Бидний буруу хийдэг зүйлс

Бидний өдөр тутмын амьдралдаа хийж хэвшсэн зүйлс яг үнэндээ буруу байх нь бий. Энд тэндээс буруу, ташаа мэдээлэл авсан, хэн нэгнээс худал зүйл сонссон гэх мэт шалтгаанаас болж, үр дүнгүй баахан зүйлс хийсээр хоног өдрийг барж байж болох юм. Аливаа зүйлсийг зөв зүйтэй аргаар ашиглахгүй бол хөрөнгө мөнгө, цаг завыг хий дэмий гарздахаас гадна эрүүл мэндэд ч сөрөг нөлөө үзүүлнэ. Иймд таны мэдлэг, боловсролд бага ч атугай хувь нэмэр оруулах үүднээс гэр ахуйн цахилгаан барааг хэрхэн зөв ашиглах аргуудыг танилцуулахаар бэлтгэлээ. 

Бидний буруу хийдэг зүйлс
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Угаалгын машин

  • Угаалгын машин ажиллаж байгаа тохиолдолд дээр нь хүнд зүйлс тавьж болохгүй.
  • Хувцсаа угаалгын машинд хийхээс өмнө халаасыг нь шалгаж байгаарай.
  • Хэрэв угаалгын машинаар хувцсаа угааж байгаа бол зориулалтын угаалгын нунтгийг хийх хэрэгтэй. 

Угаалгын машин

  • Хувцсаа угааж дууссаны дараа машинаа цэвэрлэж, онгорхой орхиж хатаагаарай.
  • Та угаалгын машиныхаа даацаас хамаарч хувцсаа тааруулж хийгээрэй. Эс бөгөөс угаалгын машин эвдрэхийг үгүйсгэхгүй.
  • Угаалгын машиныг сардаа нэг удаа бүрэн цэвэрлэхгүй бол хувцсанд бохирдол хурах, муутгах аюултай байдаг. Ингэхдээ машинаа хамгийн бага устай угаалга дээр тааруулан, дээр нь 80 гр орчим нимбэгний хүчил хийж ажиллуулаарай. Бохирдол цэвэрлэгдэж, эвгүй үнэр нь арилах болно.

2 Хөргөгч

  • Хөргөгчийг зөөж, өргөхдөө налуулж болохгүй бөгөөд болж өгвөл тэгш өргөх хэрэгтэй. Учир нь хөргөгчний тос гоожиж, дотоод эд ангийг гэмтээх магадлал өндөр байдаг юм. 

Хөргөгч

  • Хөргөгчиндөө халуун зүйл хийж огт болохгүй. Эхлээд тухайн зүйлээ хөргөсний дараа хийж хэвшээрэй.
  • Хэрвээ хөргөгчинд тань таагүй үнэр шингэж, бусад хүнсэнд ч тэрхүү үнэрийг шингээгээд байвал нимбэгийг зүсч хонуулаарай. Мөн арилахгүй толбыг содатай усаар угааж, өнгөлөн таагүй үнэрээс сэргийлдэг.

3 Будаа агшаагч

  • Та будаа агшаагчны савныхаа дотор талыг цэвэрлэхээс илүүтэй гадна талыг нь цэвэрлэж байгаарай.
  • Саваа угаасны дараа сайтар хатааж, будаа агшаагчиндаа байршуулах хэрэгтэй. 

Будаа агшаагч

  • Будаа агшаагчны савыг төмөр угаалтуураар угааж болохгүй. Энэ нь савны дотор пааланг гэмтээж, хоолыг түлэх шалтгаан болдог. 
  • Ямар бүтээгдэхүүн агшааж, чанаж байгаагаас хамаарч цагийг тааруулахаа мартуузай. 

4 Аяга таваг угаагч

  • Аяга тавгаа хатаахдаа үргэлж доош нь харуулж тавиарай.
  • Аяга таваг угаагчиндаа сав, суулгаа хийхээсээ өмнө хоолны үлдэгдэл байгаа эсэхийг шалгаж үзээрэй.
  • Шинээр аяга, таваг худалдаж аваад үүнийгээ угаагчинд хийх гэж байгаа бол үнэ наасан шошго, үйлдвэрийн наалт зэргийг нь салгах хэрэгтэй. 

Аяга таваг угаагч

  • Зориулалтын аяга таваг угаагч сонгож хэрэглээрэй. 
  • Хүмүүс гэрээ цэвэрлэхдээ аяга таваг угаагчийг ихэнхдээ алгасдаг. Та долоо хоногт нэг удаа аяга таваг угаагчаа цэвэрлэж байх ёстой юм шүү. Ингэхдээ угаагчаа хөөсрүүлж, дотор хэсгийг нь сайтар цэвэрлээрэй. 

5 Богино долгионы зуух

  • Хэрвээ та хөнгөн жинтэй хоол хүнсийг богино долгионы зууханд хийж халаах гэж байгаа бол хажууд нь аяга ус хийж тавиарай. Ингэснээр хоол тань бүхэлдээ сайтар халах болно. 
  • Богино долгионы зуухыг хоосон ажиллуулж хэрхэвч болохгүй. 
  • Хэт хүнд жинтэй зүйлсийг богино долгионы зууханд халаахаас татгалзаарай. 

Богино долгионы зуух

  • Шаазан савыг богино долгионы зууханд хийж халаах гэсний хэрэггүй. Үүний оронд зориулалтын савыг ашиглаарай.
  • Аливаа зүйлсийг хэт их халаах нь аюултай тул үргэлж анхаарал болгоомжтой байх хэрэгтэй юм. 

6 Талх шарагч

  • Талх шарагчийг устай ойр байлгаж огтхон ч болохгүй. Үүнээс гадна чийгтэй гараар ч хүрч болохгүй аж.
  • Хэрэв та өдөр бүр талх шарагч ашигладаг бол долоо хоногт нэг удаа цэвэрлэж байх шаардлагатай. 
  • Талх шарагчинд зөвхөн энгийн талхыг шарах боломжтой. Бусад төрлийн кремтэй, тостой, хавчуургатай талхыг хэрхэвч талх шарагчинд хийж болохгүй билээ. 

Талх шарагч

7 Блендэр

  • Блендэрийг хэт халааж болохгүй. Хэрэв ашиглаж байхад хэт халвал хөргөж байгаад хэрэглээрэй.
  • Төхөөрөмжийг усаар угааж болохгүй бөгөөд үүний оронд зөөлөн алчуураар арчиж цэвэрлэнэ.
  • Ашиглаагүй нөхцөлд блендэрээ унтрааж байгаарай. 

Блендэр

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()