Бидний амьдралдаа гаргадаг 10 алдаа

Хүн бүр төгс биш. Тийм ч учраас бид бүгдээрээ амьдралд алдаж, онодог билээ. Заримдаа өөрсдийн бодлоггүйгээс болж сайхан боломжийг салхинд хийсгэдэг бол, эсрэгээрээ ухаалаг, цовоо сэргэлэн байж, амжилтын оргилд хүрэх тохиолдол ч бас байдаг. Тэгвэл бид та бүхэндээ хүмүүсийн амьдралдаа гаргадаг түгээмэл алдаануудыг хүргэж байна. 

Бидний амьдралдаа гаргадаг 10 алдаа

1 Хямдхан барааг илүүд үзэх

Хаа сайгүй хямрал явагдаад амьдрал хүнд хэцүү байгаа гэдгийг ойлгож байна аа. Өнөөдөр олон айл өрхүүд хоногийнхоо хоолтой золгох гэж өдөр шөнөгүй, цаг наргүй хөдөлмөрлөж байгаа нь нууц биш юм. Хэдий тийм ч гэлээ, хямдарсан бараа бүтээгдэхүүн худалдаж авахыг эрхэмлэдэг үзлээсээ болих хэрэгтэй. Яагаад гэвэл хямдарсан бараа бүтээгдэхүүнүүдийн дийлэнх нь чанаргүй, хугацаа нь дуусах дөхсөн, аль эсвэл хүний хэрэгцээг хангахааргүй болсон зүйлс байх нь бий. Хэдэн төгрөг хэмнэх гэсэн биш, эрүүл мэнд, бие организмаараа хохирвол тэрнээсээ эсэн юм болно шүү дээ. Тиймээс сонголтоо зөв хийж, сайхан цаг ирнэ гэдэгт итгээрэй.

Хямдхан барааг илүүд үзэх

2 Улайран ном унших

Ном бол ертөнцийг харах толь гэж ярьдаг бөгөөд төдий чинээ хүнд хэмжээлшгүй их эрдэм мэдлэгийг өгдөг билээ. Өнөөдөр интернет гэх зүйл хурдацтай хөгжиж, хүмүүс ном уншихыг төдийлөн таашаахаа больсон байж болох ч, ном уншихыг илүүд үздэг хүмүүс байсаар байгаа нь номын ач тус, үр нөлөө ямар их болохыг харуулж байгаа биз ээ. Тэгвэл номыг өөрт үр өгөөжтэйгөөр хэрхэн зөв унших вэ? Хүмүүс ном уншина гэхээр өдөр шөнөгүй ном бариад сууна гэж боддог нь өрөөсгөл зүйл бөгөөд тодорхой хугацаатайгаар тархи болон нүдээ ядраалгүй, уншихыг хүсч буй номоо унших нь чухал юм. 

Улайран ном унших

3 Муугаар зөгнөх

Юу ч болж байсан, ямар ч зүйл тохиолдож байсан аливаа зүйлсийг сайнаар бодож, зөгнөж байх хэрэгтэй. Ингэснээр ажил үйлс тань сэтгэгчлэн бүтэх болно. Бодол гэдэг хүн бүрийн хувьд чухал зүйл бөгөөд юу бодож, санана төдий чинээ хүний амьдралд нөлөөлөх нь бий. Тиймээс ирээдүйд хийх гэж байгаа болон өөртөө тохиолдох зүйлсийг үргэлж сайнаар зөгнөж, болно, бүтнэ хэмээн сэтгэл зүрхээ урам зоригоор тэтгэж байгаарай.

Муугаар зөгнөх

4 Зорилгоо үл ухамсарлах

Сүүлийн үед эрүүл мэнд, бие организмдаа анхаарах хүмүүсийн тоо хэт их олширсон билээ. Энэ нь үнэхээр сайн хэрэг бөгөөд хүмүүс эрүүл саруул, өвчин зовлонгүй амьдралыг хүсч буйтай холбоотой асуудал юм. Тэр ч үүднээсээ фитнессээр хичээллэж, эрүүл чийрэг биетэй болохыг эрхэмлэж байгаа биз ээ. Гэвч зарим хүмүүсийн хувьд зорилгоо умартан, хаана байгаагаа мартсан гэлтэй үйлдэл гаргах нь бий. Фитнесс зааланд дасгал сургуулилтаа хийх нь нэг номерын зорилго болохоос биш, хэн нэгэнтэй даян дэлхийн хов живийг базаж суух яавч биш. Ингэснээр тухайн өдрийн бүтээмж буурахаас гадна ямар ч үр өгөөжгүй өнгөрөөхөд хүрдэг байна. 

Зорилгоо үл ухамсарлах

5 Хөдөлгөөний хомсдолд орох

Спортоор хичээллэснээр хүн олон давуу талуудыг хүртэх боломжтой. Хамгийн наад захын эрүүл чийрэг, өв тэгш, сайхан бие хаатай болох бол, эрч хүчээр цэнэглэгдэж, урт насалж, удаан жаргахын үндэс болох нь ч бий. Заавал бүх спортоор хичээллэх юм уу, эсвэл хэн нэгний чадаж байгаа спортоор хичээллэх ямар ч шаардлага байхгүй. Энэ олон спортын төрлүүд дотроос таны сурч, хичээллэж чадах спорт байж л таараа. Хамгийн гол нь өөртөө тохирсон, сонирхолд нийцсэн спортын аль нэг төрлийг сонгох нь чухал юм. 

