Дэндүү царайлгаасаа болж эх орноосоо хөөгдсөн залуу одоо хэрхэн амьдарч байна вэ?

2013 онд Омар Боркан Аль-Гала (Omar Borkan Al-Gala) хэмээх залуу тун өвөрмөц шалтгааны улмаас эх орон болох Саудын Арабаас хөөгджээ. Түүнийг орон нутгийн удирдлагууд дэндүү царайлаг гэсэн үндэслэлээр албадан гаргасан бөгөөд тэрбээр одоо Канад улсад аж төрж байгаа аж.

Дэндүү царайлгаасаа болж эх орноосоо хөөгдсөн залуу одоо хэрхэн амьдарч байна вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Омар Борканы хэлж байгаагаар тэрбээр ганцаараа биш, өөр 2 залуугийн хамтаар эх орноосоо хөөгдсөн байна. Тэдгээр 3 залууг Саудын Арабын эрх баригчид дэндүү царайлаг учраас Араб эмэгтэйчүүдийн толгойг эргүүлж, ёс бус зүйл хийлгэж магадгүй гэсэн үндэслэлээр хөөсөн гэнэ.

Гэхдээ Омар Боркан энэ бүх хугацаанд зовлон бараг үзээгүй. Харин өөрийн өвөрмөц нөхцөл байдлыг ашиглан нэрд гарсан төдийгүй өдгөө загвар өмсөгч болон гэрэл зурагчнаар ажиллаж байгаа юм.

Тэрбээр инстаграм дээр 1.1 сая дагагчтай болсон бөгөөд загвар, зар сурталчилгааны агентлагуудын санал маш олноор ирдэг гэнэ.

Эх орноосоо хөөгдсөнөөс хэдхэн жилийн дараа 10 саяын орлого олоод байгаа Омар өдгөө шинэ гэр бүлийн хамт аз жаргалтай, эрх чөлөөтэй амьдарч байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()