1
Мөнгө, харандаатай илбэ
Урьд өмнө та энэ илбийг үзээд "Үнэхээр ид шид юм болов уу?" гэж бодож байв уу? Тийм бол анхаарлаа нааш нь хандуулаарай. Тэд мөнгөний голд харандааг хийгээд, харандаагаа доош нь шууд татаж гаргадаг. Харин ингэхийн тулд харандаанд давхар гэр хийж, мөнгөнд тогтоож, яг л цоолсон мэт харагдуулна. Дараа нь харандааг доош татахад мөнгө урагдалгүй үлдэх юм.
2
Агаар дээр тогтох
Гудамжны илбийн үзүүлбэрийн хамгийн түгээмэл, алдартай гэгддэг агаар дээр тогтох илбийн нууцыг танд дэлгэе. Тэд таягаа төмрөөр дамжуулан сандалтай холбодог. Ингэхдээ таяганд төмөр залгаж, гарынхаа дээгүүр оруулан явуулж, нимгэн сандалтай холбодог бөгөөд үүнийгээ нуухын тулд аль болох нэвсгэр, унжсан хувцас өмсдөг байна.
3
Хүнийг дундуур нь хөрөөдөх илбэ
Тус илбийг хийж гүйцэтгэхэд 2 бүсгүй хэрэг болно. Урьдчилан бэлтгэсэн хайрцаганд хоёр бүсгүйг зааглан хэвтүүлээд голоор нь хөрөөддөг байна. Энэ нь хэний ч амь насанд аюулгүй бөгөөд жижиг зайнд багтах гэж хичээх бүсгүйчүүдэд бага зэрэг хүндрэлтэй байж болох юм.
4
Аяга алга болгох
Ширээн дээр байгаа аягыг хэдхэн хоромын дотор алчуур нөмөргөөд алга болгох нь ид шид мэт санагдаж болно. Гэхдээ тэд үүнийг илбэ шиг харагдуулахын тулд тусгай зориулалтын ширээг ашигладаг аж.
5
Зиг заг илбэ
Энэхүү үзүүлбэр нь туслах бүсгүйгээс маш их хамаарна. Тус илбийн гол нууц нь бүсгүйд орших тул багахан алдаа гаргаж, хүмүүст ил харагдах гар, хөл, толгойгоо буруу байрлуулахад л бүх зүйлс талаар болох юм.
6
Майкл Жейксоны үзүүлбэр
45 градус хүртэл урагшаа налдаг алдарт “Smooth Criminal”-ийн бүжгийг санаж байна уу? Энэ үзүүлбэрийг гүйцэтгэхэд хамгийн гол учир нь гутлын өсгийнд байгаа аж. Тайзан дээр тусгай өсгийтэй гутлаараа өргөн хадаасанд “гогдож” тогтдог байна.