“Том Жерри” хүүхэлдэйн киноноос сурч болох амьдралын үнэн

Инээд хөөр, баяр баяслыг бэлэглэгч "Tom and Jerry" хүүхэлдэйн киног үзэж байгаагүй хүн гэж ганц ч үгүй гэдэгтэй мөрийцөхөд ч бэлэн байна. Өхөөрдөм хөөрхөн муур, хулганы хөгжилтэй тэмцэл, найз нөхөрлөл, адал явдлыг өгүүлэх энэхүү киноноос сурч авах зүйлс дэндүү олон байх аж. Ингээд хамтдаа "Tom and Jerry" киноноос сурч авч болох зүйлстэй танилцъя. 

“Том Жерри” хүүхэлдэйн киноноос сурч болох амьдралын үнэн
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Бид хамгийн хайртай хүнтэйгээ л муудалцдаг

Том, Жерри хоёр үргэлж тэмцэлдэж, нэгнээ чадах гэж оролдох боловч дотроо бие биенээ хайрлаж байдаг. Үүнээс харахад хүмүүс өөрийн хамгийн хайртай хүнтэйгээ л юу ч бодолгүй өөрийнхөөрөө харилцаж, нэг мэдэхэд гомдоож орхидог. Мөн дотны хүндээ л хамгийн ихээр гомдож, тэр хэрээрээ үзэн ядахад хүрдэг билээ. 

Бид хамгийн хайртай хүнтэйгээ л муудалцдаг

2 Хүч чадал хамаагүй

Муур Томын тухайд том биетэй, Жерригээс илүү хүчтэй боловч зарим тохиолдолд түүнд ялагдаж, ихэнхдээ арганд нь хууртаж, буруу алхам хийдэг. Үүнээс харахад хүч чадал бус ухаан, мэдлэг л хамгийн чухал бөгөөд ямар ч зүйлийн аргыг нь олж хийхэд болохгүй, бүтэхгүй зүйл гэж үгүй юмсанж.

Хүч чадал хамаагүй

3 Өөртөө итгэлтэй байдал хамгийн чухал

Жерри жижиг биетэй хэдий ч өөртөө итгэх итгэлээр бүхнийг даван туулж, Томыг дийлж чаддаг. Өөртөө итгэлгүй бол юу ч хийж чадахгүй, аймхай нэгэн болж хувирах бөгөөд амьдрал ч утгагүй болж эхлэхгүй гэж үү? Энэхүү уран бүтээлээс сурч авч болох хамгийн чухал зүйл бол өөртөө итгэлтэй байх явдал юм. Хэн байхаасаа үл хамаарч зөвхөн өөртөө итгэж, үзэл бодолдоо үнэнч байгаарай. 

Өөртөө итгэлтэй байдал хамгийн чухал

4 Нөхөрлөлийн хамгийн чухал зүйл бол итгэлцэл

Тэд хором мөч бүрт муудалцаж байдаг боловч зарим тохиолдолд нэгэндээ итгэл алдах нь бий. Ихэнх тохиолдолд Том зальт хулганад итгэж, хууртдаг. Гэхдээ үүнээс сурч авах зүйл нь Томын бусдад итгэж чадаж байгаа гайхалтай чанар юм. Хууртах болов уу? Яах бол? гэж муу санаа гаргах биш зүгээр л юу ч бодохгүй итгэж байгаа нь үнэхээр бахархууштай. Үүнийг хүн бүрт байх ёстой, авууштай сайн чанар хэмээн нэрлэхэд буруудахгүй.

Нөхөрлөлийн хамгийн чухал зүйл бол итгэлцэл

5 Аз жаргалын нууц

Аз жаргалыг бид аль болох холоос хайж, хамаг цагаа үрж, том зүйлсийг мөрөөдөж суудаг. Гэвч үнэндээ аз жаргал гэдэг ердөө л хайртай хүмүүстэйгээ хамт байхыг хэлнэ. Өөрийн дуртай зүйлийг хийж, тайтгарал хүртэх нь хамгийн том аз жаргал юм шүү. Тус уран бүтээлд Том, Жерри хичнээн муудалцсан ч эргээд эвлэрч, хамт байх нь тэднийг аз жаргалтай болгодог бөгөөд үүгээрээ олон хүнд ухаарал хайрласан байдаг. 

