Таны хүүхдийн дурсамжинд үүрд үлдэх гайхалтай бэлэгнүүд

Хүн бүхэн үр хүүхэддээ хамгийн сайн эцэг эх байхыг хичээдэг боловч зарим тохиолдолд бяцхан үрсийнхээ сэтгэлд сэв суулгах зүйл хийдэг нь нууц биш билээ. Бид ихэнхидээ хүүхдүүддээ үнэтэй тоглоом, амттай зүйлс авч өгөхийг зорьдог боловч үнэн хэрэгтээ тэдэнд огт өөр зүйл хэрэгтэй байдгыг та мэдэх үү? Иймд нийт уншигчиддаа хүүхдийн дурсамжинд үүрд үлдэх гайхалтай бэлэгнүүдийг танилцуулъя гэж бодлоо. 

Таны хүүхдийн дурсамжинд үүрд үлдэх гайхалтай бэлэгнүүд

1 Сургааль үгс

Хүүхдээ ухаантай, аливаа зүйлсийн сайн мууг ойлгодог нэгэн болгохыг хүсч байвал та сургааль үгс хэлж өгч байгаарай. Зүгээр ч нэг хэлэх бус тайлбарлаж, ойлгуулах хэрэгтэй. 

Сургааль үгс

2 Тэврэлт, үнсэлт

Бяцхан үрсэд өгч болох хамгийн гайхалтай бэлэг бол тэврэлт, үнсэлт билээ. 

Тэврэлт, үнсэлт

3 Хамтдаа хооллох

Та хүүхэдтэйгээ орой бүр хамт хоол идэж чаддаг уу? Хэдийгээр бид үүнийг чухалчилж үздэггүй боловч хамтдаа идсэн амттай хоол бүхэн тэдэнд жаргалтай дурсамж болон үлддэг байна. 

Хамтдаа хооллох

4 Инээд хөөр

Хүүхдийн инээд шиг сайхан зүйл гэж хорвоо дээр үгүй болов уу? Иймд та өдөр бүхэн хүүхдээ инээлгэж, аз жаргалыг бэлэглээрэй. 

Инээд хөөр

5 Аливаа зүйлсийн сайхан чанарыг олж харах чадвар

Аливаа зүйлсийн хар бараан тал гэхээс илүүтэй тэдгээрээс авч болох гайхалтай чанарууд, гоо сайхан зүйлсийг хүүхэддээ харуул. Таны хэлсэн үг үйлдлээс хүүхдийн тань ирээдүй хамаардаг юм. 

Аливаа зүйлсийн сайхан чанарыг олж харах чадвар

6 Алдааг нь ойлгох

Алдаа гаргахгүй хүүхэд байтугай хүн гэж үгүй. Тиймээс багахан алдаа гаргасан үрээ зэмлэхээс илүүтэй зааж зааварлаж, энэ нь асар том боломж гэдгийг ойлгуулаарай. 

Алдааг нь ойлгох

7 Тууштай байдал

Аливаа зүйлд тууштай байснаар хүүхдүүд ирээдүйдээ амжилт бүтээлээр дүүрэн байх нөхцөл бүрддэг юм. Хүүхдээ багаас нь тууштай байдалд сургах нь хамгийн том бэлгийг өглөө гэсэн үг аж. 

Тууштай байдал

8 Зорилго, мөрөөдөлтэй болгох

Мэдээж хүүхэд бүр бага байхаасаа мөрөөдөж ирсэн зүйл гэж байдаг. Харин эцэг эхийн эрхэм үүрэг бол тэдний хүслийг дэмжиж, хамтдаа зүтгэх явдал юм шүү. 

Зорилго, мөрөөдөлтэй болгох

9 Цаг гаргах

Хүүхдэд үнэтэй тоглоом, идэх зүйлсээс илүү ажил ихтэй аав ээжтэйгээ хамт оройг өнгөрүүлж, хөгжилтэй зүйлс хийх сайхан байдаг гэдгийг та мэдэх үү? 

Цаг гаргах

10 Анхаарлаа төвлөрүүлэх чадвар суулгах

Анхаарлаа сайн төвлөрүүлэх чадварыг хүүхдэд суулгаж өгөх нь тэдний ирээдүйд хийж байгаа хамгийн том хөрөнгө оруулалт юм. 

