Усан доорхи хаалттай хадан (Great Barrier Reef) дунд шумбаж та чадах уу?

63

Японы Киото (Kyoto) хотод интоор цэцэглэх цагаар алхаарай.

64

Ирландын Дублинд (Dublin) Гэгээн Патрикийн (St. Patrick’s Day) өдрийг тэмдэглэх үед та ч бас хамт байхаа мартав.

65

Макаогийн казинод орж азаа үзэхэд болохгүй зүйл гэж үгүй. 

66

Италийн Памплон хотод зохион байгуулагддаг алдарт Сан Ферминий баярт (San Fermin Festival) оролцож үзээрэй. 

67

Египетийн Гиза (Giza) агуу пирамидыг үзэж сонирхоорой. 

68

Венесуэл улсад байрлах дэлхийн хамгийн өндөр хүрхрээ "Angel Falls"-ийг үзэхгүй бол алдас болох биз ээ. 

69

Антарктидын эргээр далайн аялал хийж, аварга том мөсөн уулнуудыг харах хэрэгтэй билээ. 

70

Алтлаг элсээр бүрхэгдсэн Өмнөд Африкын Намибиа улс нь сонин содон зүйлс ихтэй. 

71

Хятад улсын Хуаншань уулаар аялж, гайхамшгийг мэдрээрэй. 

72

Таны аялалын төлөвлөгөөнд Сири улсын "Krak des Chevaliers" цайз багтсан гэдэгт итгэлтэй байна. 

73

Франц улсад үй олноороо ургасан үзэсгэлэнт лаванда цэцэгс нь дэндүү үзэсгэлэнтэй харагдах аж. 

74

Япон улсын Токио хотод байрлах "Fugu" загасны ресторанаар зочлоорой. 

75

Испани улсын Мадрид хотод байрлах Хааны ордонг үзэж сонирхолгүй өнгөрч хэрхэвч болохгүй. 

76

Некер арлын "Caribbean Retreat" зочид буудалд амарч, мартагдашгүй үдшийг өнгөрүүлээрэй. 

77

АНУ-ын Нью Йорк хотын дээгүүр нисдэг тэргээр нисч, тольдох үнэхээр гайхалтай. 

78

Австралийн Сидней хотод Шинэ жилийн баярт зориулан дуу алдуулам үзэсгэлэнтэй галын наадам зохион байгуулдаг билээ. 

79

Канад улсын "Whistler" болон "Blekbomb" уулсыг агаараар гаталж, үзэсгэлэнт байгалийг бишрээрэй. 

80

Бразил улсын нэрийн хуудас болсон Христийн хөшөө нь заавал үзэх ёстой газруудын нэг юм. 

81

Сэвсгэр цагаан цасан дээр цанаар гулгах сайхан биз? Тэгвэл Япон улсын Нисеко цогцолборыг зориорой. 

82

Марокко улсын Маракеш хотын уламжлалт зочид буудалд байрлаж, өвөрмөц сонин содон зүйлсийг үзэж сонирхоорой. 

83

Оргилуун дарсны эх өлгий Франц улсад очиж, амтат оргилуун дарсыг ууж үзээрэй гэж зөвлөе. 

84

Адал явдлын эх орон гэгддэг Шинэ Зеланд улсын Квинстаун хотын дүүжин гүүрээр заавал гарч үзэх хэрэгтэй. 

85

Хойд Калифорни мужид байрлах аварга том модыг үзэж сонирхоорой. 

86

Аргентин улсын Барилоче хотод байрлах  "Liao Liao" тансаг зочид буудалд байрлаж, зөөлөн амттай цай ууж, зуны өнгийг ойроос тольдох хамгийн сайхан аж. 

87

ОХУ-ын Санкт-Петербург хотод очиж, гайхамшигт архетиктур бүхий барилгуудыг харж болно. 

88

Гималайн нуруунд байрлах Эверест ууланд авирч, цэвэр цэнгэг агаараар уушгиа дүүртэл амьсгалаарай. 

89

Польш улсын Краков хотоор зугаалж, цоглог хөгжмийн хэмнэлд бүжиглэх боломжтой. 

90

Завь хөлсөлж, АНУ-ын Чикаго хотын үзэсгэлэнт, өвөрмөц барилгуудыг үзэж сонирхоорой. 

91

Хараа булааж, алмайруулах энэхүү өнгөлөг цөөрөм нь АНУ-ын "Yellowstone" үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байрладаг. 

92

Зуны сүүл сар болох 8-р сард АНУ-ын Невада мужид зочилж,  "Burning Man" шоуг үзэж сонирхохыг зөвлөе. 

93

Мьянмар улсын Баган хотын дээгүүр агаарын бөмбөлгөөр нисч үзээрэй. 

94

Шотланд улсыг орхигдуулж, хажуугаар нь өнгөрч хэрхэвч болохгүй. Тэнд үзэж, харж дуусашгүй сонин содон зүйлс олон. 

95

Сөүл хот нь Өмнөд Солонгос улсын нэрийн хуудас бөгөөд Ганам дүүргийн дэлгүүрүүд нь таныг хором ч уйдаахгүй. 

96

Өмнөд Африкийн Фрэншек хотоор заавал дайрч гарахыг зөвлөе. Тэнд таныг алмайруулах зүйлс олон байгаа гэдэгт итгээрэй. 

97

Колумб улсын Богота хотын алдарт "Andres Carne de Res" цэнгээний газарт нэгэн үдшийг мартагдашгүй өнгөрүүлж болно. 

98

Австри улсын нийслэл Вень хотод аяга кофе уугаад суух шиг сайхан зүйл гэж үгүй. 

99

Чадахаар бол сансарт нисээрэй. 

100

VII зуунаас хойш Хорватыг хамгаалж байдаг Дубровник (Dubrovnik) хэрмийн хажуугаар алхах сайхан биш гэж үү?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()