1
Даргаасаа нууцлах зүйл
Ихэнхи захирлууд таныг компьютер дээрээ хувийн цахим захидлаа шалгаж, фэйсбүүк, твиттер дээрээ юм бичих, эх үрсийн баяраар ээждээ цэцэг хайх зэргийг тоохгүй. Гэхдээ л энэ нь та компьютрийнхээ хаан нь гэсэн үг биш. Мэдээж порно үзэх хориотой. Мөн ажил хайж, тохиромжгүй зүйлс бичих зэрэг даргыгаа айлгах юм хийгээд хэрэггүй л болов уу. Компанийн чинь IT хэлтэс компьютер дээрээ хийж байгаа бүхнийг чинь, бүр гэртээ байсан ч харах боломжтой байдаг юм шүү.
2
Гомдоллох
Та найз нөхөд, гэр бүлийнхэндээ ажлын бус цагаар гомдоллож болно. Гэхдээ ажил дээрээ гомдолловол ирээдүйгээ алж байна л гэсэн үг. Ерөөсөө гомдоллож болохгүй гэсэн үг биш хэдий ч, гомдоллохдоо хүрвэл хамт олонтойгоо үйл хэргээр засч залруулж болох зүйл байх хэрэгтэй юм. Шалтгаангүй гомдоллох нь таныг чадваргүй харагдуулах болно.
3
Чалчих
Мэдээж хамт олонтойгоо найрсаг байхыг хүсэлгүй л яах вэ. Гэхдээ хувийн харилцаа, гэр бүлийн асуудал, биеийн байдлынхаа талаар нэг бүрчлэн дэлгээд байх хэрэггүй л болов уу. Тэглээ гээд хаалттай ном шиг байх албагүй боловч хяналтаа алдахгүй байхыг хичээгээрэй. Өөрөөр хэлбэл салах гэж байгаагаа ажлынхандаа хэлж болох ч, салах гэж байгаа хүнийхээ болохгүй байгаа зүйлүүдийг нь тоочих хэрэггүй гэсэн үг юм. Хувь, хувьсгалаа заагтай байлгах нь зүйтэй.
4
Даргынхаа анхааруулгыг үл ойшоох
Дарга чинь цагтаа ир гэсэн бол цагтаа л ирэх хэрэгтэй. Зан харьцаагаа засах хэрэгтэй гэсэн бол мөн л засах хэрэгтэй. Дараагийн ажлаа эхлэхээсээ өмнө урдах ажлаа сайн хийгээрэй гэж хэлсэн бол хэлснээр л хийх хэрэгтэй. Дарга чинь үнэнээсээ хэлж байгаа юм. Даргынхаа анхааруулгыг тоохгүй бол ажил төрөл чинь дээсэн дөрөөн дээр очно гэсэн үг юм шүү.
5
Дандаа зөвшөөрөх
Даргад тань робот бус таны мэдлэг, чадвар, боловсрол хэрэгтэй учраас таныг ажилд авсан. Тиймээс та өөрийн санаа бодлыг илэрхийлж байх нь зүйтэй. Та өөрийн бодлыг хэлсний дараа дарга тань өөрийнхөөрөө хиймээр байвал та түүгээр нь л хийж орхи. Хамгийн гол нь үргэлж санаачлагатай байх хэрэгтэй юм.
6
Хууль бус зүйл хийх
Ийм зүйлийг заавал анхааруулах шаардлагагүй хэдий ч олон хүн ул суурьтай бодолгүй хууль зөрчиж орхидог. Хүн болгон л болохгүйг нь мэдсээр байж хурд хэтрүүлдэгтай адил. Гэхдээ ажлынхаа машиныг барьж явахдаа хэрхэвч хурд хэтрүүлж болохгүй. Ажлын цаг дуусаагүй байхад гарч явах ёсгүй. Болохгүй гэсэн зүйлсийг хийж болохгүй л гэсэн үг. Архи битгий уу. Өдөр тутмын үүргээ сайн биелүүл. Хуулиа дага.
7
Ёс зүйтэй бай
Битгий худлаа ярь. Ажлынхаа хүнтэй явалдах хэрэггүй. Тухайн үедээ хөгжилтэй мэт санагдаж болно л доо. Гэхдээ ажилд тань шууд нөлөөлөхгүй ч, таны талаар сэтгэгдлийг доош нь навс унагаж орхидог юм.
8
Найзуудаа санал болгох
Олон байгууллага хүн хүчээ сэлбэдэг шүү дээ. Хэрэв та тэр ажилд нь тохирох хүн мэддэг бол тэр хүнээ санал болгох нь зүйтэй. Таны санал болгосон хүн ажилд орчихвол та нэмэлт урамшуулал авна. Мэдээж гайхалтай. Гэхдээ найзыгаа санал болгох хэрэггүй. Таны авах нэмэлт шагнал бус, таны найз ажилд орж байгаа нь бус, хамгийн гол зүйл нь таны нэр хүнд гэдгийг хэзээ ч бүү мартаарай. Найз тань ажилдаа муу бол бодитоор харж, найзыгаа санал болгохгүй байсан нь дээр.
9
Ажил дээрээ өвчтэй очих хэрэггүй
Та өвдсөн үедээ чөлөө авч, ажилдаа очих хэрэггүй. Өвчтэй учраас та үр бүтээлтэй ажиллаж чадахгүй, бас бусдадаа ч халдаах аюултай. Тэгвэл тэдний бүтээмж ч бас доошлох болно шүү дээ. Ажлаа заавал хийх ёстой юм бол та гэрээсээ ажиллаж болох юм.
10
Уурлах
Та хамгийн ядаргаатай, стресстэй ажил хийдэг байж болно. Гэхдээ л уур бухимдлаа ил гаргаж, ажлын байран дээрээ хяналтаа алдах хэрэггүй. Хашхирч, орилж, хана балбаж болохгүй. Хүнд гар хүрч бүр хэрхэвч болохгүй. Хүн цохьчихвол хуулийн хариуцлага хүлээж, шоронд орж ч мэднэ шүү дээ. Хариу хэлэхээсээ өмнө 10 хүртэл тоолж, ямагт уураа барихыг хичээж байгаарай.