Аз жаргалын нууц

6 Алдаанаасаа суралцах

Том олон удаа Жерриг чадах гэж оролдож, идэх гэж завддаг. Харин тэр бүрийд Жерри ахин дахин баригддаг билээ. Бидний үүнээс сурч авч болох зүйл нь алдаанаасаа суралцах юм. Жерри нэг гаргасан алдаагаа олон дахин гаргаж, амь насаа эрсдэлд оруулж байдаг. Бид үүнээс сэргийлж, үргэлж няхуур байх ёстой төдийгүй нэг гаргасан алдаагаа дахин давтахгүй байх тал дээр анхаарах хэрэгтэй. 

Алдаанаасаа суралцах

7 Хэзээ ч битгий бууж өг

Том үргэлж л Жеррид бууж өгч, ялагдсаар анги бүр өндөрлөх боловч тэр хэзээ ч бууж өгдөггүй. Өөрийн зорилгодоо хүрэхийн тулд тэр юу ч хийхэд бэлэн бөгөөд үүнээс нь сургамж болгон авч, өөрийн амьдралдаа ч хэрэгжүүлж болно. Үргэлж тэмцдэг гайхалтай чанар нь таныг нэг л өдөр амжилтанд хүрэхэд гол үүрэг гүйцэтгэх юм. 

Хэзээ ч битгий бууж өг

8 Багийн ажиллагаа

Жерри зарим тохиолдолд Томын эсрэг ганцаараа тэмцэж чадахааргүй бол нохой, хулгана гэхчлэн хамтдаа ямар нэгэн арга сэдэж, дайснаа ялан дийлж чаддаг. Энэ нь хүмүүст багийн ажиллагаа гэдэг ямар чухал зүйл болохыг харуулахыг зорьсонтой холбоотой аж.

Багийн ажиллагаа

9 Сайн бодож, төлөвлөх

Өхөөрдөм Жерри Томоос зугтаж, амьд гарахын тулд цаг ямагт шилдэг гэмээр төлөвлөгөө боловсруулж, түүнийгээ хэрэгжүүлдэг. Энэ нь ч үр дүнгээ өгдөг бөгөөд үүнээс бид хийх гэж буй зүйлээ төлөвлөх нь амьдралд маш их хэрэг болдог гэдгийг ойлгож авч болох юм.

Сайн бодож, төлөвлөх

10 Айдсаа ялан дийл

Хүн бүрт айдас гэж байдаг. Гагцхүү тэрхүү айдсаа ялан дийлэх нь хүнийг амжилт өөд хөтөлдөг билээ. Тэгвэл энэ санааг хүүхэлдэйн кинон дээр сайтар харуулсан байна.

Айдсаа ялан дийл

11 Өрөвч сэтгэлээр бусдад ханд

Тэд хичнээн муудалцаж, маргалдах боловч хүнд хэцүү зүйл тохиолдсон нэгнээ өрөвдөж, чадах бүхнээрээ туслахыг хичээж буй хэсэг маш олон гардаг. Үүнээс хүүхэд залуус нэгнээ гэх сэтгэлээ хэзээ ч хаяж болохгүй, тэнхлүүн явахад нь тэмээгээр туслахын оронд тэвдэж явахад нь тэмээгээр туслах хэрэгтэй гэдгийг ойлгож авах боломжтой билээ. 

Өрөвч сэтгэлээр бусдад ханд

12 Өөрийнхөөрөө бай

Ямар ч үед өөрийнхөөрөө байж дүр эсгэх хэрэггүй гэдгийг та тус хүүхэлдэйн киног үзсэнээр мэдэж авах болно. Өөрийнхөөрөө байсан хүн хэзээ ч харамсахгүй бөгөөд сэтгэл санаа үргэлж шахуу өөдрөг байх нь бий.

Өөрийнхөөрөө бай

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()