Хөдөлгөөний хомсдолд орох

6 Өөрийгөө үнэлэхгүй байх

Хүн хорвоо дээр нэлээн хэд биш, ердөө нэг л удаа амьдрана. Тиймээс юм л болбол өөрийгөө муулж, гол шилж, доош нь хийж, бусадтай харьцуулахаа яг одооноос эхлээд болих хэрэгтэй. Өөрийнхөө байгаадаа сэтгэл хангалуун байх нь аз жаргалтай амьдралын үндэс болдог гэдгийг хэзээ ч мартаж болохгүй. Хорвоо ертөнц дээр тань шиг амьдарч, яг тантай адилхан болохыг хүсдэг хэдэн мянган хүн байдаг гэдгийг санаж явахад илүүдэхгүй биз ээ. Бурхнаас заяасан энэ биеэ өөлөхийн оронд харин ч эсрэгээрээ хайрлаж байх нь юу юунаас илүү чухал юм шүү.

Өөрийгөө үнэлэхгүй байх

7 Хэт том алхаж алдах

Ямар нэг зүйл хийхээр төлөвлөж байгаа бол хэзээ ч бүү алх. Өөрөөр хэлбэл амжилтанд хүрэхийг хүсч байвал бага багаар урагшил. Тэгэх бүрт хүн олон зүйлийг сурч авч, асар их туршлага хуримтлуулж чаддаг. Харин нэг юм уу, хоёр, гурав алхаад л амжилтанд хүрчих бодолтой хүмүүс том алхах гэсэн биш, хэзээ ч эргээд босохооргүй унах тохиолдол гардаг. Тиймээс их, бага гэж гололгүй багаас эхэлбэл үр дүн нь 100% сэтгэлд чинь нийцэх болно.

Хэт том алхаж алдах

8 Төлөвлөгөөгүй амьдрах

Төлөвлөгөөтэй амьдардаг хүн амьдралд тохиолдох саад бэрхшээлийг төвөггүйхэн даваад гараад ирдэг бөгөөд энэ нь тэдний аливаа зүйлийг урьдчилан төлөвлөж, гарч болох бүх л эрсдлийг нарийн тооцсон байдагтай холбоотой юм. Энэ нь ч амьдралыг хөнгөвчлөхөөс гадна цаг хугацааг хэмнэх ач тустай байдаг. 

Төлөвлөгөөгүй амьдрах

9 Ходоодоо биш, сэтгэлээ цатгах

Хоол бол яахын аргагүй хүн бүрийн хувьд хамгийн чухал зүйл билээ. Учир нь бид хоол идэхгүйгээр амьд явж, ажлын бүтээмж өндөртэй ажиллаж, санасан бүтээснээ хэрэгжүүлж, өвчин зовлонгүй амьдрах ямар ч аргагүй юм. Хамгийн чухал нь эрүүл мэндээ бодолцож, зөв хооллох нь хүмүүсийн хамгийн ихээр анхаарах ёстой зүйл болов уу. Бид амттай, өег хоол хараад идэхийг маш ихээр хүсдэг. Идээд дууссаныхаа дараа ч гэсэн, дахиад идмээр санагддаг. Тэгвэл тэрхүү дахиад идэхийг хүсч байгаа бодол бол сэтгэл цадаагүйтэй холбоотой асуудал юм. Тэр ч үүднээсээ хүмүүс ходоодоо биш, сэтгэлээ цатгах гэж илүү идэж, таргалах нь бий. Тэгэхээр хоолыг тохируулан идэх нь таны эрүүл мэндэд тустай гэдгийг бүү мартаарай.

Ходоодоо биш, сэтгэлээ цатгах

10 Унтахынхаа өмнө хамаагүй зүйлс хийх

Унтаж амрана гэдэг тухайн өдрийн ажлын ачаалал, ядаргаа, стресс зэргээ тайлах цор ганц арга зам байдаг. Ингэснээр бид маргааш гэж өдрийн ажиллах, хөдөлмөрлөх, тэр ч бүү хэл амьдрах эрч хүчээ олж авдаг билээ. Харин зарим тохиолдолд хүмүүс бөх гэгч нь сайхан унтаж, амарч чадахгүй байх нь бий. Энэ нь тэдний унтахын өмнө хийж буй зүйлстэй салшгүй холбоотой юм. Зурагт, гар утас, таблетаараа юм үзэх, хэн нэгэнтэй чатлах зэргээр нойроо хугасалж, унтах ёстой цагаасаа хэтэрч унтах нь нойрыг сэргээж, улмаар нойргүйдэлд хүргэдэг сөрөг талтай ажээ.

Унтахынхаа өмнө хамаагүй зүйлс хийх

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()