Анхаарлаа төвлөрүүлэх чадвар суулгах

11 Бусдыг хайрлах сэтгэлтэй болгох

Хүн болж төрсний учир нь нэгнээ хайрлаж, тус дэм болох билээ. Харин энэхүү үзэл бодлыг хүүхдэд багаас нь суулгаж өгснөөр тэд ирээдүйд олны дунд нэр хүнд сайтай, хүн чанартай нэгэн болж төлөвшинө. 

Бусдыг хайрлах сэтгэлтэй болгох

12 Өөртөө сэтгэл хангалуун байж сургах

Ингэхийн тулд та хүүхдийнхээ хийсэн үйлдэл бүрийг магтан сайшааж, өөртөө сэтгэл хангалуун байх боломжыг гаргаж өгөх хэрэгтэй билээ. 

Өөртөө сэтгэл хангалуун байж сургах

13 Сониуч

Хүүхэд гэдэг юу ч бичигдээгүй цэвэрхэн цаастай ижил. Харин тэднийг ямар хүн болгож хүмүүжүүлэх нь таниас хамааралтай юм. Аливаа зүйлсэд сонирхолтой, бүтээлч болгохын тулд үргэлж хамтдаа сонин содон зүйлсийг илэрхийлэх ёстой.

Сониуч

14 Өөртөө итгэлтэй байдал

Бүхнийг хийж чадна гэх итгэл нь ирээдүйд амжилттай байхад хамгийн чухал нөлөө үзүүлдэг. Харин хүүхдээ хэрхэн өөртөө итгэлтэй болгох вэ? Ердөө л тэднийг урамшуулж, чөлөөтэй ярилцахад хангалттай. 

Өөртөө итгэлтэй байдал

15 Шийдэмгий болгох

Өөрийн гаргасан шийдвэртээ бат зогсох хүчтэй нэгэн болгохын тулд багаас нь хийж байгаа үйлдлийг нь хэт шүүмжилж болохгүй. Үнэхээр буруу зүйл хийсэн бол эвээр хэлж ойлгуулаарай. 

Шийдэмгий болгох

16 Урам зориг хайрлах

Хүүхэд гэдэг дэндүү өхөөрдөм, гэнэн. Тэдэнд багахан урам зориг өгөхөд л бүхнийг хийх хүч чадалтай болдог юм. 

Урам зориг хайрлах

17 Аливааг хийх хүсэл эрмэлзлэлтэй болгох

Хүсэл эрмэлзлэл гэдэг хамгийн чухал билээ. Юуг ч хийж бүтээхэд хүсэл хэрэг болдог. Харин үүнийг та хүүхэддээ суулгаснаар маш том бэлгийг өгч байгаа хэрэг юм. 

Аливааг хийх хүсэл эрмэлзлэлтэй болгох

18 Өглөгч

Хүүхэд эцэг эхийнхээ толь гэдэг. Хэрэв та бусдад тусламжын гараа сунгаж, үргэлж бусдыг хүндэтгэж харьцдаг бол хүүхэд тань ч мөн тийм л болж хүмүүжнэ. 

Өглөгч

19 Чөлөөтэй сэтгэдэг

Элдэв зүйлсэд баригдалгүй чөлөөтэй сэтгэдэг хүүхэд том болоод асар их амжилтын эзэн болдог жамтай. 

Чөлөөтэй сэтгэдэг

20 Шударга

Бага байхаасаа л шударга байж сурвал том болох тусам улам бүр мундаг, хүнлэг нэгэн болж төлөвшдөг. Харин та хүүхдээ шударга болгохын тулд өөрөө үлгэр дууриалал болж, шударга байх хэрэгтэйг анхаараарай. 

Шударга

21 Мөрөөдлийн ертөнцөд амьдардаг болгох

Дээр дурдсанчлан хүүхэд бүрт мөрөөдөл байдаг. Харин тэрхүү мөрөөдөлд нь амьдруулж, улам бүр дэмжээрэй. 

