Зураг түүх өгүүлнэ гэж энэ дээ

Өнгөрсөн түүхэн мөчүүдийг өнөөгийн бидэнд авчирч, харамсал, гуниг, ухаарлыг харамгүй хайрлах гайхалтай гэрэл зургуудыг танд хүргэхээр бэлтгэлээ. Үнэн бүхний дуугүй гэрч болж, үг хэлэлгүйгээр бүх утга санааг илтгэх, өвөрмөц, ховор түүхэн гэрэл зургуудийг үзэж сонирхоно уу.

Зураг түүх өгүүлнэ гэж энэ дээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1

Туйлын баавгайд өтгөрүүлсэн сүү өгч буй амьтан судлаачийн зургийг харсан хэн бүхэнд халуун дулаан, эерэг мэдрэмж өөрийн эрхгүй төрөх аж. ЗХУ, 1980 он.

2

1947 онд нэлээн ядарсан царайтай асрагч эмэгтэй, Фаррох Булсара (Farrokh Bulsara) гэх бяцхан хүүгийн хамт Занзибар хэмээх газар уг зургийг авахуулжээ. Тэрээр ирээдүйд од болон гялалзах нэгэнтэй цуг зургаа авахуулж байгаагаа мэдээгүй биз ээ. Учир нь энэхүү зурган дээрх бяцхан хүү бол Фредди Меркури (Freddy Mercury) юм. 

3

Эртний ёс заншилтай Сью (Sioux) овгийн морь унасан индиан эр, 1905 он.

4

Румын улсын Альба Жулиа (Alba Julia) гэх хотод орших нийт 7600 тоннын жинтэй нийтийн орон сууцыг зам өргөтгөх ажлын улмаас нүүлгэн шилжүүлж буй дүр зураг, 1987 он.

5

Францын төдийгүй дэлхийн уран зургийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхэм болох Клод Монье (Claude Monet) өөрийнхөө зурсан бүтээлүүдийн дэргэд патер татуулжээ, 1923 он.

6

Английн Алдершот (Aldershot) хотын хамгийн алдартай клубт ердөө 18 хүнд өөрсдийн уран бүтээлээ толилуулж буй алдарт "The Beatles" хамтлаг, 1961 он. 

7

Цэргийн алба хаагчдын өмнө өөрийн гоо үзэсгэлэнгээ бахдалтайгаар харуулж буй XX зууны секс бэлэг тэмдэг Мэрилин Монро (Marylin Monroe), 1954 он.

8

3245 жилийн турш хөндөгдөөгүй байсан Египетийн эзэнт гүрний фараон Тутанхамен (Tutankhamen)-ний бунхан, 1922 он. 

9

Дэлхийн II дайны үеэрх улаан өндөгний баяраар Гитлерийн фашист арми руу хөөргөх пуужингууд дээр "Улаан өндөгний баярын мэнд хүргэе, Гитлер" гэж бичиж буй Америк цэргүүд, 1944 он.

10

Италийн нэрт жүжигчин Софиа Лорен (Sophia Loren) болон Америкийн авъяаслаг жүжигчдийн нэг болох Жэйн Мэнсфилд (Jayne Mansfield) нар гэрэл зургийн хальснаа ийн үлджээ, 1957 он.

11

Титаник хөлөг онгоцны сүйрлийн тухай мэдээллэсэн сонин зарж буй бяцхан хүү, 1912 он.

12

Хамгийн анхны 50 мегабайтын хард дисктэй Пан Америкийн буюу "PanAm" гэх нэртэй хөлөг онгоц эхний нислэгээ үйлдэхийн өмнө, 1965 он. 

13

Дэлхийн алдартай орднуудын нэг болох "Madison Square Garden" ХХ зууны үед ийм байдалтай байжээ,

14

Идэх хоолтойгоо золгохын тулд хүнд жинтэй мөс зөөж буй залуухан охид, 1918 он.

15

Хар тамхинд донтогчдын нэг өдрийн амьдрал. Сингапур, 1941 он.

16

АНУ-ын нийслэл Вашингтон хотноо гарсан автомашины осол, 1921 он.

17

Хэдийгээр болхидуу хэдий ч ирээдүйн нисгэгчдийг бэлдэж байгаа нь, 1942 он.

18

Сонин зардаг хүүхдүүд хэзээний нас биенд хүрсэн хүмүүс шиг тамхи баагуулан зогсож байгаа нь, 1910 он.

19

Дэлхийн хамгийн анхны автомашины уралдаан Италийн Турин хотноо эд ширүүн өрсөлдөөн дунд явагдаж байгаа нь, 1923 он.

20

Их Британийн хаан тавдугаар Жорж (George V)-оос гуйлга гуйж буй харц ард, 1920 он.

21

Эрх чөлөөний эх орон гэгддэг АНУ-ын нийслэл Вашингтон хотод орших шатахуун түгээгүүрийн газар, 1924 он.

22

Ачааны автомашин дээр байрлуулсан усан санг сонирхож, дотор нь орж үзэхээр цуглаж буй Америкчууд. Нью-Йорк, 1960 он.

23

Индиан Жонес (Indian Jones) киноны зураг авалтыг хариуцан хийж буй алдарт найруулагч Стивен Спилберг (Steven Spielberg), 1980 он.

24

Жинхэнэ самурайнууд. Тэдний сэлэмний үзүүр хурц, хөдөлгөөн хурдан шаламгай, эх оронч үзэл нь буцалж, оргилсон хүмүүс байсэн гэж ярих нь бий...

25

Тэмцээнд оролцохын өмнөх бие халаалтаа хийж Арнольд Шварценеггер (Arnold Schwarzenegger). Түүний биеийн өв тэгш хөгжил хүн бүрийг алмайруулдаг цаг саяхан мэт санагдана.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()