1
Бие барьсан даашинз
Биеийн галбирыг төгс гаргаж өгөх бариу даашинз танд дор хаяж нэгээс хоёр ширхэг байх хэрэгтэй. Болзоо, үдэшлэг цэнгүүнд явахад бариу даашинз өмсөх нь илүүтэй зохицох бөгөөд таны эмэгтэйлэг төрхийг тодотгож өгнө.
2
Сул даашинз
Илүү чөлөөтэй, стиллиг харагдахыг хүсвэл сул даашинзыг өмсөхөд л хангалттай. Энэ нь таныг тарган туранхай зэргээс үл хамаарч, дэгжин, үзэсгэлэнтэй харагдуулна.
3
Богино цамц, майк
Богино цамц, майк зэрэг нь таныг илүү загварлаг, дэгжин харагдуулах шидтэй билээ. Иймд заавал ганц хоёрыг худалдан авч, шүүгээндээ хийгээрэй.
4
Урт бариу банзал
Ямар ч хувцаслалтанд төгс зохицох урт бариу банзал нь эмэгтэй хүн бүрийн шүүгээнд байдаг гэдэгт эргэлзэхгүй байна. Урт, бариу банзал нь биеийн галбирыг тодотгож, гоё сайхан харагдуулдаг.
5
Классик өмд
Таныг илүү өөртөө итгэлтэй, ажил хэрэгч харагдуулах классик өмдийг заавал худалдан авах хэрэгтэй. Энэ нь ямар нэгэн уулзалт, хурал зэрэгт оролцох үед хамгийн их хэрэг болно.
6
Өндөр өсгийт гутал
Өдөр тутам, албан уулзалт, баярын арга хэмжээ гээд бүхий л цаг мөчид таны эрхэм анд нөхөр болдог өндөр өсгийтийг шүүгээндээ хийхээ мартаж болохгүй. Энэ нь хөлийг илүү сайхан, урт гоолиг харагдуулдаг төдийгүй эмэгтэйлэг шинж чанарыг тодотгодог.
7
Өргөн жинс
Өргөн том жинс нь одоо үеийн охидын номер нэг сонголт болоод байгаа юм. Загварлаг атлаа төгс харагдах тус өмд танд ч бас байгаа гэдэгт итгэлтэй байна.
8
Савхин хүрэм
Яг л рок одыг санагдуулам чимэглэлтэй савхин хүрэм нь аль ч насны бүсгүйчүүдэд тохиромжтой. Уг хүрмийг өмссөнөөр таныг үнэхээр дур булаам, загварлаг харагдуулна гэдэгт итгээрэй.
9
Пүүз
Ямар ч хувцаслалтанд тохирох пүүз нь эмэгтэй хүн бүрийн шүүгээнд байдаг. Энэ нь хөлд амар байх төдийгүй өдөр тутмынхувцаслалтын гол хэрэглээ болдог билээ.
10
Дэрвэгэр даашинз
Үдэшлэг, цэнгүүн, болзоонд явахдаа өмсөх өнгөлөг дэрвэгэр даашинз танд байгаа юу? Хэрэв байхгүй бол нэгийг аваад шүүгээндээ хийчихэд гэмгүй аж.
11
Цагаан цамц
Зүгээр л маш энгийн, элдэв чимэглэл, гоёлгүй цагаан цамц таны шүүгээнд байх хэрэгтэй. Давуу тал нь гэвэл биед маш эвтэйхэн, ямар ч хувцсан дээр зохицно. Материалын хувьд нурж унасан сул, бага зэрэг гэрэлтдэг бол бүр ч догь.
12
Хүрэм
Албан уулзалт, ажил хэрэг төлөвлөх үе бидэнд бишгүй дээ л олон тохиолддог. Тэр бүрийд пүүз, бэлтгэлийн цамцтай очих таагүй шүү дээ. Тиймээс танд бүх хувцаслалтанд тохирох хүрэм хэрэгтэй. Ажлын болон энгийн үед ч таныг маш зарчимч, эмх цэгцтэй байлгахаас гадна биеийг зөв галбиртай харагдуулдаг байна.