Мөрөөдлийн ертөнцөд амьдардаг болгох

22 Итгэл хайрлах

Хүүхэддээ итгэж, чадна гэдгийг нь ямагт мэдрүүлж байгаарай. Тэдэнд итгэл хүлээлгэж байгаагаа сайтар ойлгуулах хэрэгтэй. Гэхдээ итгэлийг тань алдлаа гээд зэмлэх нь хамгийн буруу үйлдэл юм шүү. 

Итгэл хайрлах

23 Хүүхдүүдээ ялгаварлахгүй байх

Хүмүүс олон хүүхэдтэй болох тусмаа өөрийн мэдэлгүй аль нэгийг нь гомдоож орхидог. Энэ нь тэдний сэтгэлд арилашгүй толбо үлдээдэг тул үг үйлдлээ хянаж, үрсээ ижил хайрлаж байгаарай. 

Хүүхдүүдээ ялгаварлахгүй байх

24 Байгаль орчноо хайрлаж сургах

Бидний хоол тэжээл, амьсгалах агаар зэргийн үндэс болсон эх дэлхий, байгаль орчноо ямагт хайрлаж явахыг зааж сургаарай. Энэ нь хүүхдийг тань зөөлөн дулаан сэтгэлтэй нэгэн болгоно. 

Байгаль орчноо хайрлаж сургах

25 Боломж гаргаж өгөх

Хүүхэддээ өсөж дэвших боломжыг нь гаргаж өг. Энэ нь эцэг эхчүүдийн эрхэм үүрэг билээ. Хүсч тэмүүлж  байгаа зүг рүү нь чиглүүлж, түлхэц нь болж өгөх хэрэгтэй юм. 

Боломж гаргаж өгөх

26 Өөдрөг үзэл

Хэдий амьдрал хар бараан байсан ч энэ бүхнийг өөдрөг үзлээр даван туулж болдог гэдгийг ухаан орсон цагаас нь ойлгуулах нь таны түүнд барьж буй гайхалтай бэлэг болно.

Өөдрөг үзэл

27 Амьдралаас суралцах

Мэдээж хүүхдүүд сургуулиас маш олон зүйлсийг сурч мэддэг боловч амьдрал үүнээс нь өөр болохыг ойлгуулах ёстой. Уран зохиолын гайхалтай ном уншуулж, утга агуулгатай кино үзүүлж, түүх ярьж өгөх гэхчлэн зөвхөн хичээл бус өөр зүйлсэд ч анхаарлыг нь хандуулаарай. 

Амьдралаас суралцах

28 Хүчтэй

Ирээдүйд тулгарах хүнд хэцүү бүхэнд эртнээс бэлдэж, хүчтэй, сэтгэлийн хаттай болгох хэрэгтэй. 

Хүчтэй

29 Бусдаас өөр байлгах

Хүн бүрт бусдаас ялгарах онцлог давуу чанар гэж байдаг. Харин үүнийг нь улам бүр хөгжүүлж, өвөрмөц нэгэн болгоорой. 

Бусдаас өөр байлгах

30 Өвөрөө өг

Та хүүхдэдээ ямар бэлэг авч өгөх вэ? гэж толгойгоо гашилгаж явна уу? Тийм бол зүгээр л түүнийг тэвэрч, өвөр дээрээ суулга. Энэ нь хүүхдэд тань юутай ч зүйрлэшгүй сайхан бэлэг болно. 

Өвөрөө өг

31 Амар тайван гэр

Хүүхдүүдийн авахыг хүсдэг бэлэг бол амар тайван гэр орон байдаг юм. Тэдний хувьд хичээлээ тараад гэртээ ирэхэд ээж нь орой хоолоо бэлдээд, аав нь намбайгаад сууж байх шиг жаргал гэж үгүй. 

Амар тайван гэр

32 Аз жаргалтай гэр бүл

Аав ээж нь хоорондоо харилцаа сайтай байхад тухайн гэр аз жаргалаар бялхдаг. Харин энэ нь таны хүүхэддээ барьж байгаа юутай ч зүйрлэшгүй том бэлэг гэдгийг ойлгоорой. 

Аз жаргалтай гэр бүл

33 Хайр

Хүүхдээ хайрладаггүй эцэг эх гэж хаана ч байхгүй. Гэхдээ та зөв хайрлаж чаддаг болов уу? гэдгээ сайтар бодоод үзээрэй. 

Хайр

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()